Friday, December 10, 2010

Оюуны өмч гэж байдаг уу


Оюуны өмчийн хамгаалал Монголд
            Монголчууд бид эрт дээр үеэс эдээр биеээ чимэхээр эрдэмээр биеэ чим, эрдэм ном эрхэм баян хэмээн нялхас хүүхдээ нэхий өөжинд унтуулж судар номыг торгонд баринтаглаж дээдэлдэг байсан энгүүн их ухамсарт ард түмэн билээ. Ихэнх зүйлийг тооцоо судалгаа хөрөнгө мөнгөөр хэмжигдэх болсон өнөө үед оюуны өмчийн хамгаалалт гэдэг зүйл хурцаар яригдах болжээ. Ерөнхий тойм ухаанаар бодход хүн гэдэг амьтан өөрийгөө хийгээд хүрээлэн байгаа орчиноо танин мэдэж түүний бусаддаа хуваалцах зааж сургах тэмүүлэлтэй аягүйдвал хүний мөн чанрыг илэрхийлэх ойлголт ч байж болох юм. Өөрөөр хэлбэл бид танин мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж туршлага хуваалцаж байж өдийг хүртэл хөгжин цэцгэлсэн болов уу.
Мөнгөөр бүгдийг хэмжиж нэр алдарт дурлагчид өөрийн санааг бусдад зөвшөөрөлтэйгээр  ашиглуулах санал дэвшигдэж хууль эрх зүйн актаар олон улсын хэмжээнд хамгаалагдах болжээ. Үнхээр л хүний санааг ашиглаж болохгүй юм бол Сократ, Платон, Данзанравжаа, Тогтохтөр зэрэг хүмүүсийн санааг өөрийн мэт ашиглаж  байгаа хүмүүсийг бүгд хулгайч болж таарна гэтэл Сократ болоод Платон нарын санааг өөрийн бүтээлдээ тусгаагүй нийгмийн ухааны эрдэмтэд түний санааг өөрийн амьралын үнэт зүйлийн тогтолцоогоо бүрдүүлхэд ашиглаагүй хүн ховор байх тэхлээр бид бүгдээрэй тэдний өмнө хариуцлага хүлээж мөнгөн торгуул төлж магад. Юу хэлэх гээд байна вэ гэхээр оргүй хоосноос санаа  төрдөггүй учир ямар нэг хүний бодол санал дээр үндэслэж шинэ санаа төрдөг орчлон ертөнцийн танин мэдэх зүй тогтол байдаг. Дэлгэрүүлбэл соно хэмээх ялгааг хараад нисдэг тэрэг бүтээсэн хүн уг ялаанд, алим толгой дээр нь унаад хүдийн хүчийг нээсэн хүн толгой дээр нь унсан алиманд төлбэр төлж таана. Энэ тийм бодтой жишээ биш байж болно хүмүүстэй ярилцаж байх үендээ ямар нэг үг, өгүүбэрээс өөрийн шинэ санааны сэжүүр аваад түүнийгээ өөрийн уурга тархиний сэтгэн бодох чадвал хийгээд бусад хүний санаа бодолтой харьцуулах замаар шинэ мэдлэг бүтдэг. Түүнийгээ хэлж тусгалгүйгээр ганц өөрөө сэтгээд олчихсон мэт бусадтай чиний миний санаа гэж маргах нь утгагүй биз. Нэг үгээр хэлбэл хэнч хэзээч ямар ч шинэ санааг оргүй хоосноос цор ганцаараа бүтээдэггүй байтал ганцхан өөрийн өмч гэж бусдаас харамлах зүйд хэр нийцэх вэ. Тэхлээр ямарч гадны нөлөөлөлгүй яг өөрийн оюун ухаанаар шинэ мэдлэг бүтээсэн мэтээр сэтгэж түүнийгээ бусдаас харамлаж, өртөг хөлс, чөлөө зөвшөөрөл энэ тэрээр ашиглуулах байсан юм бол өөрийн санаагаа өөртөө хадаглаж явахгүй юу гэж бусдад хувуулцах гэж ном товхимол, бүтээл болгосон юм бэ. Хариулт нь маш энгийн нэр алдартай болох хүсэл. Нөгөө талд нь бас л нэр алдарт дурлагч хүний санаанаас улаан цаан авчихаад нэрийг ч дурьдахгүй өөрөө сэтгэсэн мэт ярьж бичиж бүтээдэг.  Чөвшөөрөл олгож байгаа хэлбэр нь ишлэл авах нэг үгээр өөрийнх нь нэрийг тектэнд дундаа дурьдчихад чихрээр шагнуулсан хүүхэд шиг л баярлана.
Шинэ бүтээлээ ашиглах эрх олгож патент өгдөг түүний авахын тулд маш яарах хэрэгтэй учир нь хэн нэгэн чамаас түрүүлж сэтгээд оюуны өмчийн газар бүртгүүлчихвэл чи нэр алдарт хүрч чадахгүй. Өөрөөр хэлбэл түрүүлж бүртгүүлдэг сэтгэхүйн хурд сайтай этгээдээс ямарч хамааралгүйгээр тусдаа сэтгэсэн байсан ч чамайг шинэ санаа ашигтай загвар хийсэнд чинь эргэлзэнэ. Шинэ санаа гэж нэрэлсэн тэрхүү санааны зуглуулгад эрх олгож мөнгө хөрөнгөөр ашиглуулах зарчим үйлчилж байгаа юм бол цаг хугацааны ялгаа ямар хамаа байна. Гэхдээн нөгөө бүтээлээс санаа аваагүй гэдэг ээ нотолж чадвал патент олгоно гэсэн ч хоёрдогч патент эзэмшигч маань тийм ч сэтгэл хангалуун байж чадахгүй л болов уу. Нэг үгээр түүний нэр хүнд анхны санаачлагч шиг алдартай байж чадахгүй.  Дээрхээс үзхэд оюуны өмч гэдэг нь яг шинэ санааг бий болгосон субьектуудэд хармаардаг биш салангад бодомжуудыг нэгтгэхийн төлөө хийсэн хөдөлмөрийг нь үнлэж төрийн эрх бүхий байгуулгаас олгодог эзэмших ашиглах тусгай зөвшөөрөл юм. 
Монгол дахь оюуны өмчийн хамгаалт нэг иймэрхүү л байна. Тодруулбал  монголчуудад бусдын бүтээлийг хүндэтгэх ёс суртахуун алга байна. Дээрх шиг байна гэж дүгнэж байгаагын шалтгаан нь би бол монгод төрч, өсөж, хүмүүжиж ухамсар сэтгэлгээ нь энэ нутгын газар шороо дээр, монголчуудын дунд нийгэмсэнд оршино. Нэг үгээр би массыг төлөөлөх чадвартай.

No comments:

Post a Comment