Friday, December 10, 2010

Оюуны өмч гэж байдаг уу


Оюуны өмчийн хамгаалал Монголд
            Монголчууд бид эрт дээр үеэс эдээр биеээ чимэхээр эрдэмээр биеэ чим, эрдэм ном эрхэм баян хэмээн нялхас хүүхдээ нэхий өөжинд унтуулж судар номыг торгонд баринтаглаж дээдэлдэг байсан энгүүн их ухамсарт ард түмэн билээ. Ихэнх зүйлийг тооцоо судалгаа хөрөнгө мөнгөөр хэмжигдэх болсон өнөө үед оюуны өмчийн хамгаалалт гэдэг зүйл хурцаар яригдах болжээ. Ерөнхий тойм ухаанаар бодход хүн гэдэг амьтан өөрийгөө хийгээд хүрээлэн байгаа орчиноо танин мэдэж түүний бусаддаа хуваалцах зааж сургах тэмүүлэлтэй аягүйдвал хүний мөн чанрыг илэрхийлэх ойлголт ч байж болох юм. Өөрөөр хэлбэл бид танин мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж туршлага хуваалцаж байж өдийг хүртэл хөгжин цэцгэлсэн болов уу.
Мөнгөөр бүгдийг хэмжиж нэр алдарт дурлагчид өөрийн санааг бусдад зөвшөөрөлтэйгээр  ашиглуулах санал дэвшигдэж хууль эрх зүйн актаар олон улсын хэмжээнд хамгаалагдах болжээ. Үнхээр л хүний санааг ашиглаж болохгүй юм бол Сократ, Платон, Данзанравжаа, Тогтохтөр зэрэг хүмүүсийн санааг өөрийн мэт ашиглаж  байгаа хүмүүсийг бүгд хулгайч болж таарна гэтэл Сократ болоод Платон нарын санааг өөрийн бүтээлдээ тусгаагүй нийгмийн ухааны эрдэмтэд түний санааг өөрийн амьралын үнэт зүйлийн тогтолцоогоо бүрдүүлхэд ашиглаагүй хүн ховор байх тэхлээр бид бүгдээрэй тэдний өмнө хариуцлага хүлээж мөнгөн торгуул төлж магад. Юу хэлэх гээд байна вэ гэхээр оргүй хоосноос санаа  төрдөггүй учир ямар нэг хүний бодол санал дээр үндэслэж шинэ санаа төрдөг орчлон ертөнцийн танин мэдэх зүй тогтол байдаг. Дэлгэрүүлбэл соно хэмээх ялгааг хараад нисдэг тэрэг бүтээсэн хүн уг ялаанд, алим толгой дээр нь унаад хүдийн хүчийг нээсэн хүн толгой дээр нь унсан алиманд төлбэр төлж таана. Энэ тийм бодтой жишээ биш байж болно хүмүүстэй ярилцаж байх үендээ ямар нэг үг, өгүүбэрээс өөрийн шинэ санааны сэжүүр аваад түүнийгээ өөрийн уурга тархиний сэтгэн бодох чадвал хийгээд бусад хүний санаа бодолтой харьцуулах замаар шинэ мэдлэг бүтдэг. Түүнийгээ хэлж тусгалгүйгээр ганц өөрөө сэтгээд олчихсон мэт бусадтай чиний миний санаа гэж маргах нь утгагүй биз. Нэг үгээр хэлбэл хэнч хэзээч ямар ч шинэ санааг оргүй хоосноос цор ганцаараа бүтээдэггүй байтал ганцхан өөрийн өмч гэж бусдаас харамлах зүйд хэр нийцэх вэ. Тэхлээр ямарч гадны нөлөөлөлгүй яг өөрийн оюун ухаанаар шинэ мэдлэг бүтээсэн мэтээр сэтгэж түүнийгээ бусдаас харамлаж, өртөг хөлс, чөлөө зөвшөөрөл энэ тэрээр ашиглуулах байсан юм бол өөрийн санаагаа өөртөө хадаглаж явахгүй юу гэж бусдад хувуулцах гэж ном товхимол, бүтээл болгосон юм бэ. Хариулт нь маш энгийн нэр алдартай болох хүсэл. Нөгөө талд нь бас л нэр алдарт дурлагч хүний санаанаас улаан цаан авчихаад нэрийг ч дурьдахгүй өөрөө сэтгэсэн мэт ярьж бичиж бүтээдэг.  Чөвшөөрөл олгож байгаа хэлбэр нь ишлэл авах нэг үгээр өөрийнх нь нэрийг тектэнд дундаа дурьдчихад чихрээр шагнуулсан хүүхэд шиг л баярлана.
Шинэ бүтээлээ ашиглах эрх олгож патент өгдөг түүний авахын тулд маш яарах хэрэгтэй учир нь хэн нэгэн чамаас түрүүлж сэтгээд оюуны өмчийн газар бүртгүүлчихвэл чи нэр алдарт хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл түрүүлж бүртгүүлдэг сэтгэхүйн хурд сайтай этгээдээс ямарч хамааралгүйгээр тусдаа сэтгэсэн байсан ч чамайг шинэ санаа ашигтай загвар хийсэнд чинь эргэлзэнэ. Шинэ санаа гэж нэрэлсэн тэрхүү санааны зуглуулгад эрх олгож мөнгө хөрөнгөөр ашиглуулах зарчим үйлчилж байгаа юм бол цаг хугацааны ялгаа ямар хамаа байна. Гэхдээн нөгөө бүтээлээс санаа аваагүй гэдэг ээ нотолж чадвал патент олгоно гэсэн ч хоёрдогч патент эзэмшигч маань тийм ч сэтгэл хангалуун байж чадахгүй л болов уу. Нэг үгээр түүний нэр хүнд анхны санаачлагч шиг алдартай байж чадахгүй.  Дээрхээс үзхэд оюуны өмч гэдэг нь яг шинэ санааг бий болгосон субьектуудэд хармаардаг биш салангад бодомжуудыг нэгтгэхийн төлөө хийсэн хөдөлмөрийг нь үнлэж төрийн эрх бүхий байгуулгаас олгодог эзэмших ашиглах тусгай зөвшөөрөл юм. 
Монгол дахь оюуны өмчийн хамгаалт нэг иймэрхүү л байна. Тодруулбал  монголчуудад бусдын бүтээлийг хүндэтгэх ёс суртахуун алга байна. Дээрх шиг байна гэж дүгнэж байгаагын шалтгаан нь би бол монгод төрч, өсөж, хүмүүжиж ухамсар сэтгэлгээ нь энэ нутгын газар шороо дээр, монголчуудын дунд нийгэмсэнд оршино. Нэг үгээр би массыг төлөөлөх чадвартай.

Бид хашаа явж байна ...


Бид хашаа явж байна ...
            “Аврал эрсэн эх дэлхий”  ТҮ-гийн богино хэмжээний бүтээлийн уралдаан. Бас сонин үг байгаа биз хүн төрөлхтөн бид анх үүсэхдээ их  арчаагүй сул дорой байсан гэж байгаа. Учир бид тэр үед биологийн шинж давамгайлж байсан байналдаа. Өөрөөр хэлбэл оюун ухааны хувьд их доогуур байсан. Амьдрахын тулд хамтаараа даайсантайгаа тэмцэх болон идэш тэжээлээ бэлтгэх явцад ухаан нь тэлснээр өөрийнсийн аюулгүй байдал болоод матераллаг хэрэгцээгээ хангах чадвар нь нэмэгдсэн гэж байгаа. Үүүнээс бид юу ойлгосон бэ гэхээр бид сэтгэж ухаар ч чадахын бол аз жаргалд хүрэхийн байна.  Мөн түүнчлэн аз жаргалд  хүрэхийн тулд матераллаг хэрэгцээг нэн тэргүүнд хангах шаардлагатай гэж ойлгоод баялаг бүтээхийн тулд шинжлэх ухааны нээлтүүдийг ашиглаж эх дэлхийгээс түүхээ эдээ олборлоож үйлдвэрийн шат дамжилгаар хими физикийн өөр юу ч байдгын нөлөөнд оруулж олон төрлийн хүнд сэтгэл ханамж өгөх матераллаг эд зүйлсийг үйлдвэрлэсээр. Нэг үгээр бид хөгжсөөр. Хоёр гурван зуун тооноор нь тээвэрлэх чадвартай хүнд машин цагт 400, 500 км хурдлах чадвартай нэсэх онгоц, сансар огтогуйд гарах чадвартай сансрын хөлгүүдийг бүтээжээ. Тэрч байтгуай зарим нэг баян хүн 5000 долларийн хоол идэж 60000, 70000 долларийн хувцас өмсөдөг гэж байгаа мөн чих баялаг, мөн ч их тагсаглал. Танин мэдэхүүн хувьд дотогшоо молекулын төвшинд, гадагшаа нарны галагтикийн төвшинд таниж мэдэж байгаа билээ. Бас өргөн цар хүрээтэй мэдлэг шүү. Энэ их мэдлэгийн ачаар маш их баялагыг үйлдвэрлэсээр. Өөрөөр хэлбэл хүний оюун ухаан  арга ба ухаан. билиг ба сэтгэлээс бүрддэг байна. Гэтэл хүмүүсийн ихэнх нь баян болвол жаргалтай амьдрана гэж үзэснээс ухаан буюу хатуу тоцооны аргын талыг илүү ихээр хөгжүүлж билиг буюу бие биенээ хайрлах, өрөвдөх, гоо сайхныг мэдрэх сэтгэл хөдлөлийн талаа орхисон байна. Дэлгэрүүлбэл хүн сэтгэл ханамжтай байснаар аз жаргалтай болно гэдгийг ухааргүйгээр зогсохгүй баян болох нь сэтгэл ханамжтай байхын тулд хийж байгаа гэдгийг ч ухаарсангүй бололтой. Энгийнээр хэлбэл баян болохын тулд юу ч хамаагүй хийж шудрага үнэн өрөвдөх хайрлах энэ бүхнийг мартаж зөвхөн мөнгөний төлөө тэмцсээр баяжсаар мөн хүн төрөлхтний ойлгож байгаачлан хөгжсөөр.
             1990 ээд оноос бид нэг зүйлийг ярих болжээ дэлхийн дулаарал, экологийн тэнцвэрийн тухай. Дэлхий гэдэг маань маш нарийн зохион байгуулалттай амьд механизм бололтой. Өөрөөр хэлбэл дэлхийн оршин тогтонлыг хангахын тулд цэнхэр гариг дээр байгаа бүх амьтай болоод амьгүй зүйлс тус тусдаа үүрэг гүйцэтгэдэг гэдгийн ойлгож гэнэ. Тэгсэн нөгөөх хүн гэдэг гайхал чин үүргээ хэрүүлэн биелүүлж яг л соц нийгмийн 100 бүр тэр ч байтгуай 200 хувиар давуулан биелүүлдэг хөдөлмөрийн баатрууд шиг ажилсан байж гэнэ. Гэтэл бид нэг л баяралсангүй учир нь   үүргээ биелүүлэхдээ тодорхой хэмжээ хязгаарт баригдах ёстой ухаарсангүй. Өөрөөр хэлбэл бид баян болохын тулд зарим нэг амьтаны  болоод ургамлын аймгийг сүүдлэж газар усны ударгийг тасалснаар эх дэлхий биднээс аврал эрхэд хүрсэн юм байх.
Биднээс ч аврал эрээгүй байх зүгээр л би мөхөх дөхөж байна. Би үгүй болвол та нар ч гэсэн сүйрэх болно гэж эрдэмтэдэд хэлсэн бололтой юм. Анхааруулах буудлага хийж зарим нэг газар газар хөдлөж, цунами болж, галт уул дэлбэр ч, тэсгэм хүйтэн болж хөлдөөгөөд,  айгим халуун болж зүрхийг нь хаагаад жаахан сүрдүүлж байх шиг байна. Гэтэл бид угийн ихэмсэг  зангаар цаад дэлхий чинь биднээс аврал эрж байна аврах уу яах уу аврахын тулд юу хийх хэрэгтэй вэ нэг хуралдаадах уу гэх мэт хандлага гаргаж байна. Танин мэдэхүй ухаан хоёртоо хэт эрдсэн олон улсын шинжтэй эрх зүйн хүчин чадалтай акт гаргаж улс төрийн үйл ажиллагаагаар дэлхийг аврах тухай яригдаж байна. Тэр их шуналтай эрх мэдэлд тэмүүлэгч нар эх дэлхийг үнэн сэтгэлээс хайрлаж аврах оновчтой шийдвэр гаргаад түүнийг нь хүн төрөлхтөн биелүүлнэ гэвэл ёстой харганы унгас түүж эсгий хийхийн үлгэр болох байлгүй. Улс төр үүнийг хийж чадахгүй юм бол хэн хийх юм бэ?.  
Бид энэ их уудам хөх ертөнцийн өчүүхэн нэг хэсэг нь шүү дээ. Галт уул дэлбэрэх нь батгаа шахаж байгаатай, газар хөдлөх нь арьс нь таталдаж байгаатай адил зүйл. Хэвэр нэг жаахан шилгээвэл бид яах бол, хүн төрөлхтөн минь хөх гаригаа сүйрүүлэх гэж байнуу аврах гэж байна уу  бид яг хаашаа яваад байна?

