Friday, December 10, 2010

хүмүүн заяа гэж


Хүний мөн чанар
             Бид өдийг хүрэхдээ ертөнцийн болоод өөрийн тухай гэсэн  танин мэдэхүйн үндсэн хоёр чиглэлээр тархиа чилээж ирсэн байна. Үүнээс философи үүссэн цагаас л гол судлагдахуун байж одоог хүртэл нэгдсэн ойлголтонд хүрч чадаагүй байгаа хүний мөн чанарын тухай өгүүлэхээр өөрийн сэтгэхүйг агуа сэтгэчидтэй тэнцүүлж тэрч байтгуай илүүд үзэн тэдний урчийг нь эс олсон зүйлийг би тайлах болно хэмээн зүрх гарган барьж авлаа. Эхлээд энэ ойлголт чухам аль хүрээний ойлголт болохыг тодруулах нь зүй биз. Үүнд гурван хүрээ тодорхойлогдоно.
·         Хүнийг нийгмийн шинжээс нь салгаж ухамсар сэтгэхүйг нь орхилгүйгээр авч үзэх. Нийгмээс нь салгаж байгын учир нь хүн нийгмийн тодорхой харилцаа, соёлын орчинд хэлбэршилийн шинжийг олдог байж болох талтай. 
·         Хүнийг биологийнх нь талаас авч үзэх. Учир нь нийгмийн харилцаанд орохоороо тодорхой хэлбэршилд баригдаад, ухамсар сэтгэхүйтэйгээр нь судлахлаар хөдөлгөөнт шинжийг агуулдаг. Өөрөөр хэлбэл судлагдаж байгаа обьект болох хүн нь оюун ухааны тусламжтайгаар тодорхой тохиолдолуудад зориудаар хуурамч дүр төрх илэрхийлэх нь байдаг байна.   
·         Биологийн шинжид нь түшиглэж нийгмийн харилцаанд байгаар авч үзэх нь хүн бол нийгмийн харилцаанд орогчогч биологийн шинжтэй амьтан гэдэг утгаар ийнхүү тодорхойлж болно. Дэлгэрүүлбэл хүн хэмээх хойд хоёр хөл дээрээ явагч хохимой толгойт урьд хоёр мөч нь харьцангуй хөгжил сайтай энэхүү амьтан нь оюун ухааны тусламжтайгаар ч юм уу, нийгэмшилийн тусламжтайгаар ч юм уу харьцангуй хөдөлгөөнт шинжийг агуулдаг байна. Хүний мөн чанарыг судлаж байгаа л юм бол хүний биологийн болоод нийгмийн шинжийг орхигдуулах нь судалгааны хүрээгээ өрөөсөглөөр тодорхойлсонд тооцогдох учир энэхүү хүрээгээр хүний мөн чанарыг бэдрэх болно.
Судлаач Бат- Отгоны бичсэнчлэн амьдралын гаднаас хархад төрөөд эсрэг утга уруугаа  буюу үхэлрүү тэмүүлж байдаг. Үнхээр ч амьдрал гэдэг зүйлийг ерөнхий утгаар харвал төрөөд хань ижилтэй болоод үр хүүхэд гаргаад эцэст нь үхдэг амьралын ердийн зүй тогтол байдаг. Үүнийг Камю гал усан заагт амьрах гэж нэрэлсэн байдаг. Тэрээр “гадны хүн” зохиолдоо Марсел гэдэг дүрээр амьдралын утгагүй уйтгарт байдлын тухай өгүүлсэн байдаг. Уг зохиолын гол баатар ганцаараа амьдрах бөгөөд ээж нь асрамжийн газар байдаг. Ээжийгээ хаяа нэг эргэж очих боловч тэр тийм ч дуртай биш байх бөгөөд зүгээр л бусдыг дурайж эргэх ёстой мэт сэтгэнэ. Бас нэг бүсгүй байх боловч түүтэйгээ тиймч тайламжтай харилцаатай биш. Удалгүй ээж өнгөрч түүнд амьдрал ямарч утга учиргүй санагдаж нийгмийн зүй тогтол, үнэт  зүйл, амьралын жам ёс түүнд ямарч хармаагүй мэт ойлгогдож гадны хүн мэт сэтгэгдэл төрөх болдог. Марселд далай эргээр зугаалах нь ганц баяр баясалыг өгдөг зүйл байлаа. Нэг удаа ямар ч учир шалтгаангүйгээр буу авч гараад далай эрэг дээр зугаалж явсан нэг араб залууг зүгээр л буудаад алчихдаг. Удалгүй шүүх хурал болж түүний үзэл бодол нь шүүгчид хийгээд шүүх хурлын танхимд байсан бүх хүмүүсийн зэвүүцлийг төрүүлж цаазаар  авхуулах ял авдаг. Нүглээ наминчлах боломж олгож ламтай уулзуулхад Марсед миний зөв, мийн зөв байх болно, байсаар ч байна. Бурхан, сонгож болдог амьдралын зарчимууд ,номлол энэ бүхэн чухам юу юм бэ ямарч утгагүй зүйл гэж хэлээд үхдэг. Энэ зохиол бол нэг хэмийн хэлбэрчсэн системлэг амьралын утга учиргүй байдлыг илэрхийлсэн дүр юм. Өөрөөр хэлбэл нийтийн жижгийг дагаж амьрахыг утга учиргүй гэдгийг илэрхийлсэн байна. Дэлгэрүүлбэл нийгмийн үнэт зүйлс нь массын үнлэмжээр он удаан жилийн турш бүрддэг. Гэтэл энэ үзэл бодлын уулзвар буюу нийгмийн үнэт зүйлийн тогтолцооноос гадуурх хүсэл сонирхол, үзэл бодол, сэтгэгдэл, мэдрэмж, таашаал хүн бүрт төрдөг байна. Уг хүслээн гүйцэлдүүлэх тэмүүлэл нь нэгэн хэмжээст гал усан заагт шахагдсан амьдрал дундаас сөргөлдөөн үүсэх маягаар илэрнэ гэж Нецшие хэлсэн байдаг. Энэ тухай хүмүүс өөрөөр тайлбарласан байдаг. Тухайлбал Декарт эргэлзэхээс эхлэнэ, Аристотель гайхахаас, Сократ өөрийгөө танин мэдэхээс эхлэнэ гэсэн байдаг.
 Фихте гурван “Би”гийн тухай өгүүлсэн байдаг
·         Эхний “Би” нь нийгмийн үнэт зүйл, хүн төрөлхтний мэдлэгийн тогтолцоо. Фихтегийн нэрэлснээр “Үнэмлэхүй би” бөгөөд бурхантай дүйх обьектив шинжтэй зүйл юм.
·          Удаах нь“Би биш” би юм. Өөрөөр хэлбэл сөргөлдөөнийг бий болгогч нийтийн жишигээс гажсан хүний дотоод үүтгэл буюу орхигдсон хүсэл сонирхол 
  Фрейд “Би”, тэр( id ),  сүпер “Би” гийн тухай өгүүлжээ.
·         “Сүпэр би” энэ нийт хүн төрлөхтөнд хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлсийн тогтолцоо Камюгийн хэлээд байгаа гал усан зааг.
·          “Тэр буюу id далд ухамсар өөрт нь бүрэдсэн, өөрийг нь учир бүтүүлэг шалтгаанаар залж түлхэж байдаг хүчин зүйл. Нэг үгээр тухайн хүний баг насанд үл гүйцэлдсэн хүсэл.
Фихтегийн “Би биш би” Фрейдийн “Тэр буюу ид” янз бүрээр илэрч болно. Судлаач          Ж. Отогонбаяр Т. Нэмэхжаргал нарыг үзсэнээр ширээн дээр бичсэн элдэв янзын бичгээр буюу тэдний нэрэлснээр ширээн дээрх текстээр илэрдэг байна. Мөн урлагт илэрч болно жишээ нь
Гуниг зовлонгоос нэрж гаргасан ухаанаа
Гудамжны мухарт нэгэнтээ шидчихээд
Гартаан шүхэр эргүүлсэн шиг
Гал зурж тамхи асаагаад алхмаар байна
Газраас том алт олчихоод
Гартаан ч барилгүй өшгилмөөр байна
Сайхан төрсөн гэж өөртөө итгүүлээд
Салхитай хамт охид эргүүлмээр байна. энэ мэт яруу найргийн төрлөөр илэрч болно.
Фихте болоод Фрейд сүүлийн “Би” гээ хоюулаа агуулгын хувьд ялгаатай боловч адилхан нэрэлсэн байдаг.
·         Фихтегийн Сүүлийн “Би” нь хувь хүний ертөнцийн талаарх төсөөлөл бөгөөд түүний сэтгэл ханамжит байдлаар тодорхойлогдоно. Энэ би нь тодоод ухамсараас ирсэн дохиог хүн төрөлхтний нийтлэг үнэнтэй харьцуулах замаар хүний сэтгэн бодох, нэгтгэн дүгнэх чадварын ачаар бүрэлдэн тогтдог байна.


