Friday, December 10, 2010

Бид хашаа явж байна ...


Бид хашаа явж байна ...
            “Аврал эрсэн эх дэлхий”  ТҮ-гийн богино хэмжээний бүтээлийн уралдаан. Бас сонин үг байгаа биз хүн төрөлхтөн бид анх үүсэхдээ их  арчаагүй сул дорой байсан гэж байгаа. Учир бид тэр үед биологийн шинж давамгайлж байсан байналдаа. Өөрөөр хэлбэл оюун ухааны хувьд их доогуур байсан. Амьдрахын тулд хамтаараа даайсантайгаа тэмцэх болон идэш тэжээлээ бэлтгэх явцад ухаан нь тэлснээр өөрийнсийн аюулгүй байдал болоод матераллаг хэрэгцээгээ хангах чадвар нь нэмэгдсэн гэж байгаа. Үүүнээс бид юу ойлгосон бэ гэхээр бид сэтгэж ухаар ч чадахын бол аз жаргалд хүрэхийн байна.  Мөн түүнчлэн аз жаргалд  хүрэхийн тулд матераллаг хэрэгцээг нэн тэргүүнд хангах шаардлагатай гэж ойлгоод баялаг бүтээхийн тулд шинжлэх ухааны нээлтүүдийг ашиглаж эх дэлхийгээс түүхээ эдээ олборлоож үйлдвэрийн шат дамжилгаар хими физикийн өөр юу ч байдгын нөлөөнд оруулж олон төрлийн хүнд сэтгэл ханамж өгөх матераллаг эд зүйлсийг үйлдвэрлэсээр. Нэг үгээр бид хөгжсөөр. Хоёр гурван зуун тооноор нь тээвэрлэх чадвартай хүнд машин цагт 400, 500 км хурдлах чадвартай нэсэх онгоц, сансар огтогуйд гарах чадвартай сансрын хөлгүүдийг бүтээжээ. Тэрч байтгуай зарим нэг баян хүн 5000 долларийн хоол идэж 60000, 70000 долларийн хувцас өмсөдөг гэж байгаа мөн чих баялаг, мөн ч их тагсаглал. Танин мэдэхүүн хувьд дотогшоо молекулын төвшинд, гадагшаа нарны галагтикийн төвшинд таниж мэдэж байгаа билээ. Бас өргөн цар хүрээтэй мэдлэг шүү. Энэ их мэдлэгийн ачаар маш их баялагыг үйлдвэрлэсээр. Өөрөөр хэлбэл хүний оюун ухаан  арга ба ухаан. билиг ба сэтгэлээс бүрддэг байна. Гэтэл хүмүүсийн ихэнх нь баян болвол жаргалтай амьдрана гэж үзэснээс ухаан буюу хатуу тоцооны аргын талыг илүү ихээр хөгжүүлж билиг буюу бие биенээ хайрлах, өрөвдөх, гоо сайхныг мэдрэх сэтгэл хөдлөлийн талаа орхисон байна. Дэлгэрүүлбэл хүн сэтгэл ханамжтай байснаар аз жаргалтай болно гэдгийг ухааргүйгээр зогсохгүй баян болох нь сэтгэл ханамжтай байхын тулд хийж байгаа гэдгийг ч ухаарсангүй бололтой. Энгийнээр хэлбэл баян болохын тулд юу ч хамаагүй хийж шудрага үнэн өрөвдөх хайрлах энэ бүхнийг мартаж зөвхөн мөнгөний төлөө тэмцсээр баяжсаар мөн хүн төрөлхтний ойлгож байгаачлан хөгжсөөр.
             1990 ээд оноос бид нэг зүйлийг ярих болжээ дэлхийн дулаарал, экологийн тэнцвэрийн тухай. Дэлхий гэдэг маань маш нарийн зохион байгуулалттай амьд механизм бололтой. Өөрөөр хэлбэл дэлхийн оршин тогтонлыг хангахын тулд цэнхэр гариг дээр байгаа бүх амьтай болоод амьгүй зүйлс тус тусдаа үүрэг гүйцэтгэдэг гэдгийн ойлгож гэнэ. Тэгсэн нөгөөх хүн гэдэг гайхал чин үүргээ хэрүүлэн биелүүлж яг л соц нийгмийн 100 бүр тэр ч байтгуай 200 хувиар давуулан биелүүлдэг хөдөлмөрийн баатрууд шиг ажилсан байж гэнэ. Гэтэл бид нэг л баяралсангүй учир нь   үүргээ биелүүлэхдээ тодорхой хэмжээ хязгаарт баригдах ёстой ухаарсангүй. Өөрөөр хэлбэл бид баян болохын тулд зарим нэг амьтаны  болоод ургамлын аймгийг сүүдлэж газар усны ударгийг тасалснаар эх дэлхий биднээс аврал эрхэд хүрсэн юм байх.
Биднээс ч аврал эрээгүй байх зүгээр л би мөхөх дөхөж байна. Би үгүй болвол та нар ч гэсэн сүйрэх болно гэж эрдэмтэдэд хэлсэн бололтой юм. Анхааруулах буудлага хийж зарим нэг газар газар хөдлөж, цунами болж, галт уул дэлбэр ч, тэсгэм хүйтэн болж хөлдөөгөөд,  айгим халуун болж зүрхийг нь хаагаад жаахан сүрдүүлж байх шиг байна. Гэтэл бид угийн ихэмсэг  зангаар цаад дэлхий чинь биднээс аврал эрж байна аврах уу яах уу аврахын тулд юу хийх хэрэгтэй вэ нэг хуралдаадах уу гэх мэт хандлага гаргаж байна. Танин мэдэхүй ухаан хоёртоо хэт эрдсэн олон улсын шинжтэй эрх зүйн хүчин чадалтай акт гаргаж улс төрийн үйл ажиллагаагаар дэлхийг аврах тухай яригдаж байна. Тэр их шуналтай эрх мэдэлд тэмүүлэгч нар эх дэлхийг үнэн сэтгэлээс хайрлаж аврах оновчтой шийдвэр гаргаад түүнийг нь хүн төрөлхтөн биелүүлнэ гэвэл ёстой харганы унгас түүж эсгий хийхийн үлгэр болох байлгүй. Улс төр үүнийг хийж чадахгүй юм бол хэн хийх юм бэ?.  
Бид энэ их уудам хөх ертөнцийн өчүүхэн нэг хэсэг нь шүү дээ. Галт уул дэлбэрэх нь батгаа шахаж байгаатай, газар хөдлөх нь арьс нь таталдаж байгаатай адил зүйл. Хэвэр нэг жаахан шилгээвэл бид яах бол, хүн төрөлхтөн минь хөх гаригаа сүйрүүлэх гэж байнуу аврах гэж байна уу  бид яг хаашаа яваад байна?

No comments:

Post a Comment