нүүдлийн соёл иргэншил


Соёл иргэншлийн хөгжлийн
түгээмэл зүй тогтол
Диалагтик гэдэг нь эсрэг тэсрэг зүйл бөгөөд харилцан бие биенээ үгүйсгэж нэгдэн нийлж бүхэллэг зүйлийг үүсгэх харилцаа юм Энэхүү эсрэг тэсрэг зүйлийг монголчууд арга билэгийн ёсон гэнэ. Арга билгийн ёсан үгүй хаана ч үгүй. Аргын ёсон хөдлөх буюу. Билгийн ёсан нам. Тийм атал арга үүрд хөдлөж үл болно. Билэг үүрд нам байж үл болно. Арга билгийг түшиж нам болмой. Билигг аргыг дагаж хөдөлмой. Гэж дандаан хэмээх Дэмчигдорж Эрдэнийн толь хэмээх сударт бичсэн байдаг. Ертөнцийн бүх л эсрэг тэсрэг зүйл диалагтикт хамааралтай. Зөрчилийг бий болгогч эсрэг тэсрэг талуудгүй юмс гэж үгүй харин огт зарчилгүй юмс бий хэмээвээс тэр нь шүтэлцэн буй талуудын аль нэгийг хар муйхраар салган хий хоосноор сэтгэн бодосны. Ертөнцийн юу хөдөлгөөд байнав гэвэл тэр нь зөрчил гэж. Гегель тэмдгэлжээ.
Хүн ба байгаль
Энэхүү диалагтик зөрчил нь хүн байгальтай харьцахдаа байгальтай зохицох түүнийг өөрчлөх гэсэн эсрэг тэсрэг үйл ажилгаагаар илэрдэг. Яагаад гэвэл өөрчлөх үйл ажилгаа нь гол төлөв газар дэлхийн онгон төрх байдлыг эвдэж хүн байгаль хоёрын харилцааны нэгдлийг нь алдагдуулж тэнцлийг нь туйлшруулж хүний оршин тогтнорх төрлөх орчинг эвдэж экологийн хэмээх аюулд хүргэдэг. Тэр аюулаас гарах гарц нь байгальд зохицан амьдрах үйл юм. Зохицох үйл нь хөгжлийнхөө тодорхой шатанд хүрээд өөрчлөх үйл ажилгаагаа болж солигддог Үйнийг тодруулбал гар урлал, газар тариалан, аж үйлдвэрийг хөгжүүлэх үндэс болдог. Өөрөөр  хэлбэл хүний өөрийн төлөлх шинж болох эцэс төгсгөлгүй шуналтай хөгжлийн төлөөх тэмцэл нь өөрийн эрхгүй үйлдвэрлэлийг хөгжүүлж матераллаг хэргэцээгээ хангах ажилд татан оруулдаг байна. Хүний байгалийг өөрчлөх үйл ажилгаа нь түүхэн хоёр хэлбэртэй. Эхнийх нь байгалийн талаар зохих хэмжээний тал бүрийн бөгөөд нэгэн бүхэл болж чадах мэдлэг, хоёр дахь нь байгалийн талаар салангад тусдаан дутуу дулимаг мэдлэгт тус тус тулгуурласан байна. Эхний мэдлэг нь тэнцвэрийн хуулийг зөрчилгүй онгон төрхийг нь алдагдуулалгүй байгалийг өөрчилж иргэншлийг бий болгоно Ямар ч байсан өнөөгийн европын хэмээгдэх тэхникийн соёл иргэншлээс эрс ялгаатай өөр зарчимтай ч түүний өмнөх шат утгвар нөхцөл нь болох магадлалтай. Өөрөөр хэлбэл байнга өсөн нэмэгдэж байгаа хэргэцээг хангахын тулд хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулахдаа хүчирхэг тэхиник хийх шаардлага үүссдэг. Энэ тэхник нь байгалийн түүхий эдээр бүтээгдэж байгадийн түүхий эдийг олборлох болон боловсруулхад үүрэгтэй байдаг нь байгалийн эсрэг босох хүч болдог. “ Байгаль орчноо өөрчлөх нь давамгайлсан соёл иргэншил нь түүнийг уруудал доройтол уналт мөхлийн замд хөтөлдөг Байлгаль орчныг өөрчилхийг гол болгох зарчмаас түүнд зохицохийг гол болгодог зарчмаар солих явдал бол тэрхүү үхэл мөхөлөөс гарах зам болно”./1,17/ Хүн төрөлхтөн өдийг хүрэхдээ соёлын, газарзүй, эрчим хүчний гэсэн гурван орчинд амьдарч ирсэн байна Од гагиг эрхсийн хөдөлгөөн дэлхийн цөмөөс газрын гударгуу дээр гарч ирэх эрчим хүчний тогтолцоо нь эрчим хүчний орчноо бүтээдэг байна. Гумилевын эрчим хүчний онолоор бол эрчимт, аминч, тэгш хүмүүсийн нийгэмд эзлэх хувийн жингээс хамаарч хөгжиж, тортворжиж , урууддаг байна Эрчимт хүн гэж дэлхийгээс ирсэн инергийг зохих хэмжээнээс илүүгээр шингээсэн ард олон бусдынхаа толоо гэсэн сэтгэлтэй байдаг. Аминч хүн зөвхөн өөрийн ашиг сонирхолыг урьтал болгодог бол тэгш хүн хэн хүнд хал балгүй хар толгойгоо харуйцагч байдаг байна. Эдгээр хүний хувийн жингээс хамаарч улс орон 7 үе шатыг дамжиж хагжиж тогтворжиж урууддаг байна.
1.      Сэргэлтийн буюу нийгэмд эрчимт хүмүүсийн эзлэх жин хурдан түргэн өсөх үе: Хуучин нийгэмийн тогтолцоо өөрчлөгдөж гадагшаа байлдан дагуулал хийж газар нутгаа өөрчилнө
2.      Оргил буюу эрчимт хүмүүсийн хувийн жин буурч тэгш хүмүүс гарч ирэх үе: Бүтээн байгулах ажилд орж саёлоо хөгжүүлж аривжуулж эхлэнэ
3.      Гудайлтын буюу эрчимт хүмүүсийн тоо эрс буурч тэгш хүмүүсийн эзлэх жин дээд цэгтээ хүрэх үе: Соёлыг хөгжүлэх үйл явц дээд цэгтээ хүрнэ
4.      Уруудалтын буюу тэгш хүмүүсийн тоо алгуур буурч аминч хүмүүс гарч ирэх үе : Хувиа бодож олны хэрэгт хайш яаш хандаж эхлэнэ
5.      Уналтын буюу тэгш хүмүүс бараг үгүй болж аминч хүмүүсийн шахалт газар авах үе: Хувиа бодох нь амьдралын утга учир гэх үзэл газар авна
6.      Шувтрага буюу аминч хүмүүсийн бүрэн  ноёрхолын үе: Үндэстэн устаж бусад үндэстэнд уусаж үгүй болох аюулд тулж ирнэ   
7.      Эрчим хүчний түлхэлтийн улс үндэстэн эрчим хүчний дараагын шатанд шилжих үе: Эрчимт хүмүүс эхнээс ээ тодрон гарч аминч хүмүүсийн ноёрхолын эсрэг тэмцэж амь амьдарлаараа хохирно
Эрчим хүчний нэг эргэлт буюу энэ 7 шат 1200-1500 жил үргэлжилнэ. Миний ажгилж байгаагаар манай улс  5 ба 6-р шатны хооронд явж байгаа юм болов уу . 12-р зуунд эрчим хүчний эхний шат эхэлсэн гэж тооцосноо тэмдгэлье          
Төв ба хүрээ
            Соёл иргэншлийн төв, хүрээ, хязгаар хэмээх ойлголтуудыг тодруулах болно. Соёл иргэншлийн хувьд тэргүүлж байгаа өөрийн соёлын нөлөө эрхшээлд бусдыгаа дагуулж оруулж чадсан тив, бүс нутаг, улс орныг тав. Хөгжлийн хувьд харьцангуй доогуур андар хагжилтэй бусдын нөлөөнд орсон улс, бүс нутаг, тивийг хүрээ. Хүн төрөлхтний түүхэнд гадаад орчнаас их бага хэмжээгээр тасарсан газар нутаг иргэншлийн хувьд бөглүү тийм улс үндэстэнг соёлын хязгаар гэнэ. Төв хүрээ хоёр нь диалагтик харилцаанд оршино Төвийн улс хүрээний улсуудаа өөртөө нэгтгэж өөрөөсөө ялгагдэх юмгүй болгож хэл соёл бичиг үсэг удам судрыг нь тасдаж газар нутгаа өрөгсөгхийг бодлого явуулдаг. Харин хүрээний улсуудын хувьд хүчирхэг гүрний нөлөөн дор өсөж хөгжих нь ашигтай ч хэл соёл удам угсаагаа таслуулалгүй аарийн өвөрмөц байдлыг хадгалж  үлдхийг эрхэмнэлдэг. Энэ нэгдэл ба тэмцлийг үгүйсэгснээр туйлшрал үүсдэг. Хэрэв нэгдлийг хэтрүүлвээс бүх үндэстнүүд үндэсний онцолгоо алдаж төвд уусана. Тэнцлийг хэтрүүлвээс бүгд хоорондоо эвдрэлцэж дайн самуун гарна. “Төвөөс зугтах төвд тэмүүлэх хүч нь ийнхүү харилцан бие биенээ үгүйсэгхийн хэрээр нөхцөлдүүлнэ, соёл иргэншлийн диалагтик зорчлийг бий болгогч эсрэг тэсрэг талууд юм”   /1,33/ Энэ харилцаа нь төвийн соёл иргэншлийг хүрээ өөртөө өөриймшүүлсний үндсэн дээр шинэ үзэл санаа тэнник хэргэсэл багаж зэвсэг хийж хүчирхэгжин төвийг өөртөө татах гэсэн түгээмэл хуулийр ульран солигдож байдаг байна. Гэхтээн төвтэй зохицох замаар өөрчлөгдөж чадалгүй зогсонги байдалд орж хоцрох, төвтэй нэгдэж байгаа энэ гээд төвд уусч үгүй болох тохиолдолч гарч жинхэнэ ёсоор байгалийн шалгарал явагддаг байна.
Өрнө ба дорно

