Monday, November 29, 2010

Хүн төрөлхтөнийг дагаж бус дагуулах боломж

Хүүхдэд зориулсан философийг Монголд хэрэгжүүлэх нь
Сайн байцгаа уу? Сайхан хаваржицгааж байна уу ? Хэрэв Америк хүн байгаа бол hi гэж мэндчилье. Америк хүнтэй онцгойлон мэндлээд байгаагын шалтгаан нь миний ярих сэдэв буюу “Хүүхдэд зориулсан философи” хөтөлбөрийг АНУ ийн профессор М.Липман, Э. Шарп нар боловсруулсантай холбоотой юм.
Миний илтэглийн зорилго нь:
• Хүүхдэд зориулсан философи хөтөлбөр гэж юу вэ ?
• Хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх шаардлагатай юу ?
• Монголд ямар аргаар яаж хэрэгжүүлэх вэ? гэсэн асуутуудад хариулахад оршиж байгаа юм.
Хүүхдэд зориулсан философи гэдэг энэ холбоо үг анх сонсож байгаа хүнд үнхээр содон сонсогддог. Энэ бол зарим нэгэн хүний төсөөлж байгаа шиг бэлэн онол, сургаал, хоосон цэцэрхэл биш. Өөрөөр хэлбэл хүүхэлдэйгээ яаж хувцаслах, хүүхэлдэй нь өөрөөс нь юугаар ялгаатай цаашилбал хүүхдүүд яагаад хүүхэлдэйгээр тоголдог гэх мэт асуудлын учрыг олход нь туслаж, зөв сэтгэлгээрүү залах аргыг хүүхдэд зориулсан философи гээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл хүүхдийг сэтгэн бодхуй ба философидож сургах арга зүй юм. Энэ арга зүйн зүй гол онцлого нь диоллог буюу ярилцлагад тулгуурлах явдал. Дээрх аргачиллыг хэрэгжүүлсэн ангийн хүүхдүүд математикийн хичээлдээ гаргаж буй амжилт нь арга зүй хэрэглээгүй ангийн сурагчдын үзүүлэлтээс 36% аар харин хэлний хичээллүүд дээр бүр өндөр 66% д хүрсэн амжилтыг шалгалтууд болон сургалтын дүн харуулж байсан байна. Энэ мэт судалгааны дүгнэлтийг “Хүүхдэд зориулсан философи” нэртэй уг хөтөлбөрийн тухай тодорхой мэдлэг өгөх номны 165-173 дугаар хуудаснаас авч болно.
Өөрт тохиолдсон нэг бодит явдлаар яриагаа үргэлжлүүлхийг хүссэж байна. Автобусанд явж байсан нэг охин өвөөгөөсөө асууж байна. Би хэзээ хоёр дугаар ангид орох юм бэ? Хоёр дугаар ангидаа өөр ангид орох уу? Хоёр дугаар анги хоёр давхарт байдаг уу? Намайг хоёр дугаар ангид орохоор хэн нэг дүгээр ангид орох юм бэ? Эдгээр асуулт бол нэг талаас хүүхдийн гэнэн асуулт гээд хайрахгүй өнгөрөх нь олон байдаг. Үүнийг нөгөө талаас нь авч үзвэл хүүхдийн асуумтгай, сониуч, юм бүхний учрыг олох гэсэн хүсэл эрмэлзэлэл. Уг тэмүүллийг бөхөөхгүй байх нь томчууд болон сургуулийн үүрэг байдаг гэсэн чухал санааг ойлгох хэрэгтэй байгаа юм. Гэтэл практикт эсэргээрээ байдаг. Тухайлбал эхлээд энэ дүрсийг цээжлээд “А” гээд дуудаж сурчихаад наад асуултаа асуу гэдэг. Харин үүний оронд дунд сургуулийн хичээлийг хувиарт хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйд суралцсан багшаар удирдуулан сонирохсон асуудлынхаа шийдлийг олж байх цаг гаргаж өгөх ёстой юм. Уг хичээл нь 1рт асуултыг оновчтой тавьж сурагчдыг өдөөх 2 рт ярилцаж эрэгцүүлснээр ерөнхий нэг шийдэлд хүрдэг Сократын диологын зарчимаар явагдах болно. Ингэж гэмээн сая сэтгэлгээний рефлексив шинжид суурилж шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээний тусламжтайгаар дээд эрэмбийн сэтгэхүйг өөртөө бий болгох боломж сурагчдад нээгдэнэ. Илтгэлийн санааг ойлгомжтой