Monday, November 29, 2010

Эрх зүйн сэтгэлгээ

Оршил
Судлах болсон үндэслэл: Монгол улс шавь төвтэй сургалтын тогтолцоонд шилжээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Шавь төвтэй буюу хүүхдээд өөрөөр нь мэдлэг бүтээлгэж сэтгэлгээг хөгжүүлэх аргачиллыг сургалтын аргаар дамжуулан хэрэгжүүлж байна. Ирээдүйд эрх зүйн багш болохынхоо хувьд эрх зүйн хичээлд сургалтын ямар аргыг хэргэлвэл зохих талаар хайсны эцэст сүүлийн үед дэлхийн улс орнуудад чамгүй үнлэгдээд байгаа хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийн аргачиллаар эрх зүйн хичээл заах боломж байгаа эсэх анхаарал татсан болно.
Зорилго: хүүхдэд зориулсан философийн аргачиллаар эрх зүйн ухамсар төлөвшүүлэх боломжийг онлын үндэслэлтэй боловсруулж курсын ажил бичих
Зорилт
• Хүүхдэд зориулсан философийн тухай тодорхой ойлголттой болох
• Эрх зүйн ухамсарын тухай ойлголтын томьёлох
• Хүүхдэд зориулсан философийн аргачилаар эрх зүйн ухамсар төлөвшүүлэх арга замыг тодорхойлох
Судалгааны арга зүй: харьцуулан жиших, анализ хийх, нэгтгэн дүгнэх, түүхчлэх зэрэг нийгмийн судалгааны энгийн аргуудыг ашиглана.
Судлагдсан байдал: Ц. Баасандорж “Сургалтын арга эрэл олз” сургалтын итэвхитэй аргуудыг сургалтанд хэрхэн ашиглах хийгээд түүний онцлого ач холбогдлын талаар бичжээ. Мөн Т. Нэмэхжаргал Ж. Отгонбаяр нарын орчуулсан “хүүхдэд зориулсан философи” ХЗФ гэж юу болох тухайн аргачиллыг ОХУ д хэрэгжүүлхэд ямар нөөц бололцоо байгаа тухай. Т. Нэмэхжаргал “Диалогийн философи утга ба боловсрол” диалогийн философи үндэслэл хийгээд сургалтанд ашиглах арга ач холбогдлыг тайлбарласан байна. Д. Лүндэйжанцан, Н. Жалбажав, Д. Отгонтуяа “эрх зүйн философи” эрх зүйн үүсэл хөгжил түүний философи үндэсийг тодорхойлжээ
Судалгааны шинлэг тал: ХЗФ аргачиллаар ЭЗ ухамсар төлвшүүлэх онолыг үндэслэлийг боловсруулах.
Хүүхдэд зориулсан философийн тухай ойлголт
Хүүхдэд зориулсан философи гэдэг энэ холбоо үг анх сонсож байгаа хүнд үнхээр содон сонсогддог. Энэ бол зарим нэгэн хүний төсөөлж байгаа шиг бэлэн онол, сургаал, хоосон цэцэрхэл биш. Өөрөөр хэлбэл хүүхэлдэйгээ яаж хувцаслах, хүүхэлдэй нь өөрөөс нь юугаар ялгаатай цаашилбал хүүхдүүд яагаад хүүхэлдэйгээр тоголдог гэх мэт асуудлын учрыг олход нь туслаж, зөв сэтгэлгээрүү залах аргыг хүүхдэд зориулсан философи гээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл хүүхдийг сэтгэн бодхуй ба философидож сургах арга зүй юм. Энэ арга зүйн зүй гол онцлого нь диоллог буюу ярилцлагад тулгуурлах явдал. Дээрх аргачиллыг хэрэгжүүлсэн ангийн хүүхдүүд математикийн хичээлдээ гаргаж буй амжилт нь арга зүй хэрэглээгүй ангийн сурагчдын үзүүлэлтээс 36% аар харин хэлний хичээллүүд дээр бүр өндөр 66% д хүрсэн амжилтыг шалгалтууд болон сургалтын дүн харуулж байсан байна.