            Дэлхийн соёл иргэншил ази буюу дорнод үүссэж европ буюу өрнөд шилжиж өнөөгийн дэлхийг тэргүүлэгч соёл бий болсон гэх хандлага байдаг. Дорно өрнө хоёр эсрэг тэсрэг талууд болж өөр хооролдоо диалагтик үүсгэж чадахуу гэсэн асуулт гарч болох юм. Агуа их диалагтикч Гегель зайлшгүй танин мэдхийн хэрээр чөлөөт байдал бий болно гэдэг үзлийнхээ үүднээс хараат байдлаас хагас чөлөөт байдалд түүнээс илүү чөлөөт байдалд шилжих замаар нийгмийн дэвшил явагддаг гэж тэмдэглээд юм эхлэлтэй байж тэр зөрчилд өртөж эргээд анхны хэвэндээ орохдоо зөрчилд оруулсан зүйлийг өөртөө шингээж дээд нэгдлийг олдог. Соёл иргэншил Азиас эхэлж Грек Римээр дамжиж Германд дээд цэгтээ хүрэх ёстой гэжээ. Иймд дорно дахинд нэг хүн эрх чөлөөтөй байх ёстой Грек хийгээд Римийн орнуудад нилээд хүмүүс харин Германд бол бүх хүн эрх чөлөөтэй байх ёстой гэсэн байна. Дорны цэцэглэлт дуусхад өрнийх өрнийх нь цэцэглэлт дуусхад дорных нь эхлэн гэсэн Шпинглерийн онол, Өрнө бол хөгжил цэцэглэлтийн оргил,Дорно бол  хоцрогдол, зогсонгийн туйл гэж үзсэн Данилевскийн баримтлал ч, эсвэл Дорно нь Өрнөө эсвэл Өрнө нь Дорноо шахаж байдаг гэсэн Конрадын үзэл, амьдарлын эрчим хүчний түлхэлт өрнөд эхлэж дорно дахинд уг хүч харих шатанд орсон байдаг, дорно дахинд эхэлж байхад өрнө дахинд түүний эсрэг үйл явц  эхлэнэ гэж үздэг Гумеливийн онол энэ бүгд угтаан өрнө дорно хоёрыг эсрэг тэсрэг гэдгийг баталж байна. Хүн төрөлхтөний түүхийг хархад эхлээд азид соёл иргэншил үүсэж  дараа нь европ хүчирхэгжиж өнөөдрийн байдлаар Хятад, Япон, Солонгос зэрэг улсууд хагжиж эхлэж байна. Гумеливийн эрчим хүчний түлхэлийн онлыг цаг хугцаатай харцуулах юм бол үнэн байх магдлал нь улам л нэмэгдэх болно          (1200-1500 жил) Энэ хоёрын эсрэг тэсрэг байгаагын гол шалтгаан эзи соёл иргэншил дотогшоогоо чигэлсэн өөрийн үнэт зүйлээ гүнзгийрүүлж байдаг. Харин европ соёл гадагшаагаа чиглэж үргэлж шинчлэгдэж эргэн тойрноо өөртөө татаж байдаг. Энэ нь азийн соёлд нөлөөлж ази соёл дотогшоогоо улам бүр гүнзгийрхэд хүргэдэг. Үүнээс  л нэгдэл тэнцэл үүсдэг гэж ойлгож болно.

Нүүдэл ба суурьшил

            Энгийнээр  хэлхэд нэг нь  байнга байраа өөрчилж байдаг нөгөө нь нэг газраа хөдлөлгүй байж байдаг соёлын үндсэн хоёр хэв маяг. Суурин соёл нь матераллаг баялгын хульд нэлээд таатай нөхцөлд байдаг ч энэ байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг. Харин нүүдлийн соёл байгальтай зохицан амьдардагч амьдаглын тав тух матераллаг баялгын хувьд хангалтгүй байдаг. Үүнээс энэ хоёрын диалагтик харилцаа үүрдэг байна. Нүүдлийн гол аж ахуй нь мал аж ахуй. Суурин соёлынх нь газар тариалан, гар урлал байдаг. Байгаль цаг агаарын хувьд нүүдлийнх нь хатуу ширүүн эрс тэс уур амьсгалтай, суурин нь зөөлөн дулаан уур амьсгалтай бүс нутагт зонхилдог байна. Нүүдлийн соёл нь байнгийн хөдөлгөөнд оршдог болхоор матеталлаг байдлаа дээшлүүлэх боломж байдаггүй нэг юм барьж байгуулж байтал байгал цаг агаарын өөрчлөлтаас болоод нүүх шаардлага гараад хаяад нүүх эсвэл задлаад шинэ газар очоод ахиад барьхаас өөр аргагүй болдогч. Байнга нүүдэллэж амьдардагын хувьд газар орны онцлого уөгамлын гарцыг сайн мэддэг бөгөөд байгаль уствал амьжиргааны гол эх үүсвэр мал төлийгүй өөрөө оршин тогтнох боломжгүй болно гэдгийг үгэн голоос ойлгож ах дэлхийгээ хайрлаж, уул усаа шүтэж амьдардаг. Суурьшин амьдардаг хүмүүсийн хувьд хүрээлэн байгаа орчноо ул суурьтай судалж таниа мэдхүйдээ түшиглэж том жижиг байгууламжуудыг бариж матераллаг ахуйгаа улам бүр сайжруулж ганцхан хүн төрөлтний ая тухыг хангах үйл ажилгаа хийж ирсэн байна. Ингэснээр хүрээлэн байгаа байгалиа устгаж өөрийнхөө оршин тогтнолд  сөрөг нөлөөг авцардаг байна Энэ хоёрын нэгдэлийг их энгийнээр тайлбарлавал  суурин соёлын иргэд тариа ногоо тарьж  хувьцас хунар хийх боломж нь илүү байдаг бол нүүдэлчид мал маллаж мах сүү ноос үс арьс шир зэргийг  бэлтгэдэг тариа ногоо мах сүү нийлж хоол хүнсийг бүрдүүлдэг арьс шир ноос ноолуур боловсруулах нарийн технолгитой нэгдэж хувьцас бүтдэг. Гэхтээн суурин газрын тариа ногоогүйгээр нүүдэлчид хоол оо хийж чаддаг мөн суурин газрийн тусгүйгээр хувцасаа хийгээд өмсөж чаддаг. Гэтэл мах сүүгүйгээр суурин газрыхан хоолоо тэр болгон хийгээд байдаггүй бас ноос ноолуур арьс ширгүйгээр хувцас тар болгон хийгээд байдаггүй.Энэ нь нүүдлийн соёлын гол аж ахуй мал аж ахуйг байхаас өөр аргайгүй гэдгийг нөхцөлдүүлж байгаа юм. Нэг зүйлийг нэмж хэлхэд мал аж ахуй заавал нүүдлийн байх шаардлагатай юу гэсэн асуулт гарч ирдэг. Суурин мал аж ахуйн сул тал нь малын тэжээл ээ нэг дороос бөөнөөр нь авхад хүргэдэг нь байгалийг хүчирхийлхэд хүргэж зэрлэг амьтдын оршин тогтнолд нөлөөлөнө.Манай улсын малын хувьд бол нүүдлийн зориулалтай болхоор сууринд шилжүүлвал мах сүүний гарцнаас чанараас эхлээд сөрөг өөрчлөлт гарна гаж үздэг. Соцлист нийгмийн үед суурин болгох гэж оролдоод чадаагүй гашуун түүх байгаа шүү дээ. Гэхтээн өнөөдрийн байгаль цаг агаарийн өөрчлөлт биднийг арай өөр мал ажуйтай болхыг шаардаад ч байх шиг.      