байлгах үүднээс дээрх ойлголтуудыг тайлбаралья. Араатан амьтан ангаа хараад товтлох зан чанарыг рефлекс гэдэг. Үүнтэй нэг адил шинэ ойлголтруу хүний сэтгэхүй довтолж араатан амьтан хоолоо дуртайяа тасчиж иддэг шиг ойлголтыг задлан шинжилж өөриймшүүлэх дадал зуршилийг рефлексив шинж гэнэ. Өөрөөр хэлбэл шинийг мэдэх тусмаа мэдэхгүйгээ мэдэрч, өөрийн мэдлэгээ өрөгжүүлэн тэлж, тэр хэмжээгээрээ өөрийгөө таниж, боловсруулах хэв шинж юм. Ийм шинж хүнд л байдаг. Шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг нь аливаа мэдээлэл мэдэлгийг шууд үнэн, бодитой гэдгийн гайхан бишрэлгүй, өөрийн өмнөх мэдлэг, туршлага болон тухайн ойлголтын дотоод зөрчилийг шүүн тунгааж хүлээж авах чадвар юм. Уг ойлголтоо боловсронгуй болгож өөриймшүүлж авахын тулд үргэлжлүүлэн бодож өөрийн болон бусдын санаа бодлын сул талыг илрүүлэх дадлыг бүтээлч сэтгэлгээ гэнэ Харин дээд эрэмбийн сэтэгхүй гэдэг нь нь дотооддоо зөрчилгүй бодомж, дүнэлт гаргах чадварыг эзэмшинсэн байдал нь юм. Өөрөөр хэлбэл учрын учир шалтгааны шалтгааныг хайж зөв мэдлэг бүтээх арга зүйд суралцсан хүний сэтгэн бодох чадвар юм.
Дээд эрэбийн сэтэгхүйг Сократын диолгоор яаж бий болгох вэ? Сократын диолог нь товчхондоо асуудал дэвшүүлэх арга гэдгийг өмнө нь би цухас дурдсан. Асуудал дэвшүүлнэ гэхээр тахиа анхдагч уу өндөг анхдагч уу, амьдархын тулд иддэг үү идэхийн тулд амьдардаг уу гэх мэт асуулт тавиад хүүхдүүдийг талцуулан маргалдуулахийг хэлэхгүй. Харин асуудлын учрийг олж хамгийн гол нь үнэнд ойрхон, дотооддоо зөрчилгүй бодомж буюу дүгнэлт гаргахын төлөө бүгд нэг зорилготой ажиллах ёстой юм. Яг л Сүхбаатар жанжиний хэлсэнчлэн нэгэн зүгт зориглон хөдөлж мэдэхгүй чадахгүй бүхэнээ давах туулахыг диолог гэх бөгөөд даван туулах арга зам нь хувьсгалт тэмцэл биш бүтээлч ярилцлага байх болно . Хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийн хувьд Сократын диологийг илүү боловсронгуй болгож шинжлэх ухааны арга зүйн төвшинд хэрэглэдэг. Уг аргачиллыг товч танилцуулвал:
1. Бичвэр буюу текстийг уншиж асуудлыг илэрхийлэх арга хэрэгсэл болгож ашиглана. Текст нь энгийн нэг тохиолдол байж болохгүй бөгөөд асуумтгай, дотроо задаргаатай, асуудал дэвшүүлсэн шинжтэй байх шаардлагатай.
2. Текстэй холбогдолтой асуултууд болон санаануудыг дэвшүүлнэ.
3. Асуудлуудыг томьёолж таамаглал дэвшүүлнэ.
4. Таамаглал бодомжоо шалгууруудтай харьцуулна. Шалгуур гэдэгт “хууль зүй тогтол, дүрэм журам, ёс жаяг, тушаал захирамжууд, сургааль номлол, хэмжээ, нөхцөл байдал, хил хязгаар, гэрээ, нийгмийн хэм хэмжээ, нийтээр дагаж мөрдөх чиг шугам, зарчим, санамж, анхаарах зүйлс, тодорхойлолтууд, эрхэмнэлүүд, зорилго, зорилтууд, зөн совин, гэнтийн ухаарал, үнэний нотолгоонууд, баримт баталгаанууд, аргууд, хэмжилтүүд” /1, 68/ гэх мэт зүйлс орно.
5. Оновчгүй таамаглалыг орхих болон хооронд нь нэгтгэх замаар хамгийн оновчтойг нь үлдээнэ.
6. Бодомж 2 буюу сайн бодомж гаргана. Сайн бодомж нь угтаа дэвшүүлэн ярилцаж буй асуудлын шийдэл болж чадна гэж үзсэн, хамгийн найдвартай, тухайн үедээ эцсийн гэж тооцогдох хариулт байна.