Би хэзээ хоёр дугаар ангид орох юм бэ? Хоёр дугаар ангидаа өөр ангид орох уу? Хоёр дугаар анги хоёр давхарт байдаг уу? Намайг хоёр дугаар ангид орохоор хэн нэг дүгээр ангид орох юм бэ? Эдгээр асуулт бол нэг талаас хүүхдийн гэнэн асуулт гээд хайрахгүй өнгөрөх нь олон байдаг. Үүнийг нөгөө талаас нь авч үзвэл хүүхдийн асуумтгай, сониуч, юм бүхний учрыг олох гэсэн хүсэл эрмэлзэлэл. Уг тэмүүллийг бөхөөхгүй байх нь томчууд болон сургуулийн үүрэг байдаг гэсэн чухал санааг ойлгох хэрэгтэй байгаа юм. Гэтэл практикт эсэргээрээ байдаг. Тухайлбал эхлээд энэ дүрсийг цээжлээд “А” гээд дуудаж сурчихаад наад асуултаа асуу гэдэг. Харин үүний оронд дунд сургуулийн хичээлийг хувиарт хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйд суралцсан багшаар удирдуулан сонирохсон асуудлынхаа шийдлийг олж байх цаг гаргаж өгөх ёстой юм. Уг хичээл нь 1рт асуултыг оновчтой тавьж сурагчдыг өдөөх 2 рт ярилцаж эрэгцүүлснээр ерөнхий нэг шийдэлд хүрдэг Сократын диологын зарчимаар явагдах болно. Ингэж гэмээн сая сэтгэлгээний рефлексив шинжид суурилж шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээний тусламжтайгаар дээд эрэмбийн сэтгэхүйг өөртөө бий болгох боломж сурагчдад нээгдэнэ.

Рефлексив шинж буюу хүний асуумтай зан чанрыг
багаас нь хөгжүүлэх боломж
“Танин мэдэхүй гайхахаас эхэлдэг” Аристотель, “эргэлзээ бол мэдлэгийн эх сурвалж” Декарьт гэж хэлсэн нь өөртөө асуулт, асуудал үүсгэх нь үннийг хайх, алив зүйлийг хийж бүтээхийн эхлэл болдог тухай өгүүлжээ. Дээрх хоёр бодомжоос хүн эхлээд гайхах эргэлзэх хэрэгтэй юм байна гээд түүнийг хайх нь зөв гэж ойлгож болох юм. Яагаад гэвэл бидний ихэнх нь өнөөгийн боловсролын тогтолцооноос болоод хүнд угаас байдаг асуумтай зан чанраа алдсан байдаг. Учир нь дээр өгүүлсэнчлэн эхлээд А гэж хэлээд найд дүрсээ тогтоочхоод асуух зүйлээ асуу болно эсвэл дандаа хэрэгтэй хэрэггүй юм шалгааж байдаг хэцүү хүүхэд шүү ийм юм асуухынхаа оронд хичээлээ хий ядаж идсэн аягаа угаа гэх мэт асуусан асуултанд нь хариулхаас татгалзах, үл тоох хандлага гаргадаг нь өөрийн сонирхосон зүйлийнхээ хариуг олох хүсэл эрмэлзлэлийг мохоодогоос хүний рефлексив шинж үгүй болдог. Хүүхдийн асуусан асуултанд өөрийн чадлаараа хариулвал хүүхдийн гайхах эргэлзэх ихийг мэдэх хүсэл тэмүүлэл нь бөхөхгүй юм байна гэж ойлговол өрөөсгөл болно. Зөвхөн хариулаад зогсохгүй асуултнаас нь асуулт үүсгэж харилцан ярилцаж үнний эрэлд хамтран зүтгэх хэрэгтэй. Ингэх нилээд ярвигтай. Өөрөөр хэлбэл хүүхдийг юу ч мэдэхгүй өөрийг ихийг мэднэ гэж төсөөлдөг томчууд буюу мэдлэг дамжуулах тогтолцооний бүтээгдэхүүнүүд өөрийн үзлийг хүүхдэд тулгаж субьектив мэдлэг бүтээх магадлал өндөр байна. Хэрэв ингэж хүүхдэд өөрийн мэдлэгийг туулийн үнэн мэтээр тунхаглалын шинж чанартайгаар хүргэхийн оронд асуултанд нь аль болох обьетив шинжтэй товчхон ч гэсэн хариулах ядаж асуулт асууснынх төлөө уурлаж түүнийг цааш түлхэхгүй байх нь чухал. Тэхлээр шавьтайгаа, охинтойгоо, хүүтэйгээ, ачтайгаа, зээтэйгээ ярилцахдаа дургүйцэж болохгүй гэдгийг дээрхээс ойлгосон байх гэж найдаж байна.