Нүүдлийн соёл
Дэлхий дээрх соёл иргэншлийг хэлбэрийн талаас авч үзвэл   нүүдийн ба суурин гэж  хувааж болно. Суурин соёл нь олуулаа нэг дор бөөгнөрч амьдардаг учир өдөр болгон өөр өөр хүмүүстэй харьцах нь их байдаг. Энэ онцолгоос хамаарч шинэ содон мэдээлэлийг байнга хүлээн авч түүнийг хэрэгжүүлж үзэл баримтлал нь харьцангуй нээлтэйгээр шинчлэгдэж байдаг. Нүүдлийн соёл нь цөөн цөөнөөрөө амьдарч үнэт зүйлийн тогтолцоо нь тэр хүрээндээ (гэр бүл ах дүү хамаатан садан) улам баяжиж тотогшоо чиглэж байдаг. Нүүдлийн соёл иргэншил нь оршин тогтнох дотоод зүй тогтолтой байдаг. Үүнд газарзүй байрлал уур амьсгалын нөлөө, амьжиргааных нь гол эх үүсвэр мал аж ахуй онцлого, хүмүүсийн байгальд хагдах хандлага, ертөнцийг үзэх үзэл гэх мэт зүйлийг хэлж болно

Монголчууд ёс суртхуунлаг араад гоо зүй
мэдрэмжтэй ард түмэн болох нь
Ёс сутхуунтай байх гэдэг бол товчоор хэлбэл тухай ард түмий амьдрал ахуйд нь шингэсэн бичигдээгүй хуулийн дээдлэн сахих явдал гэж увцууруулан тодорхойлж болно. Харин гоо зүй мэдрэмж  гэдэг бол сайхныг эрхэмлэх түүнээс таашаал авах чадвар юм. Монголчуудыг билигдэл  зүйгээр ойлгоно боломгүй. Билигдэл зүй нь сайхан юмны хамгийн дээд чанрыг илэрхийлдэг харин муухай юмны хамгийн доод чанрыг илэрхийлж жигсэл зөвүүцэл төрүүлдэг. Монголчуудад бичмэл бус зан заншилаар зохицуулагдаагүй харилцаа гэж байхгүй. Энэ харилцаа сайн сайхныг ерөөсөн үгтэй хамт хоршиж явах нь өвөрмөц байдаг. Билигдэл зүй нь альваа олголтыг тэмдэгтээр илэрхийлж сайнхан чанрын агуулгатай байдаг. Энэ нь тэр сайхан тэмүүлэх сэдлийг өгч амьдрах утга учтай болгодог байн. Ёс суртхуун ба гоо зүй хүнд нэгдэн цогцолсноор хүнлэг хүн болох учиртай үүнийг монголчууд дээр үеээс мэдэрч улам бүүр баяжуулан гүнзгийрүүлж иржээ. Сүүлийн үед гэмт хэрэг зөрчил их гарах болсон нь суурин соёлын харилцааг зохицуулах зан заншил байхгүйтэй холбоотой биз. Мөн билигдэл зүй хоосон мунхруулга гэж хаясантай холбоотой биз. Хоосон байж болох ч тэр сайхан ойлголтуудыг мэдэж эрхэмлэж явах нь хүний сэтгэлийг ариусгаж муу муухай зүйл хийх нь байтгуй бодохчгүй биз. Нэг зүйлийг анзаар ч байхад сайхан сэтгэлтэй хүний ямар олон хүн хүрээлдэг бололтой. Монгол ёс заншилд ёс сурхуун агаад гоо зүй яаж шингэсэн байдгийг нэгэн жишээгээр харуулья.
Эсгий хийх ёс: Эсгий хийхэд айл саахалтаараа цуглаж хамтран хийх бөгөөд. Эсгийгээ зулж дуусаад ширэнд боож мориор чирхийн өмнө эсгий татах морний тух хондлойг нь айраг сүүгээр мялаагаад. Хамгийн ахмад буюу гэрийн эзэн
Төрийн эд төв сайхан
Төрсөн бие нь мөнх сайхан
Яснаас хатуу
Цаснаас цагаан болтгуй гэж ерөөдөг. Эсний хийж байх үед ирсэн хүн
Цагаан эсгий цавгүй
Цааш нааш гавгүй
Мөснөөс мөлгөр
Мөнгөнөс үгтэй
Дун шиг цагаан
Дурдан шиг артай болтугай гэж ерөөдөг байна. Эсгий хийж дуусаад идээ цагаа гаргаж бяцхан найр болдог. Үүгд ёс зүй ба гоо зүй яаж шингэснийг тайлбарлавал. Айл саахалтаар хамтран хийж буй бусад олны хүчинд дэм тусд хүн амьдардагыг ойлгуулж тусархаг байхыг ойлгуулж байна.  Үүнийг батлах мэт
Ганц хүн айл болдоггүй
Ганц мод гал болдоггүй гэсэн зүйр үг хүртэл байх юм
Ерөөлийн үг нь эсгийний дээд сайхан чанрыг илтгэх  бөгөөд ямар сайхан зүйл вэ гэдгийг илэрхийлээд зогсохгүй түүний ашиг тусыг магтаж байна. Морийг билиг билгийн дээд цагаан сүүгээр мялааж байгаа нь түүний ихэд хүндэтгэж байгаагын илэрхийлэл болно. Цаад агуулга нь эсгий чирэх морь их ядардаг учир бид бүгдийн ажил үүлсийн төлөө зүтгэж буйд нь талархсан сэтгэл юм. Энэ амьтныг хайрлах сэтгэлийн гүн илэрнийлэл болно. Мөн сүүгээр мялааж буй нь ажил үүлс саадгүй бүтэж сайхан эсгий гархыг билигдэж байгаа юм.

Нүүдлийн соёлын онцлого
Энэ сэвийн монголын нүүдлийн  мал аж ахуйд тулгуурлан хөгжиж ирсан нийгмийн байгуулыг түүхчлэн бичих болно үүнд :
·         Монголын төрийн байгуулал
·         Эдийн засгийн тогтолцоо
·         Ертөнцийг үзэх үзэл
Монгол төрийн байгуулал  нь төвлөрсөн нэг хүний удирдалгын төр юм МЭӨ 3-р зуунд хүчирхэгжин мандсан хүннү гүрний төрийн жолоог шаньюу барьдаг байв. Шаньюу эхэндээ овгийн ахлагч нарын зөвлөл буюу зонхилогчидийн бүлгээс сонгодог байв. Дараа нь ахлагч нарын зөвлөл хаанд зөвөлгөө өгөх үүрэгтэй болжээ. Хаан төрийн жолоог авмагцаа зүүн баруун гарын тэргүүн түмэт мянгадын ноёдыг өөрөө тохоон томьлож ирсэн байна. Энэ нь монгол хүчирхэг байх уг сурвалж мөн. 13-р зуунд энэ уламжлалаа алдалгүй улам боловсронгуй болгосон нь дахин хүчирхэнжүүлсэн. Түмт нь мянгат мянгат нь зуут зуут нь аравт гэж нарийн задалж төрийн бодолгын хүртээмжийг сайжруулж хариуцлага тооцох миханезмийг боловсронгуй болгосон байна Ман их хуралдайгаар дайн тулаан хийх хаан сонгох зэрэг асуудлыг шийддаг байсан төрийн бодолгыг оновчтой байсан. 1911 онд Богд хаант улс байгуулж Богд зөвхөн гэгээний өмнө хариуцлага хүлээж түүний зарилгаар халагдах солигдох ёстой байв 1921 онд ардын засаг ялж төрийн байгуулалд өөрчлөлт орсонч мөн л дээрээс томилог байв. 1992 онд ардчилсан хуулий баталж сая нэг сонгуулиар төрөө байгуулдаг болсон ч сангуулийн дүнг луйвардах зэрэг нь ард олны дургуйг хүргэж 7-р сарын 1 ний үйл явдлыг болгож нэг д сайна болж өгөхгүй байна.
Эдийн засгийн  тогтолцоо: “Бэлчээрийн мал аж ахуйт эдийн  засаг нь лав л үйлдвэрлэлийн феодлын, капиталист, социалист хэмээгдэх ойлготын аль альд нь багтахгүй Марксын формацын онлоор тайлбарлагдахгүй” /2,106/ Феодлын үйлдвэрлэлийн харилцаа нь  газарын эзэн тариачин хоёрын хооронд үүсэнэ.Тарийчин эзнээс газрыг нь түрээслэн авч тариагаар төлдөг эзэн ашиг олхын тулд хүсэн хэмжээний түрээс хэлнэ тарийчин түрээснээс илүү гаргахын тулд чадлаараа тариагаа тордоно. Харин монголын эзэн хамжлага хоёрын харилцаа нь  түрээс хэмээх зүйл дээр тулгуурлахгүй учир нь хүн болгон хувьдаа тодорхой хэмжээний малтай мөн газар нийтийн амч байсан. Монголын эзэг хамжилгын харилцаа нь  хууль болон дээд тушаалтнаа хүндэтгэх ёс суртхууны хэм хэмжээгэр зохицуулагдана.  Капиталист өрсөлдөөн үүсэхгүй учир нь энэ өрсөлдөөн нь нэг нь нөгөөгөө дампууруулж өөртөө нэгтгэж том монопол үүсдэг Манай мал аж ахуй өрсөлдөөд том монопол үүсэх юм бол бэлчээрийн даац энэ тэрээс эхлээд олон асуудал үүссэн тэгээд ч өрсөлдөх шаардлага байхгүй учир өрсөлдөөнөөс гарч хөндий тусдаа амьдархад хувь хүн өөрийгөө зохих хэмжээнд аваад явах амьдрах арга ухаантай байдаг. Фермерийн аж ахуйд шилжиж болох ч малынх нь бие оригнизм бэлчээрлэж явах зориулалтай байдаг тул мах сүүнээс эхлээд чанар муудаж амьдрах чадвар нь хүртэл доошилдог байна. Харин сүүлийн үед яригдаад байгаа эрчимжүүлсэн мал аж ахуй боломжтой байж болох (усалгаат бэлчээр)
Ертөнцийг үзэх үзэл: Монголчуудын үзэл нь үндсэндээ бөө суртал, буддын шашны сургааль, Чингис хааны айлтгал гэсэн үзэл санаанаас бүрдэнэ.
Бөөнийн суртал Уул овоог тахих зан үйл нилээл гол байр эзлэнэ аливаа уул ус мод чулуунд бурхан сахиус байдаг гэж үздэг бөгөөд түүнийг тахиж лус савдагыг аргадах нь байгаль эхийг уурлахаас сэргийлж гай гамшигаас өөсдийгөө хамгаалж буй үйл юм. Үүний цаад агуулга нь байгальд шүтэн барилдаж амьдрахыг номлож байгаль эхийн хүйн холбоог үүсгэнэ Эзэн Чингис хаан тэнгэрийн шүтэж бүх үйлээ тэнгэрийн таалал гэж тайлбарладаг байна энэ үзэл өнөөдөр тэнгэр шүтлэг буюу тэнгэризм болно гэсэн санаа ч цухалзах болсон
Буддын сургааль Оюун ухаан, сэтгэл санаа, бие гурвыг нэгдлийг  бясалгал хэмээх аргаар болгож ид шидийг олж нирваан дүрд хүрэх зовлонгоос ангижрах нь буддын шашны номлол юм. Хүний үйл нь ухаанаас үүс ч бие сэтгэлээ эзэмдэснээр бий болдог байна. Энэ явцдаа зөрчилийг бий болгодог эдгээрийг нэгдэлд хүргэхийн тулд номхон дөлгөөн хүлцэнгүй байж санаа сэтгэл ээ ариун байлгах нь чухал гаж сургана. Санаа сэтгэлээ ариун байлгаж чадвал бие аяаандаа засардаг гэжээ.
Чингисийн айлдвар  Чингис хаан “эв нэгдэлтэй байхын үндэс бол хүн бүр нийгэм өөр өөрийн үүргийг   сайтар гүйцэтгэх, өрөөлийн үүргийг булаацалдахгүй байх явдал гэж сургасан нь нэн мэргэн”Хүн бүрийн өөрийн тус тусын үүрэг нь халилцан нөхцөлдөх зүй тогтолтой байдаг байна. Иймээс хүн бүр үүргээ биелүүлэх нэгдэлд хүрч эв нэгдэлийг авцардаг байна. Чингис хаан
            Хаан хүн харц хүний авир авирлаваас
            Хамаг улсаа алд юу
            Харц хүн хаан хүний авир авирлаваас
            Хар тэргүүнээ барюу гэж хэлсэн дээрх санааны тод илэрхийлэл юм
Дээд гурван үзэл нэгдвээс жинхэнэ байгальд зохицсон нэгд улсыг байгуулах үндэс болно.
Монголын газар зүйн орчин нүүдлийн
соёлын орших үндэс
             Аль ч улс орны соёл амьдаглын хэвшил нь оршин буй газрын цаг агаар, газарзүйн орчинтойгоо уялдаж байдаг. Монгол нутагт Атлантын хийгээд номхон далайнгаас ирэх чийглэг дулаан уур амьсгалыг урд талаас Гимлайн нуруу баруун талаас саяны нуруунд тулж хаагддаг байна.Үүнээс гадна антициклон хэмээх агаарын томоохон давхрага хоёр далайгаас ирэх зөөлөн уур амьсгалыг агаар мандалд нь хааж байдаг байна.Энэ нь монгол нутгыг эрс тэс уур амьгалтай жилийн дөрвөн улиралтай болгож өнөөгийн ургамлын аймгыг бүрдэх хөрс шороог хүртэл нөхцөлдүүлдэг байна.Хэрэв зөөлөн уур амьсгал орж ирдэг байсан бол өвөлдөө маш их хэмжээний цас унах тул бэлчээрийн мал аж ахуй байх нөхцөлгүй болно. Мөн уургамлын аймаг одоогийнхоос өөр бороо ихтэй байх тул нүүхч шаардлаггүй тул аль хэдийн суурин болчих байлаа. Монгол нутаг говь хээр хангай ой гэсэн газаг зүйн ялаграл ихтэй байдэг учираас хүмүүс байнга итвэхтэй байж байгаль цан агаарт хурдан зохицох чадвартай хөнгөн авсаархан хөдөлгөөнт ахуйтай байхын шаарддаг нь нүүдлийн мал аж ахуйг нөхцөлдүүлдэг байна. “Монгол нутагт хүн байгаль хоёрын хооронд зөрчил тогтмол үүсч шийдвэрлэгдэж түүний хирээр байгальтай зохицох чиглэлээр соёл иргэншлийн өөрчлөлт эрчимтэй явагддаг” /1,77/ Гумлевын үзэж байгаар дэлхийн аль нэг хэсэгт эрчим хүчний түлхэлт ээлжлэн тохиодог байна. Энэ онлыг 1-р бүлэгт дэлэгрэнгүй бичсэн болно. Уг онлоор бол нэг эрчим хүчний түлхэлтэнд ороод сэргэлт, оргил, гудайлт, уруудалт, уналт, шувтралт, түлхэлт гэсэн долоон үеийг дамжин дараагийн түлхэлтэнд ордог байна. Үүнийг Монгол улсад хэрхэн явагдасныг  доорх хүнэгтэнд үзүүлэв.
                 Давталж
Үе