Ийм маягаар мэдлэг бүтээх нь ардчилалд суралцах сайн талтай юм. Ардчиллал гэдэг бол багаар болон бие даах чадварын нэгдэл дээр оршдог нийгэм. Өөрөөр хэлбэл ганцаараа хийж дийлэхгүй ажиллыг хамтын хүчээр, олонхыг саналаар шийдэх бөгөөд тухайн ажлыг хурдан шуурхай чанартай хийхийн тулд хамтран зүтгэгчид тус тусдаа үүрэг хүлээдэг. Хүн бүр өөрийн үүргээ зохих хэмжээнд гүйцэтгэж байж ажил дуусдаг. Үүний нэг адил дээрх аргаар хичээл заахад хүүхэд бүр оролцох бололцоог хангах бөгөөд хүн бүр сайн бодомж гаргахын тулд өөрийнг гэсэн үүрэгтэй оролцож эцэсийн дүгнэлтийг бүтээдэг байна. Мөн нэг нэгнийгээ сонсох, буруугаас зайлсхийх ,үнэнд түмүүлэх, эрч хүчтэй, хамтач зан чанарт суралцах боломжтой байдаг. Түүнчлэн ажил хэрэгч уур амьсгал бүрдэх нөхцөл болгодог.
Монголд энэ аргыг хэрэгжүүлэх шаардлагатай юу? Магадгүй зарим нэг хүн гадны бэлэн загвар хууллаа гэж болох юм. Хэрэв бид энэ аргыг сургалтандаа ашиглахаар болвол АНУ д хэрэгждэг 1-11 ангийн хичээлийн хөтөлбөрийг орчуулаад хэрэглэх боломж байхгүй. Учир нь хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийг хэрэгжүүлэх зааварчилгаа бүхий ном 2005 оны байдлаар 17 оронд орчуулагдсан бөгөөд улс орон бүр өөрийн өвөрмөц онцлогт нийцүүлэх шаардлага зайлшгүй гардаг нь прагтикт нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл хичээл жижиг хэмжээний философийн өгүүллэгээр эхлэх бөгөөд уг текст нь хүүхдүүдийн сайн мэдэх сэдвээр асуудал дэвшүүлсэн маягаар бичигдсэн байдаг. Иймээс Америкт байдаг ойлголтыг Монгол хүүхдүүд ойлгож хичээлд идэвхтэй оролцох боломжгүй. Америкт хэрэглэдэг өгүүллэгийг Монголд хэрэглэсэнч текст үндсэн зорилгоо хэрэгжүүлж хүссэн үр дүндээ хүрч чадахгүй юм аа.
Энэ аргачиллаар хичээл заахад хүүхдүүд хүлээж авах уу? гэж эргэлзэж байгаа хүмүүст багшлах дадлагын үеэр хийсэн бяцхан судалгаагаа танилцуулья. Судалгаанд 205 хүүхэд оролцсон бөгөөд нийслэлийн 21, 75-р дунд сургуулийн 10,11-р ангийхан оролцсон болно. Судалгааны дүнг график 1, 2-оос харна уу
График 1: Манай улсын сургалт таны хэрэгцээ сонирхолыг хангаж, сэтгэлгээг хөгжүүлж чадаж байна уу ?

График 2: Хичээлийг ямар маягаар орвол сонирхолтой бөгөөд ойлгомжтой байдаг вэ?
Асуудал дэвшүүлэх аргаар хичээл заахад ойлгомжтой байдаг гээд байхад бас нэгэн асуудал дэвшүүлэх аргын талаар ярих шаардлагагүй юм биш үү? Ярих шаардлагатай судалгаан дээр яриад байгаа асуудал дэвшүүлэх арга бол дээр хэлсэнчлэн талцуулан маргалдуулахийг хэлээд байгаа юм. Ингэж мэтгэлцүүлхэд яагаад болдохгүй гэж ? Болохгүй мэтгэлцүүлэх нь сэтгэн бодхуйг хөгжүүлдэг ч гаж сэтгэлгээ төлөвшүүлэх магадлалтай, нөгөө талаа дийлэхийн тулд хэт нэг тийш туйлширсан хүнлэг бус санаа дэвшүүлэх нь их байдаг. Ийм санааг бодож олно гэдэг бол хэрэгжүүлэхийн өмнөх үе буюу гэмт хэрэг үйлдэх сэдэл болдог. Хидийгээр сайн муудаа тулж хэрэлдэж байгаа уг мэтгэлцээн нь сэтгэлгээ хөгжүүлдэг гэдэг утгаараа яриад байгаа аргаар хичээл заахад суурь нь болно. Үүнээс үзхэд Монголд философи сэтгэлгээг хөгжүүлэх боломж байна.