·         Фрейдийн “Би” нь өөрийн ухамсарлагдсан үйлдэл үйл ажиллагаа, ойлголт тухайн хүнд өөрт бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн  байдал.
Монголчууд үүнийг арга билгийн ухаанаар тайлбарладаг бол Г. Гегель антитезис, тезис, синтез И. Кант би, би д өгөгдсөн би гэх мэт ойлголтуудаар танин мэдэх аргачиллыг тодорхойлсон мөн л хүний мөн чанрын тухай ойлголт юм.  Камюгийн хувьд “гадны хүн зохионхоо тайлал болгож “Сизипийн домгийн” бичсэн байж болно. Уг домгод бурханд тэргэлснийхээ төлөө даагдашгүй том чулууг уулийн өөд гаргах шийтгэл авсан баатрын тухай гардаг. Түүний амьдралынх нь утга учир тухай чулууг дээш нь гаргахын төлөөх тэмцэлээр илэрч чулууг дээш нь баг багаар ахиулах бүртээ аз жаргалыг мэдэрч байдаг...
            Орчин үед өөрт тохиолдсон асуудлыг бүтээлч сэтгэхүй хийгээд нөөц бололцоогоо даачилж тулгарсан бэрхшээлийг даван туулах чадвар нь хүний рефлексив шинжид суурилдаг гэж үзэж байна.            Араатан амьтан ангаа хараад товтлох зан чанарыг рефлекс гэдэг. Үүнтэй нэг адил шинэ асуудал уруу хүний сэтгэхүй довтолж араатан амьтан хоолоо дуртайяа тасчиж иддэг шиг ойлголтыг задлан шинжилж даван туулах дадал зуршилийг рефлексив шинж гэнэ. Нэг үгээр хүн Сизип шиг тэмцэлтэй асуудлыг шийдэх тэмүүлэлтэй амьтан юм. Өөрөөр хэлбэл хүний мөн чанар нь асуудлыг шийдвэрлэх буюу рефлексив шинж юм.

No comments:

Post a Comment