             Нэгдэх орчил

          Хоёрдахь орчил
1.      Сэргэлт
2.      Оргил
3.      Гудайлт
4.      Уруудалт
5.      Уналт
6.      Шувтрал
7.      Түлхэлт 
1.      Хүннү
2.      Хүннү
3.       Сямби
4.      Жужан
5.      Түрэг , Уйгар
6.      Кидан
7.      1125-1185 он
1.      1185-1250 он орчим
2.      1250-1304 он орчим
3.      1304-1368 он орчим
4.      1368-1691 он орчим
5.      1691-1911 он орчим
6.      1911 оноос хойш
7.      2380 оноос хойш


Дорно өрний монголд үзүүлсэн нөлөө
Монгол улс газар зүйн байрлалын  хувьд Орос хэмээх өрний Хятад хэмээх дорны хоёр том гүрний дунд оршдог тул өрнө дорны аль аль нөлөөлсөн байдаг Гэхтээн манай улс ази харьяаны улс учир хүн төрөлхтний хөгжил бурай үед дорны нөлөө их байсан. Европын өрдөр хөгжил хожим болов ч богино хугцаанд хүчтэй нөлөөлсөн байдаг. Европын соёл хожуу орж ирсэн шалтгаан нь европийн хөгжил дорой байх үел монгол улс хүчирхэг байж европийн соёлын нөлөөнд орох биш харин ч өөрийн соёлын нөлөөгөө үзүүлж байсан байх талтай. Хожим европ хүчирхэгжих үед Монгол улсад европын соёл орж ирэх боломжийг хүчирхэг Манж гүрэн хааж байсан байна. Манай улс дорнын улс учир уламжлалт соёл нь дорны хэв маягтай байдаг. Ази тивийг бүхэлд нь бүрэхсэн буддын гүн ухааны сургаал монголчуудын ертөнцийг үзэх үзэлд гүнзгий нөлөөлсөн. Мөн дорны гүн ухааны онцлого болох бусдыг хүндэтгэх үзэл эхнэр нь нөхрөө хүүхэд нь эцэг эхээ харц нь язууртнаа шүтэх нь монголд нөлөөлсөн ч азийн бусад улстай харцуулхад харцангуй бага. Үүний шалтгаан нь газаг зүйн байрлалаараа өрнөд ойр байдгын хувьд европын үзэл нөлөөлсөн байх талтай. Хүмүүсийн хоорондын халилцаа нь ёс суртхууны хэм хэмжээгээр зохицуулагдаж байсан нь дорны үнэт зүйлийнхээ тогтоцоог улам бүр баяжуулж улс нийгэмдээ бат суутьтай суулагдаг шинжийн илрэл    Манай улсад дорнын том гүрэн байсаар ирсэн хятадын саёлын нөлөө их ялангуяа эмчилгээ тан судлал ихээхэн нөлөөлсөн байдаг. Ганц нэг жишээ хэлхэд ташуу энгэртэй байсан дээл дөрвөлжин энгэртэй болсон, тав гэзэг бол хятад маягын үс гэж үздэг.  1921 онд Орос улсын цэрэг үндэсний чөлөөлөх хөдөлгөөнд олцосноор өрнийн соёл нөлөөлөх боломж нээгдсэн гэж үзэж болно. Орос улсын тусламжтай ялсан ардын хувьсгал дээрээ дөрөөлж нийгмийн байгуулалаа өөрчлөх сонирхолтой байсан Монголчууд Оросын тусламтайгаар шинэ нийгэм байгуулах бодолтой байсан нь Монголыг эрхшээлдээ оруулах гэсэн Оросын санаатай яв цав нийлж байлаа. Буддын гүн ухааны үзэлтэй монголчууд Марксизм Леннизмийн үзэлийг иш үндэс болгож Капитализмийн алгасаж Социолизмийг байгуулхаар бүтээн байгуулалтууд хийгдэж хот суурингуудыг эрчимтэй барж эхэлсэн уламжлалт соёлоо орхиж суурин соёлд шилжилжүүлсэн ч амьжиргааных нь гол эх үүсвэр болсон нүүдлийн соёлыг түлхэж чадсангүй. Сүүлийн үед хотын соёл хотын хөгжим гэж ярих болсон нь барууны соёл Монголд хэр нутагшиж байгаа харуулах биз. Пүрэвсамбуу гэдэг хүний бодлоор бол хүн төлөлхтөн шинжлэх ухаан хийгээд домгын сэтгэлгээнд нээлт хийх хэрэгтэй гэж байгаа юм би үүний эрс няцаахгүй гэдгээ тэмгэлмээр байна. Дорно ба өрнийн аль алнаас нь авсан монголчууд одоо хуучин шиг ээ өөрийн гэсэн үзэл сурталтай болох цаг болсон гэж үзэж байна Шинэ үзэл санаанд ёс суртхууны үнлэмжүүд хийгээд билигдэл зүй ойлглтууд байх ёстой гэж үндсэрхэгжин бодмуй     