Дээрх аргыг Монголд яаж хэрэгжүүлэх вэ? 1рт иргэний боловсрол хичээлийн цаг дээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2рт хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийн аргачиллаар хичээл заах гэсэн хоёр боломж байна?
1. Иргэний боловсрол хичээлийн цаг дээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Яагаад заавал иргэний боловсрол хичээлийн цагийг сонгосон юм бэ ? 1рт тухайн хичээл нь нэгдсэн хөтөлбөр байхгүйгээс ангийн багш нарын хүүхдүүдээ загнихад зарцуулдаг цаг болж хувирсан нь практикт ажиглагдаг. 2рт нийслэлийн 93-р сургуулийн Ц. Няндаг С. Батсүх тэргүүтэй багш нар хүүхдэд зориулсан философи хөтөлбөртэй арга зүйн хувьд төстөй 1-11-р ангид үзэх “Хүн байхын учир” хөтөлбөр боловсруулж хичээл орсон нь чамгүй амжилт үзүүлсэн байна.
Философи сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд 1-11 ангид орох хичээлийн хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн боловсруулах асуудал зүй ёсоор тавигдана. Мөн хүүхдэд зориулсан философи хөтөлбөр нь ардчилсан ухамсартай, бие дааж, асуудалд олон талаас нь хандаж шийдвэр гаргах чадавтай болгох бөгөөд хүмүүнлэг болон эх оронч үзлийг төлөвшүүлэлдэг нь иргэний боловрол хичээлийн зорилгод нийцэж байгаа болно. Философи сэтгэлгээнд суралцаж буй хүн эх орон ч үзлийг хаанаас олж авах вэ? 1рт дээд эрэмбийн сэтэгхүйтэй хүн эх орны үнэ цэнийг бодоод олчихно 2рт хичээлд хэрэглэх текстүүд нь улс орны өвөрмөц байдлыг тусгана гэдэг утгаараа Монголын талаар мэдээлэл өгч ярих сэдэв нь Монгол улсын ирээдүйн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө санаа зовинон хэлэлцэнэ. Ингэснээр эх орон ч үзлийг гүн бат төлөвшүүлнэ. Бусад чадварыг яаж олж авахыг дээр өгүүлсэн учир улиглах шаардлагагүй биз.
2. Хүүхдэд зориулсан философи хөтөдбөрийн аргачилллаар хичээл заах. Энэ хувилбарыг би багшлах дадлагын үеээр хэрэгжүүлхийг хичээсэн. Ингэж хичээл заахад саад болдог зүйл бол боловсролын стандарт, хүүхдүүдийн анхны мэдэгдэхүүн дутмаг хэт гүнзгий онолын мэдлэгийг дээрх аргаар заах боломгүй байдаг нь харагдсан. Үүнээс шалтгаалаад бүх хичээлийг диолог маягаар орох боломжгүй болдог. Мөн багшийн ур чадвараас шалтгаалах зүйл их байдаг. Асуулт тавьмагц хүүхдүүд сурсан зангаараа хоорондоо маргаад эхэлдэг энэ тохиолд багш хэнийнх нь зөв гэдгийг мэдэхгүй, үнэнийг яаж хайх аргачиллал байхгүйгээс мэтгэлцээнийг таслаж цааш үргэлжлэхэд төвөгтөй байдаг. Тухайлбал ажилгүйдэлд хувь хүн болон төрийн бодолгын аль нь илүү нөлөөлөх вэ? гэсэн асуултын дагуу маргаан үүсэн. Энэ асуудлыг шийдэхийн тулд нийгмийг бүрдүүлэгч гол элемент юу вэ? \хувь хүн\ Төрийн бодолгыг хэн тодорхойлдог вэ?\хувь хүн\ Хэн хэрэгжүүлдэг вэ? \хувь хүн\ Ажлын байрыг хэн бий болгодог вэ? \хувь хүн\ Ажлыг хэн хийдэг вэ? \хувь хүн\ Эдгээр асуултын дараа анхны асуултыг жаахан өөрчлөөд Ажилгүйдэл хэнээс шалтгаалдаг вэ? гэж асуувал нөхцөл байдал арай өөрөөр эргэж болох юм. Заавал хувь хүнээс шалтгаална гэж үзээд байгаагийн цаад шалтгаан нь бурууг өөрөөсөө хайх ухамсар төлөвшүүлэхтэй холбоотой. Энэ мэт аргаар хичээл зааж үзлээ.