Уг нь товчхондоо бол дээрх санаа хэрэгжүүлчихвэл бүтчих ажил боловч бодит байдал дээр хүүхэдтэйгээ элэн далангүй тэгш эрхтэй ярилцдаг багш эцэг эх өвөө эмээ ховор тул боловсролын байгуулаг уг үүргийг хүлээж авахаас өөр аргагүй юм. Нэгэнт хүнийг хүмүүжүүлэх хөгжүүлэх боловсруулах мэрэгшүүлэх үүрэг хүлээсэн байгуулга уг ажиллыг өөртөө хүлээж авсан бол нэр төртэйгээр мөн чанраар нь хэрэгжүүлэх нь чухал. Үүний тулд өөртөө үргэлж асуулт агуулж байдаг философи хэмээх судлагдхууныг бага ангийн хичээлийн хувиарт оруулах хэрэгтэй. Философи гэхээр хоосон онол сургаал цэцэрхэл буюу философийн түүхийг зааж болохгүй. Үг болоод илэрхийлэх утга хоорондын холбоо хамаарал хийгээд тухайн үеийн онол сургаалийг боловсруулхад судлаачид тулгарч байсан асуудлуудийг үүсгэж хүүхдүүд өөрсдөө тухайн үзэл баримтлалын гол томьёлол агуулгыг багшийн жолоодлого болоод мэдлэг бүтээх тэмүүлэлдээ хөтлөгдөг шинэ санаа ойлголтыг өөриймшүүлж авах юм. “Философийн сургалт нь юун түрүүнд үгэн сэтгэлгээ, хэлний утгуудыг ашиглах үйлдэл хийх сургалт байдаг. Өөр ямарч сургалт философийн адил хэлний утгийн санлуу орж ойлголт ба түүний утга үг үгийн илэрхийлэх чадварын холбоо хамааралруу хандсан дадал хийгддэггүй байна” /1,61/ . Уг санааг эсэргүүцэхчид хүүхдэд философийн ойлголт котигорыг ойлгох үгийн сан хийгээд хийсвэр сэтгэхүй байхгүй гэж үздэг. Гэтэл хүн бага насандаа маш их ачаалалтай байдаг байна. Ярьж сурах үгийн утгын ойлгох тоо бодох зэрэг үйлүүд нилээд нарийн төвөттэй боловч яах аргагүй амьдралд нь тулгардаг сурхаас өөр аргагүй байдалд хүргэдэг байна. Энэ нарийн төвөгтэй үйл ажилгааний учрыг тодорхой хэмжээгээр олсонч ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйлсийн тогтолцоо нь гүн бат төлөвшиж амжилгүй өөртөө асуудал агуулан сургуульд ордог нь бага ангийн хүүхдэд философи заах үндэс болж байгаа юм. Гэхдээн илүү хэрэглээрүү чигэлсэн үйлдэл болон ойлголтын цаад мөн чанрын тухай яриа үүсгэх нь чухал. Манай боловсролын тогтолцоо хоосон мэдлэг онол сургаалийн дамуулснаар хүүхдийн амьдрал прагтикаас холдож сурах хүслийг буруулдаг байна. Дэлгэрүүлбэл өнөөгийн хүүхдийн үгийн сан мөхөс философийн ойголтын утга агуулгын ойлгохгүй байгаа нь боловсролын байгуулгатай холбоотой. Нэг үгээр хэлбэл үгийн утгын ойлгох үйл ажиллагааг нь боловсролын өнөөгийн тогтолцоо үгүй хийж байна. Урьд өмнө нь сонсоогүй шинэ үг ойлголтыг хүүхдэд тайлбарлахдаа хэт хийсвэр төвшинд амьдралаас нь салгаж хүргэдэг нь хүүхдийн сурах итэвхий хийгээд үгийн утгийн эрэлд хатсан их аяныг нь удаашруулдаг бололтой. Мөн боловсрол байгуулгын мэдлэгийн хүрээний үгээр үгийн сангаа хязгаарлаж хэт акидемик чигэлийн үгээр ойлголтыг тодорхойлох гэж оролдог нь уг судалгааны обьектийг явцуу хүрээнд тайлбарлахад хүргэдэг байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд философийн ойлголтыг ойлгох үгийн сантай боловч боловсролын хямралтай холбоотойгоор үгийн сангийн хязгааралснаар ойлголтыг ойлгохгүй мэт харагдаж байна. Угтаа ойлгож байгаа бөгөөд илэрхийлэх гэхээр тохирох үг олдоггүй дэмийл дохиж зангаж сармагчин мэт авирлахад хүргэдэг байна.