Нүүдлийг соёлыг суурин болгох гэсэн оролдлого
1930 иад оноос хойт хөршийн туршлагад үндэслэж хамтрал комун байгуулхаар шийдсэн энэ угтаан нүүдлийн мал ажуйг суурин болгох гэсэн далд санаатай байлаа 4 с дээш гэрээр хамтарт амьдаггүй мангочуудыг дээрээс мундагдаж 10-20 иор нь айлсуулах болсон бэлчээрийн даацаас шалтгаалж 1930 онд 23,5 сая байсан мал 1931-1932 онд 32% буурч 15,9 сая болсон нь анхны оролдлого бүтэлгүйтхэд хүргэсэн байна. 1955 оны 12-р сарын МАХН-ын бүгд хурлаас бүх нийтээр хоршоолох шийдвэр гарч тавиад оны эцэс жараад оны эх гэхэд бүх малыг хоршоолж төрийн өмч болгосон байдаг.Таван хошуу мал хоорондоо биологын нэгдэлтэй байдгыг энд духьдах нь илүүц биз. Гэтэл малийг төрөл зүйлээр нь салгаад зогсохгүй сүргийг дотор нь  төл мал, эцэг мал, төллөх мал, сувай мал, саалын мал гэж хуваасан нь сүргийн дотоод нэгдлийг алдагдуулсан байна. Малын хэт олноор нь хэдэн мянгаар нь суурилах болсан нь мал байгаль хоёрын тэнцвэр алдагдхад хүрэгжээ. Ингэж олноор нь суурилах нь малчин хүний мал нэг бүрт тавих анхаарлын саринуулж өвчин эмгэгтэй сохор доглон мал олширжээ. 1970 оноос нүүдлийн мал аж ахуйг суурин болгох ажил хүчээ авч саалын мал малалдаг айлыг хэдэн арваар нь айлсан буулгасан нь чухамдаа бэлчээр эвдсэн ажил болов. Үүнээс гадна газар нутгаа аймгуудад аймгаа суманд сумаа багт хувааж мал хүн хоёрыг харьяа нутагт нь хадсан нь цан улиралаа дагаж нүүх боломжийг хаасан. Үүнээс болж бэлчээрийн даац хэтэрч доройтход хүрсэн байна. Одоог болтол түүний хар гай тасрахгүй цөлжилт ихэссээр л байна бурууг нь ямаанд чихэх нь нэн инээдэмтэ. Ямаа цөлжилтийн шалтгаан байж болох ч та бүгдийн бодож байгаа шиг тийм нөлөө үзүүлэхгүй. Харин эрхэм дарга нарын маань ар өврийн хаалгаар олгосон олборлолтын лицэнц хөөрхөн нөлөө үзүүлж байгаа болов уу. Худаг ус гаргах ноос үс  авах хороо хашаа барих ажлийг мал сайн мэдэхгүй дарга нар дээрээс даах болсон мал маллаж туршлагтай малчин гарч ирэх боломжийг хаагаад зогсохгүй бодит байдлаас нилээд хол хөндий шийдвэрийг хэрэгжүүлэх гэж оролдох мал аж ахуйд сөрөг нөлөөлж байлаа. Сум багын нутгаас давж нүүхээ байсан залуу хүмүүс хоорондоо танилцах боломжийг хайж өөрийн нутаг усны ах дүү хамаатантай суух нь элбэгшиж цус ойртож монгол хүний генэнд хүртэл сөрөг нөлөө үзүүлсэн байна. Энэ хугцаанд 18 аймгийн төл олон арван сумын төв Эрдэнэт Дархан Багануур зэрэг хотуудыг байгуулаад зогсохгүй багын төв хүртэл барьсан хэрэгцээгүй зүйл байсан бололтой тоос шороонд дарагдсан хоосон байшингууд төдий болж зарим нь бүүр балгас болсон байх юм.1979 оны байдлаар Монголчуудын 51% нь суурин газарт амьдрах болсон байна. Энэ тоо одоо улам нэмэгдэж 1/3 нь хөдөө амьдрах болжээ.

Уламжлал ба шинчлэлийн диалагтик
Уламжлал гэдэг бол тухай нийгмийн тогтолцоонд өөрийн байр суурий эзэлсэн үнэт зүйлсийн нийлбэр цогц юм. Шинчлэл гэдэг бол тухайн нийгмийн үнэт зүйлсийн тогтолцоог нь зохих хэмжээгээр үгүйсгэн гарч ирж буй өөр үнэт зүйл үзэл суртал юм. Манай улсын хувьд уламжлалт мал аж ахуй ба барууны суурин соёлын хооронд зөрчил үүсээд байгаа билээ  Энэ уламжлал ба шинтгэлийн баттай жишээ болно. Диалагтик зүй тогтлоор бол уламжлал бол жинхэнэ ёсоор тухай нийгмийн өвөрмөц байдлыг хадгалсан байдаг. Уламжлал нь шинчлэлтэй зөрчилдсөнөөр шинчлэлийн ашигтай талыг авч тухай цаг үедээ дээд нэгдэлд байна. Монгол улсын хувьд нүүдлийн соёлын ба суурин соёлын голоос ямар нэгдэл гархыг өөрийн бодлыг бусад судлаачдын үзэлтэй харьцуулан илэрхийлье.
·         Нүүдлийн хийгээд суурин эдийн засгийн нэгдэл
·         Төвлөрсөн төр ба ардчилийн нэгдэл
·         Захирах ёс ба хүний эрхийн нэгдэл
·         Нэг ишт ба олон ургалж үзлийн нэгдэл 
Гэсэн агуулгын хүрээнд санаа бодлоо илэрхийлье
Нүүдлийн хийгээд суурин эдийн засгийн нэгдэл: Би их бага юм мэддэг бас залуухан болхоор Монголын олон эрдэмтэдийн санааг чилээж буй энэ том сэдвийн талаар өөрийн санлаа хэлж байна. Суурин эдийн засагт бол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж ба ажиллах хүчийг байжруулах замаар эдийн засгаа хөгжүүлдэг. Нүүдлийн эдийн засгийг тоног төхөөрөмжөөр баяжуулах боломж нэн хомс бараг байхгүй гэж хэлж болно, ажиллах хүчийг хэчнээн чадваржуулсан ч ашиг нэмэгдэнэ гэж бараг байхгүй. Тэгээд ч ажиллах хүчийг чанаржуулна гэдэг бол нүүдлийн мал аж ахуйд эдрээтэй асуудал. Учир нь нүүдлийн мал аж ахуйг эрхлэх онол гэж байдаггүй прагтик гололдог. Ийм үр ашиггүй эдийн засгийг шууд халж суурин тогтолцоонд шилжих нь зөв юм биш үү гэсэн санаа гарч болох юм. Нүүдлийн МАА г байлгах гээд байгаа гол шаардлага нь эх дэлхийн байгаль эхэд сөрөг үзүүлдэггүйд оршиж байгаа юм. Тэгвэл суурин мал аж ахуйд шилжүүлчих гэж болох юм. Манай малын физологи нь сууринд тохьрохгүй суурин болгосноор улам л алдагдалд оруулах болно. Миний дэвшүүлж байгаа гол санаа бол хувиарт ба усалгаат бэлчээр. Мөн бэлчээрлэх ба суурин тэжээлд тохирхуйц өндөр ашиг шимтэй сүрнийг бий болгох товчоор хэлбэл эрчимжүүлсэн мал аж ахуй. Бэлчээрлэх ба суурин тэжээх боломжтой гээд байгаагын шалтгаан нь. Дан суурин байх юм бол тэр олон малын өвс тэжээлийг бэлтгэхийн тулд газар хагалж тэжээл тарих хэрэг гарна энэ эргээл байгальд хортой. Тэгээд ч суурин малын мах сүү нь олон төрлийн өвс ургамал идэлгүй ганц төрлийн тэжээл идсээр байгаад амт чанаргүй болдог. Цан агаар сайхан өмс ургамал их үед бэлчээрлүүлж тэнгэрийн муухайд тэжээдэг тиймэл мал аж ахуй хэрэгтэй болов уу. Бас хиймэл хээлтүүлгийн аргаар төллөх малыг бүгдийг нь төллүүлдэг байх нь чухал. Үүнтэй уялдаад төл хүлээн авах дулаан байр хэрэгтэй.
Төвлөрсөн төр ба ардчилалын нэгдэл: Төвлөрсөн төр нь дээрээс бүх бодолгыг тулгаж нэг хүний удирдлаганд явдаг. Ардчилал гэдэг бол олон түмний санлаар бүх асуудлыг шийддэг. Хэнч хэзээ ч ямар ч асуудлаар өөрийн бодлыг илэрхийлэх боломж нээлтэй хүн бүхэн санлын нэг эрхтэй.Энэ хоёрийн нэгдэл нь Монгол орны өвөрмөц байдалд тохирсон олон түмний санаа бодлын нэгдэл дээр үүссэн нийгмийн хөгжлийн төвлөрсөн бодлого юм. Энэ ерхийдөө үндэсний үзэл байх юм. Өөрөөр хэлбэл уламжлалт зан заншил үзэд санаа нь суусан байх шаардлагатай. Нэг зүйлийг нэмэж хэлхэд энэ үзэл санаанд хувь хүн өөрийн бодлыг хэлэх эрх нээлтэй байх шаардлагтай.
Захирах ёс ба хүний эрхийн нэгдэл: Захирах ёс гэдэг бол дээдэх нь доодохдоо үүрэг даалгавар өгөх доодох нь үг дуугүй биелүүлэх явдал юм. Хүний эрх гэдэг бол дээд доод гэсэн ойлголт байхгүй бөгөөд бүгд адил тэгш боломжтой нээдтэй. Хүний эрх хэтэрвэл анхизм үүсдэг, захирах ёсон дийлвэл дарангуйлал үүсдэг. Энэ хоёрын нэгдэл нь нийгмийн бүлэг хийгээд хүмүүс тухайн цаг үедээ гүйцэтгэх түүхэн үүрэгтэй байдаг. Үүнд үндэслэж түүхэн хүлээсэн үүргээ ямар ч хорио цээргүйгээр гүйцэтгэх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Жишээ нь аав хүүдээ үг хэлэх чанга дууграх эрх нь нээлтэй байх хэрэгтэй
Нэг ишт ба олон ургалж үзлийн нэгдэл: Нэг ишт нь тодорхой нэг үзэл санаанд тулуурлан тухайн зүйлд хандах. Харин олон ургалж үзэл бол асуудалд олон талаас нь хандан арга зүйтэй байдаг. Нэг ишт үзэл нь тухайн зүйлийн итгэл үншилдээ найдан буруу зөвийг эс ухаарах муу талтай. Жишээ болгож өмнөх нийгмийн тогтолцоо бүгдийг Марксизмаар тайлбаж байсныг хэлж болно Сайн тал нь үзэл бодолдоо эргэж няцахгүй эв нэгдэлтэй уршилдаг. Олон ургалж үзэл нь тухайн зүйлийн олон талаас нь хардагын  хувьд асуудлыг илүү өргөн цар хүрээтэй ул суурьтай авч үздэг ч олон талаас нь харж өөр өөрийнхөөрөө зүтгэх нь үннийг тогтооход бэрх болдог. Алаг шооны хоёр талд суучаад эндээс хархад шар шоо байна үгүй эндээс бол улаан л харагдаад байнадаа гэж маргахтай адил. Нэг ишт ба олон ургалж үзлийн нэгдэл нь асуудалд олон талаас нь хардсан ч өөрийнхөөрөө зүтгэлгүй таагүй боловч үнэнд буулт хийх замаар нэгдсэн үзэл санаанд хүрэх явдал юм. Түүнээс биш өнөөдрийн мэтгэлцээний клубийхэн шиг ардчилал ба соцоилизмийг нэг нэгээр нь аваад өөрийнхөө зөв болхыг батлах гэж ухаан жолоогүй зүтгэж болохгүй.      