Энэ бүхнийг дүгнэж хэлхэд “би алдаж байж болно, чи алдаж байж болно, харин бид хамтын хүчээр үнэнд аажим алгуур дөхөж болно” /1, 117/ гэсэн үндсэн зарчимыг судлаачийн хамтлаг буюу ангийн сурагч, багш нар ойлгож хамран зүтгэвээс Монголчууд сэтгэхүйн хүчээр даяршилыг дагах биш дагуулах болно гэдэгт итгэж болох юм. Анхаарал тавьсанд баяраллаа

Түлхүүр үг
1. Хүүхдэд зориулсан философи хөтөлбөр : АНУ-ийн професор М.Липман, Э. Шарп нар хүний рефлексив шинжид тулгуурлаж, Сократын диологийг ашиглаж, дээд эрэмбийн сэтгэхүйг бий болгох зорилготой философийн хичээлийг судлах аргачилал. Уг хөтөлбөрийн талаар дэлэгрэнгүй өгүүлсэн хүүхдэд зориулсан философи гэдэг ном 2005 оны байдлаар 17 хэл дээр орчуулагдсан.
2. Рефлексив шинж: Мэдээллийг таатай хүлээж авдаг ч шууд хэрэгжүүлхийг урьтал болголгүй задлан шинжлжэх өөриймшүүлдэг ганцхүү хүнд л байдаг байгалиас өгөгдсөн зан чанар юм.
3. Бүтээлч сэтгэлгээ : “1. Хамрагдаж буй орчиноо нэгдэлд нь авч үзэхийг уртал болгох 2. Өөрийгөө эрэгцүүлэх 3. Тухайн эгшинд зөрчигдөж буй шалгууруудыг бүрэн хамарсан байх 4. Дагалдах шинж хандлагыг анхааралдаа авсан байх” /1, 65/ гэсэн үндсэн зарчмуудыг орхигдуулалгүй асуудалд хандах чадвар.
4. Шүүмжлэлт сэтгэлгээ “1. Формал болон формал бус логикийн орчинд сенситив байдлаар хандах 2. Өөртөө хяналттай өөрийгөө засварладаг байх 3. Сонгон авсан шалгуурын дагуу хийгдсэнбайх 4. Дагалдах шинж хандлагыг анхааралдаа авсан байх” /1,65/ гэсэн чарчмуудыг орхигдуулалгүй асуудалд хандах чадвар юм
5. Дээд эрэмбийн сэтгэхүй Аливаа юмны учрын учир шалгааны шалтгааныг хайж махруун уйггүй зүтгэж зөв мэдлэг бүтээх арга зүйд суралцсан байдал юм. Өөрөө хэлбэл дотооддоо зөрчилгүй мэдлэг бүтээх чадварыг эзэмшсэнийг ойлгож болно.
6. Сократын диолог 1. Зөв оновчтой асуулт тавьж сурагчдыг өдөөснөөр ярилцлагад татан оруулах 2. Ярилцаж эргэцүүлснээр ерөнхий нэг шийдэлд хүрэх гэсэн үндсэн зарчимд тулгууралдаг асуудал дэвшүүлэн ярилцах мэдлэг бүтээх арга юм.

Ном зүй

1. Орос хэлнээс орчуулсан Т. Нэмэхжаргал Ж. Отгонбаяр “Хүүхдэд зориулсан философи” Улаанбаатар хот 2005 он
2. Орос хэлнээс орчуулсан Т. Нэмэхжаргал Ж. Отгонбаяр “Боловсролын фолософийн үзэл баримтлал арга зүйн асуудал” Улаанбаатар хот 2009 он
3. МУБИС ийн ТНУС философи дидагтикийн тэнхим “Философи, эрх зүйн боловсролын асуудал” Улаанбаатар хот 2009 он
4. Ц. Баасандорж “Сургалтын арга эрэл олз” Улаанбаатар хот 2008 он
5. Ричард Фобис “Асуулыг бүтээлчээр шийдвэрлэх арга” Улаанбаатар хот 2003 он
6. Ф. Х. Кессиди “Сократ” Улаанбаатар хот 2004 он
7. Редактор Ц. Няндаг /С. Батсүх Б. Наранцэцэг Л. Отгонсүрэн Лхагвадулам С. Отгонтуяа Г. Цэвэлмаа Б. Болор “Миний тухай” сурах бичиг Улаанбаатар хот 2005 он

No comments:

Post a Comment