Бид худал зүйл яриагүй гэдгээ батлах зорилгоор “Хүүхдэд зориулсан философи” номын 165-174 р хуудсанд бичэгдсэн туршилтуудаас хоёр туршилтыг танилцуулж байна. Уг судалгааг эхлэхэд болон дуусаны дараа оюуны чадварыг нь илэрхийлэх тестээр шалгалт авч харцуулах маягаар дүгнэсэн байна.
Ренд-скул дахь туршилт: 5 р ангийн 40 сурагчийн туршилтын ба хяналтын 20 бүлэгт хувааж туршилтын бүлэгт 9 долоохонгийн турш 40 минутаар 18 удаа хичээл ороод дүгнэж үзхэд хяналтын бүлгээс 27 сараар түрүүлж буй үзүүлт гарсан байна
Ньюар дахь судалгаа : 5, 6 ангийн 400 хүүхдийг мөн хоёр бүлэг болгож нэг улирлын турш хичээл зааж доорх үзүүлэлтээр шалгасан байна.
1. Уншсан эхийнхээ гол санааг тайлбарлах чадвар
2. Уншсан эхдээ дүгнэлт хийх чадвар
3. Уншсан эхийнхээ бүрдэл хэсгүүдийг нарийвслан бүрэн ойлгох чадвар
4. Эх дэх үсийн утгийг зөв танин мэдэх чадвар зэргийн харгалзан дүгнэхэд дунджаар 2-8 сар нэг хүүхэд 2,5 жилээр ахисан үзүүлэлт гарсан байна
Гэхдээн хөгжлийн төвшинг хугацаагаар яаж илэрхийлсэн зэрэг нь тодорхойгүй байгаа бөгөөд илэрхийлэх боломж байгаа эсхэд эргэлзэж байна. Мөн хүүхдүүдээ туршилтын болон хяналтын бүлэгт хувиарлахдаа ямар аргачилал хэрэглэсэн хичээлийн агуулга ямар байсан зэрэг нь тодорхойлгүй байна. Жишээ нь улирлын турш туршилтын төгсгөлд авах тестэндээ туршилтийн багаа бэлдээд хяналтын багаа жирд нь орхисон бол судалгаа үннээс хэвийх нь зүй биз. Харин түүний оронд нэг зүйлд хоёр өөр аргаар бэлдээд хооронд нь харьцуулсан бол оновчтой байсан болов уу .

Диалогийн тусламжтайгаар дээд эрэмбийн сэтэгхүйг төлөвшүүлэх нь
Араатан амьтан ангаа хараад товтлох зан чанарыг рефлекс гэдэг. Үүнтэй нэг адил шинэ ойлголтруу хүний сэтгэхүй довтолж араатан амьтан хоолоо дуртайяа тасчиж иддэг шиг ойлголтыг задлан шинжилж өөриймшүүлэх дадал зуршилийг рефлексив шинж гэнэ. Өөрөөр хэлбэл шинийг мэдэх тусмаа мэдэхгүйгээ мэдэрч, өөрийн мэдлэгээ өрөгжүүлэн тэлж, тэр хэмжээгээрээ өөрийгөө таниж, боловсруулах хэв шинж юм. Ийм шинж хүнд л байдаг. Шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг нь аливаа мэдээлэл мэдэлгийг шууд үнэн, бодитой гэдгийн гайхан бишрэлгүй, өөрийн өмнөх мэдлэг, туршлага болон тухайн ойлголтын дотоод зөрчилийг шүүн тунгааж хүлээж авах чадвар юм. Уг ойлголтоо боловсронгуй болгож өөриймшүүлж авахын тулд үргэлжлүүлэн бодож өөрийн болон бусдын санаа бодлын сул талыг илрүүлэх дадлыг бүтээлч сэтгэлгээ гэнэ Харин дээд эрэмбийн сэтэгхүй гэдэг нь дотооддоо зөрчилгүй бодомж, дүнэлт гаргах чадварыг эзэмшинсэн байдал нь юм. Өөрөөр хэлбэл учрын учир шалтгааны шалтгааныг хайж зөв мэдлэг бүтээх арга зүйд суралцсан хүний