Соёлын хямрал
Дундад зууны үед хүн төлөлхтөн бүхэлдээ ертөнцийг нэг талаас нь харж байсан. Бүх зүйлийг бурхантай холбон тайлбарлаж байв. 17-р зунаас байгалийн шинжлэлийн нээлтүүд хүн төлрөлхтний нүдийг нээж шинжлэх ухааныг шүтэж өнөөдрийг хүрлээ. 21-р зуун болход шинжлэх ухааны танин мэдхүйг ашиглаж бүтээсэн зүлй маань өөрийн гэсэн үүрэг оройлтой болж хүний эсрэг болс ирээд байна. Өөрөө хэлбэл хүний гарааг бүтсэн зүйл нь одоо хүн төрөлхтний оршин тогтнолын эсрэг зогсож байна.  Тийм ээ хүн төрөлхтний өөдийг хүртэл хийж бүтээсэн ололт амжилтийн үндсэн дээр тогтсон нийгэм түүний соёл нь хямралын байдал орчихоод байна гол шалтгаан нь хүний байгалийн амьтан гэдгийг нь мартхуйц хоёр дахь байгаль буюу соёлын орчин бүрдсэнтэй холбоотой.Соёлын орчин хүнд харин ч их юмыг өрөгч сайн сайхныг мэдрүүлж байгаа юм бишүү гэх хүмүүс гарч ирэх байх. Соёлын хямрал гэдэг зүйл үнхээр нүүрэлчихээд байна энэ хямрал нь оюун санаа, үйлдвэрлэлтийн өсөлтийн сөрөг нөлөө, улс хоорондын буюу бүс нутгын түвшинд илэрч. Шалгаан нөхцөлөөр холбогдож үр дагавар үүсгэнэ.
Оюун санааны хямрал
Оюун санаа гэхээр тархи толгой түүний гэтгэн бодох чадвартай холбоотой гэж явцууруулан ойлгож болно. Оюун санаа гэдэгт миний ойлгож байгаагаар ухаан, сэтгэл гэсэн хоёр ойлголт багтана. Ухаан бол жинхэнэ тархи толгойноос ундагдаг сэтэгхүй. Харин сэтгэл гэдэг нь уран золиолын хэллэгээр бол зүрхнээс гарах мэдрэмжтэй холбойтой. Нэг үгээр хэлбэл гоо зүйн мэдрэмж. Жишээ нь нинжин гэтгэл тус ч зан бусдыг хайрлаж өрөвдөх гэх мэм ойлголтууд багтана.
Оюун санаа гэдэг ойлголтоо тодорхойлчихсон болхоор түүний хямралын шалгааны талаар бичие Дээр тодорхойлсноор сэтгэлийн тал дээр асуудлын шалтгаан үүссэн. Нэг үгээр хэлбэл мэдрэмж муу болсон бүр байхгүй болсон ч гэх хүмүүс энэ тэнд юм ярьж суухад тохиолдог.
·         Байгалийн амьтан гэдгээ үнэн голоос ухаардаггүй
·         Би буюу амиа бодсон үзэл
·         Хүнийсэх /хүний мөн чанараа алдах хүнлэг бус болох / гэсэн
гурван ойлголтын хүрээнд оюун санаа хямралыг тодорхойлно.  
Байгалийн амьтан гэдгээ үнэн голоос ухамсарлахгүй байгаа нь дээр хэлсэн шэнжлэх ухааны ололтоор бүтсэн тэнникжилт. Техникжилтийн тухай дараа хэсэгт дэлэгрэнгүй бичих болхоор өөр нэг шалгаан болох хотжилт буюу суурин соёлын нөлөөний талаар тодхойлох нь зөв биз. Суурин соёл гэдэг маань гэн газар бөөнөөрөө овоорлдон сайн муугаа хуваалцан оршин буй байгалиа тартагт нь хүртэл доройтуулж хүчирхийлж амьдардаг нийгэмийн хэв маяг гэдгийг хэн ч мэднэ Оршин буй байгалаа тартагт нь хүртэл торойтуулдаггүй харин ч сэргээн засварлаж цэцэрлэгт хүрээлэн энэ тэр байрдаг гэж эсэргүүцэн болох хүмүүс байж. Уучлаарай хүн та өнөөдөртөө өөрийнхөө гараар амьд байгалийн шиг тийм сайхан хиймэл байгаль хийчих чадалтай болоогүй байна. Та бидний барьсан цэцэрлэгт хүрээлэн усан ориглуур байгаа газар тань түүнээс хэд дэхин илүү сайхан байгаль байсан гэж хэлмээр байна Бидний бүтээсэн  байгаль маань харагдах байдлийн хувьд илүү сайхан байгаа ч дэлхий оршин тогтнод үзүүлэх эерэг нөлөө нь өмнөх байгаль шиг нөлөөлж чадахгүй байгаа нь тодорхой.
Суурин соёл маань хүний жинхэнэ онгон дгашин байгалиас нь холдуулж түүнээс авах мэдрэмж таашаалийг нь бууруулдаг. Аливаа зүйлийг танин мэдэж мэдрэхэд удаан хугацааны судалгаа прагтик туршилт туршлага хэрэгтэй байдаг. Хотын хүмүүст байгаль дунд байж түлнийг мэдрэхүйн бүх л эрхтэнээр дамжуулан удаан хугцаагаар байгалийс мэдээлэл авах боломж муу байдаг. Суурин газартаа байгалийг үйлдвэрийн аргаар үхмэл болгон хувиргасан матералиар барьсан хотынхоо дунд бухимдал өрсөлдөөн дунд амьдардаг. Өөрөөр хэлбэл байгаль эхийн эрхэнд түүний хайр хишиг өглөгөөр нь голоон зогоож байгаа мэдрэдэггүй. Учир  нь тэдэнд байгалийн түүхий эд ихэвчлэн боловсрууллагдаж очдог. Нэг үгээр хэлбэл байгадиас ямар их зүйл яаж урган төлжиж гардгыг ойлдоггүй. Ийм л шалгааны улмаас байгалийг хайрлах сэтгэл байхгүй болж байгалийн амьтан гэдгээ ухаарахгүй байна.
Би буюу амиа бодсон үзэл энэ бол чадвартай чадалтай нь дийлдаг каптилист нийгмийн сөрөг нөлөө. Өнөөдөр дэлхий дээр зургаан тэр бум хүн амьдрах гэж тэмцэж байна. Энэ бол их тоо ийм олон хүний ихэнхт нь  хязгаарлагдмал баялгын чадалтай  авч болно гэсэн тоглоомын дүрэм үйлчилч байна. Ийм хайр найргүй тэмцэх дүрэм  нь тоглоомонд ялхын тулд юуч хийхээс буцхааргүй тийм нөхцөлд хүргэдэг. Үүнийг ардчилсан нийгмийн чөлөөт өрсөлдөөнт зах зээл гэнэ. Дэлхий даяраа дэмжиж хүээн зөвшөөр ч байгаа нийгмийн хэв маягыг эсргүүцэх нь үнийг тогтоох олонхын зарчимаар бол тэнэглэл болно. Ардчилал бол одоохондоо хүн төрөлхтний бодож олсон хамгийн сайн засаглалын хэлбэр болхоос биш төгс сайн засаглал биш гэж хэлсэн хүнд би баяралнам. Гэхтээн ардчилал бол муу засгалал биш байгаль дээр угаас байсан хүчтэй нь хүчгүйгээ дийлэх хууль.Асуудлын гол энэ нийгмийн тогтолцоо хүн бүрийг бусдыг хайрлах өрөвдөх сэтгэлгүй болгож. Бүгд амиа бодход хүргэснээр бинний дундаас би болсон соёлыг хямрааж эцсийн дүндээ дэлхий сөнөхөд хүргэх гээд байна.