сэтгэн бодох чадвар юм. Мөн дотоод “баялаг мэдээлэл агуулсан тууштай зохион байгуулагдсан тайлбарыг баримжаалсан” /1,142/ агууллах бүхий мэдлэгийн цогц гэж тодорхойлж болох юм. “Дээд эрэмбийн сэтгэхүйд суралцах явцад байнга гардаг алдаа нь боловсролын салбар дахь судалгаануудад зонхилдог иш үндсүүдийн явцуу байдлаас шууд урган гардаг юм” /1,143/ Дэлгэрүүлбэл нэгжээс бүхэлрүү шилжих танин мэдэхгүйн хэлбэр нь хэт явцуу хүрээнд эцсийн дүгнэлт маягаар хүрдэг байна. Өөрөөр хэлбэл тухайн обьектийг хөгжил хөдөлгөөнд нь бус тухайлсан обьектоо дангаар нь салгаж бусдаас ямарч хамааралгүй тогтонг зүйл мэтээр ойлгуулхаас гадна субьектив шинжтэйгээр дамжуулдаг тухай өгүүлжээ. Үүнээс Монгол хүнд дээд эрэмбийн сэтгэхүй бий болгох боломж байгаа юм. Учир нь Монголчуудын сэтгэхүйн хэв маяг нь бүхлээс нэгжлүү шилждэг онцлогтой. Дэлгэрүүлбэл нэг том ойлголтоос түүнийг бүрдүүлж байгаа нэг ойлголтыг салган авч учрын учир шалтгааны шалтгааныг хайдаг бидэнд дээд эрэмбийн сэтгэхүйн нэг элимент байна үзэж болно. Дээд эрэмбийн сэтэгхүй диалогитой яаж холбогдохыг тайлбарлахын өмнө диалогийн талаар товч өгүүлье.
Судлаач Т. Нэмэхжаргалын “Диалогийн философи утга ба боловсрол” бүтээлд бичсэнээр диалогийн шинж чанар бүхий танин мэдэхгүйн арагчиллыг ихэнх философичид ашгилдаг байсан. Уг аргачиллыг үндэслэгч нь Сократ Платон нар бөгөөд диалоги хийхийн тулд “1р асуулт хариултаар бодол сэтгэлгээг зөрчилд оруулж ухаарал эргэцүүллийн зүг залж болдог 2 р өөрийгөө ухаарч танингэдэг нь угтаа мэдлэгтэйгээ ажиллах үйл явц” /2, 17/ гэсэн хоёр үндсэн зарчимийг баримтлах ёстой. Фихте гурван бийгийн тухай өгүүлсэн байдаг “эхний би нь мэдлэгийг баталгаатай эсхийг тодорхойлох бөгөөд энэ нь би гийн эрэгцүүлэх шүүн тунгаах чадварын ач тусаар хэрэгжинэ. Удаах би нь хүний байгалийн уг чанар сэрэл мэдрэхүйн илрэл болох би биш би юм”/2, 21/. Сүүлийн би нь дээрх хоёрын нэгдэл буюу диалог ёсоор бол эцсийн бодомж юм. Фихтегийн нэрэлснээр үнэмлэхүй би бөгөөд бурхантай дүйх обьектив шинжтэй зүйл юм. Фрейд би, тэр( id ) сүпер би гийн тухай өгүүлжээ. “Би” нь өөрийн ухамсарлагдсан үйлдэл үйл ажиллагаа, ойлголт тухайн хүнд өөрт бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн байдал. Тэр буюу id далд ухамсар өөрт бүрэдсэн өөрийг нь учир бүтүүлэг шалтгаанаар залж түлхэж байдаг хүчин зүйл. Сүпэр би энэ нийт хүн төрлөхтөнд хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлсийн тогтолцоо диологийн үүднээс авч үзвэл сүүлийн дүгнэлт юм. “Гегель диалегтик танин мэдэхгүйн бүдүүвчийг даарх байдлаар томьёлжээ. Үүнд
1. Эерэг болон сөрөг ойлголтуудын нотолсон болон үгүйсгэсэн үндэслэлүүд эдгээрийг тезис ба антитизес гэж нэрлэнэ