Хүнийсэх энэ үг нь хүний шинж чантай болох гэсэн ойлголтыг төрүүлхийг үгүйсэхгүй. Энд хүнийсэх гэдгийг хүний бус болох гэсэн утгаар хэргэлж буй анхаар уу. Өөрөө хэлбэл хүнлэг мөн чанаргүй болно. Хүнлэг мөн чанаргүй болно гэж юу болхыг ярхын өмнө хүний мөн чанрыг тодорхойлъё. Хүний мөн чанрын талаар мэдээж их зүйл ярмгдах учир амьтаныг бодвол илүү сэтгэл хөдлөлтэй гэдгийг тэмдэглээд үндсэн яриандаа орох нь зөв байх. Товчоор хэлхэд хүнийсэн гэдэг бол сэтгэл хөдлөлгүй өөрийнхөө бүтээсэн тэхник шиг болно. Шалтгаан нь “төр, хэл, шинжлэх ухаан урлаг технологи гэх мэт соёлын асар их ертөнц хүний мөн чанрыг муутгах аюул учруулж байна” /3,293/ Хүн гэдэг амьтан сэтгэн бодож өдийг хүртэл хөгжил гэхүү доройтсон гэх үү умар ч гэсэн ийм байдалд хүрсэн байна. Хүнийсэж байгаагийн гол шалтгаан нь хүний сэтгэн бодох шаардлаггүй болгосонтой бүх юм урдаас төлөвлөгдсөн ямар нөхцөлд юу хийх ёстой нарийн зааж програмчилсантай холбоотой. Энэ тухай Ф.Ницщэ “Нийгмийн хөгжил рационалжсаны нөлөөгөөр цуцушгүй танаин мэдэх хүсэлтэй хүн номын санч , хянагч болж хувирдаг”/3,295/ гэжээ Хүнийсэх оньс нь хэд хэдэн оньстой холбоотой. Үүнд: амьдрал гадаад хүчний өмнө хувь хүн арчаагүй байдалд орох, оршин амьдрах ямарч утгагүй гэсэн төсөөлөл үүсэх, ноёрхож байгаа үнэт зүйлийн тогтолцоог үгүйсгэх, хувь хүний уг хүн чанар эвдрэх эдгээрийг хэлнэ.
Тэхникийн дэвшилийн сөрөг нөлөөний хямрал
            Бидний өөрийн боломж бололцоогоо дээшлүүлхийн тулд өөрийн биеийн хэсгүүдийг хэгжүүлж үлгэрт гардаг баатар шиг болхыг хүсэлгүй өөрийн бие эрхэтэнг орлох багаж зэвсэг хийхийг зорсон нь соёлын хямарлын гол шалгаан болоод байна. Тэхникийн хөгжил буюу хүний танин мэдхүйгээ ашиглаж бүтээсэн зүйл нь бие даасан өвөрмөц ахуйг бүрдүүлж хүний эсрэг боссоноор сөрөг үр дагавар үүсхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл “Европын уламжлалт хүнлэг соёл хийгээд ХХ зууны шинжлэх ухаан тэхникийн дэвшлээс уламжлан үүссэн шинжлэх ухааны соёл гэгчийн хооронд жил ирэх тусам сүйрлийн аюултай зөрөө бий болж байна”/3,289/  Хүн өөрийн гараар бүтээсэн багаж зэвсэгтээ хэт эрдэж байгалийн түүхий эдийг хайр найргүй олборлож бөөн бөөнөөр нь боловсруулж хэрэглэх болсон нь байгалийг эзэгнэж байна гэсэн өрөөсгөл сэтгэгдэл төрүүлж эцсийндүндээ байгалийн их хүчний өмнө хүн хийгээд түүний бүтээсэн машин нь өчүүхэн зүйл гэдгийг олгохгүй байгаад оршино. Гэхтээн байгалийн хүч бол өөр ойлголт байж болох юм. Газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, цунами зэргийг байгаль хүчний хэлбэр гэж ойлгох нь буруу байж болох юм. Эдгээр  үзэгдэл нь байгаль хүчээ үзүүлж буй хэрэг биш зүгээр л дотоод зүй тогтлын хямралаас үүсч байгаа үзэгдэл юм биш үү гэх хүн байж болно. Тэгвэл зүй тогтол алдагдаж байгаа шалтгаан нь хүний хэт шунхай зохисгүй үйл ажилгаа юм шүү дээ. Хүн төрөлхтөний өнөөдрийн хийж чадаж байгаа зүйл бол байгалийг бүрэн дийлж буй хэрэг бус түүхий эдийг нь л тэхникийн хүчээр ашиглаж төдий зүйл. Газар хөдөлж, цунами, хар салхи лус савдгийн уурнаас үүссэн гэх нь шинжлэх ухаанаар бол утгагүй зүйл. Харин дотоод зүй тогтлын хямралаас үүссэн шалтгаан нь хүн байгалийн тодорхой нэг хув эвдэж сүйтэгсэнтэй холбоотой. Хүний олборлож авсан түүхий эд эх дэлхийн оршин тогтнод нөлөө үзүүлж байсан гэвэл шинжлэх ухааны үндэстэй болж байгаа юм “ Ийм учраас хүн машин хоёрын хоорондын зөрчлийг харгалзахгүйгээр орчин үеийн соёлын хямралыг авч үзэх боломжгүй”/3,290/ Ернө бид соёлын хямралаас айх шалтгаан айгаа юм уу бид энэ суурин соёлынхоо нөлөөн доор үйлдвэрийн бааз сууриа түшиглэн тэхник хэрэгсэлийнхээ тусламжтайгаар хиймэл орчин бүрдүүлээд робот шиг болсон ч хамагүй матераллаг баялагаар тутагдах зүйдгүй сайхан амьдарч болох юм биш үү шинжлэх ухааны ололтондоо тулгуурлаж гагиг эрхэсийг судалснаар өөр гариг дээр амьдарлыг шинээр алдаж эндэлгүй эхэлжич болно. Энэ бодол бол жинхэнэ соёлын баталгаа Энэ бүхнийг эргэцүүлхэд хүн төлөлхтөн соёлын хямралаас айсандаа биш энэ зохисгүй үйл ажилгаанаас нь болж дэлхий сүйрхээс айгаад байгаа юм биш үү Энэ таамаглалыг батлах мэт н. Бердяев “ тэхник бол хүн төлөлхтний эцсийн дурлал эбөгөд хүн дуралсан юмныхаа нөлөөнд өөрийн дүр төрхөө өөрчихөд бэлэн байна.” /3,290/  гэж бичсэн байх юм хэрэв үүнийг үнэн гэж тооцвол бидэнд аврал байхгүй юм биш үү Миний бодлоор дэлхийг авархад нүүдлийн соёл иргэншил ихээхэн нөлөө үзүүлэх мэт санагдана авардаггүй юм гэхэд мөхлийг нь удаашруулах болно.
Улс хоорондын хямрал ба хямралаас гарах арга зам
            Өнөөдөр улс орнууд даяаршлын шуурганд өртөж дэлхийг бөөрөнхий дэлхий хавтгай боллоо гэж онгирох боллоо. Даяршил гэдэг бол онлын хувьд дэлхийн баялгаа хамтран олборлож тэнцүүхэн хувааж тус дэмэндээ оршхийг хэлдэг шиг байгаа юм. Болит байдал дээр хүчирхэг улс орнууд жижэг бурай орнуудыг чихэрээр хуураад хамаг баялагыг нь цөлмөх арга болж байх шиг байна. Гэхтээн улс орнууд харьцангуй нээлтэй хамтран ажилдаг болсон тул нийтлэг үнлэмж  тогтож үүний дагаад соёлын хямрал ч адил тэгш нөлөөтэй байна. Соёлын хямрал нь улс хоорондын үндэсний соёлын зөрчилдөөнөөс үүсдэг. Трорист ажилгаа шашшин хоорондын мөргөлдөөн цөлжилт дэлхийн дулаарал экологийн тэнцвэрт байдлын алдагдал зэрэг асуудлууд нь улс орнуудыг хамтран ажилхад хүргэдэгч. Ихэвчлэн барууны суурин соёлыг хүлээж авах эсвэл үндэсний өв уламжиллаа авч үлдэх гэсэн сонголтонд тулж үндэсний соёл нь суурин соёлд уусаж байна. Мөн улс хоорнодын улс төрийн бодолгын зөрчил хүчтэй орон ядуу бурай орныг айдгаж сүрдүүлэх цөмийн зэвсэгийн сүрдүүлэг сөрөг тагнуул гэх мэт асуудлууд хямрал тэмцэлд хүргэдэг байна.
            Соёлын хямралаас гарах арга зам бол даяаршилийг эергээр ашиглах явдал юм. Оросын философич В.С.Библер  21-р зуунд төсөөлхийн аргагүй соёлын их нэгдэл болж соёлууд хоорондоо харилцан асуулт тавьж нэгэн орон зайл татагдан орж бие биендээ нэмэлт дүүргэлт болж бас харилцан үгүйсгэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл соёлууд диалигтик харилцаанд орно гэсэн үг. Диалагтик харилцаанд оросноор соёлууд харилцан ярилцаж дэлхийн оршин тогтнолд хэрэгтэй амьдарлын хэв маяг үнлэмжийг авч үллдэж бусдыг нь устгах замаар нэгдсэн нэг соёлтой болох тухай санал юм. “Соёлууд харилцан ярьж хэлэлцэнэ гэдэг бол соёлын томоохон бүс нутгын хүрээнээ янз бүрийн соёлын тогтоц хоорондоо харилцахаар үл барам, иргэншлийн бүр эхэн үед өөрийн онцлог шинжийн цогцолборыг төлөвшүүлсэн соёлын асар өргөн бүс нутаг оюун санааны хувьд ойртох шаардлагтай тодорхой билээ” /3,297/ Энэ соёлуудын хоорондын харилцааны дундаас үүсэх соёлын хэлбэрт нүүдлийн соёлын гүйцэтгэх үүрэг их байна. Ялангуяа иргнэшлийн анхны үед өөрийн онцлого шинжийг цогцлуулсан соёлд нүүдлийн соёлын эзлэх байр их. Учир нь нүүдлийн соёл бол маш эрт үүссэн байдаг.Мэдээж хэрэг соёл гэдэг бол компютерт програм суулгахтай адил зүйл биш. Тэхлээр “Яриа хэлэлцээр нь зөвхөн томоохон соёлуудын хүмүүлэг хэлхээ төдий биш, энэ бол тусдаа нэг бие хүнийг эдгээр соёлын тогтоцыг оюун санааны ертөнцөд нэгтгэх аргын тухай асуудал юм” /3,298/
Дүгнэлт
            Монголчуудын соёл бол маш өвөрмөц байдаг бөгөөд юмар нэг онол үзэл баримтлалаар тайдбарлагддаггүй нийгмийн байгуулал юм. Гумлевийн эрчим хүчний түлхэлтийн онлоор бол хоёр дахь орчилд яваад бөгөөд одоо нэгдэл хягтрал сайтай байхгүй бол бусэд үгдэстэнд уусаж үгүй болох магдлалтай эгзэгтэй цаг үед байгаа. Тавьсан зорилтууддаа хүрсэн байдлыг дүгэнвэл 
·         Монголчуудын оршин тогтнож байгаа онлын үгдэс нь диалагтикийн түгээмэл зүй тогтол юм. Байгалтай зохицож соёл иргэншлийн төв болж бас хүрээ болж нүүдлийн ба суурин соёлыг хослуулах гэж оролдож өрнө ба дорны аль альнаас нь өөрт хэрэгтэй зүйлийг авч өдийг хүрсэн байна Энэ тухай 1-р бүлэгт дэлэгрэнгүй байгаа
·         Нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц байдал нь амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйд нь байдаг Монгол малын физологи нь зөвхөн бэлчээрлэж байж оршин тогтондогт байгаа юм. Энэхүү өвөрмөц аж ахуйгаа эрхэлхийн тулд ахуй амьдрал нь түүнд зохицосон онцлог шинжтэй байдаг. Монголын нэг онцгой зүйл бол билигдэл зүй байдаг. Энэ зорилтыг хангахыг тулд 2-р бүлгийг оруулсан болно
·         Монгочуудыг дэлхий нийт сонирхоод байгаагын шалтгаан нь онгон дагшин байгалдаа зохицож ирснийх бололтой 1-р онгон дагшин байглийн түүхий эд 2-р байгалдаа зохицож амьдарч  ирсэн учир соёлын хямралд бага өртсөн байдаг үүний нууцыг олох. Пүрэвсамбуу гэдэг хүнийхээр бол манай дэлхий дээрх хамгийн ёс суртхуунлаг ард түмэн бөгөөд энэ бидний давуу тал болж дэлхийг эзэгнэж болно гэж бичсэн байдаг. Би үүнтэй санал нэг байгаагаа хэлэх нь зүй биз Энэ зорилгодоо хүрхийн тулд 3-р бүлгийг зориулсан болно
Үндсэн зорилгодоо хүрсэн байдлаа дүгэнвэл нүүдлийн соёл нь байгальтай зохицож амьдардаг учир суурин соёлыг бодвол илүү эдрээтэй байдаг. Өөрөөр хэлбэл байнга асуудалтай ториолдох бөгөөд түүнээс гарах арга замыг зааж зөвөлсөн онол  гэж байдаггүй болхоор өөрийн толгойгоо ажлуулхаас өөр аргагүй болдог Учир нь нүүдлийн соёл нь ямар ч онол гэж байхгүй прагтикар танин мэддэг онцлогтой. Монгочуудын ухаалаг байгаагын шалтгаан бололтой. Тэгээд ч энэ сайхан өргөн уудам нутаг эрүүл байгаль  сүүн сэтгэлт хүмүүсийн дунд  тэнэг болно гэж байхгүй мэт санагдана.Хэрэв хүн төрөлхтөн эдийн шуналгүй, дуулгавартай байсан бол бүгд мал маллаж амьдарцгаая гэж уриалмаар байна. Ингэх нь дэлхийг сүйрлээс авардаггүй юм гэхэд сүйрлийг нь хойшлуулах болно.