2. Тезис ба антитезисийн хоорондын харилцаа шүтэлцээ бие биенээ нөхөн гүйцээх чанар, нэг нөгөөгийнхөө агуулгыг тодорхойлох чанар буюу ойлголтуудын рефлексив харилцааг тодорхойлох
3. Дээр хоёрын үр дүн буюу тизес антитизес хоёрыг нийлэгжүүлсэн байдлаар илэрхийлэх шинэ ойлголт тодорхойлолт гэж томьёлжээ” /2,25-26/
Хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийн хувьд Сократын диологийг илүү боловсронгуй болгож шинжлэх ухааны арга зүйн төвшинд хэрэглэдэг. Уг аргачиллыг товч танилцуулвал:
1. Бичвэр буюу текстийг уншиж асуудлыг илэрхийлэх арга хэрэгсэл болгож ашиглана. Текст нь энгийн нэг тохиолдол байж болохгүй бөгөөд асуумтгай, дотроо задаргаатай, асуудал дэвшүүлсэн шинжтэй байх шаардлагатай.
2. Текстэй холбогдолтой асуултууд болон санаануудыг дэвшүүлнэ.
3. Асуудлуудыг томьёолж таамаглал дэвшүүлнэ.
4. Таамаглал бодомжоо шалгууруудтай харьцуулна. Шалгуур гэдэгт “хууль зүй тогтол, дүрэм журам, ёс жаяг, тушаал захирамжууд, сургааль номлол, хэмжээ, нөхцөл байдал, хил хязгаар, гэрээ, нийгмийн хэм хэмжээ, нийтээр дагаж мөрдөх чиг шугам, зарчим, санамж, анхаарах зүйлс, тодорхойлолтууд, эрхэмнэлүүд, зорилго, зорилтууд, зөн совин, гэнтийн ухаарал, үнэний нотолгоонууд, баримт баталгаанууд, аргууд, хэмжилтүүд” /1, 68/ гэх мэт зүйлс орно.
5. Оновчгүй таамаглалыг орхих болон хооронд нь нэгтгэх замаар хамгийн оновчтойг нь үлдээнэ.
6. Бодомж 2 буюу сайн бодомж гаргана. Сайн бодомж нь угтаа дэвшүүлэн ярилцаж буй асуудлын шийдэл болж чадна гэж үзсэн, хамгийн найдвартай, тухайн үедээ эцсийн гэж тооцогдох хариулт байна.
Уг аргачиллын эхний гурван үе шат нь дээд эрэмбийн сэтгэхүйн өргөн агуулгатай байх нөхцөлиийг хангаж сэдэв, ойлголтоо задалж харилцаа холбоог нь тодорхойлход чиглэнэ. 4-р шат нь ойлголтын баталгаа нотолгоонд үндэслэгдэх нөхцөлийг хангаж хүн төрөлхтний түгээмэл үнэнд харьцуулна. Сүүлийн хоёр шат нь бодомжийг дотоод зөрчилгүй байх нөхцөлийг хангаж баталгаа нотолгоо ахиж сайжруулах засаж залруулах үйлдлийг хийнэ. Эцэст нь тэмдэглэхэд тухайлсан үе шат уг нөхцөлөө арай илүү хангаж байгаа гэдэг утгаар ойлгох нь зүй бөгөөд үе шат болгон өргөн агуулгатай, үндэслэгэтэй, зөрчилгүй байх нөхцөлийг зохих хэмжээгээр хангаж байж сая дээд эрэмбийн сэтгэхүйн дадал бүрдэх дасгал болох юм.
Эрх зүйн ухамсарын тухай ойлголт
Хүн төрөлхтөн эрх зүйт төртэй ардчилсан нийгмийг түгээмэл сонгож түүний үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж амьдарч байна. Тэдгээр үнэт зүйлсийн нэг нь хууль дээдлэх ёс буюу эрх зүйн ухамсар. Гэхтээн эрх зүйн ухамсар ба хууль дээдлэх ёсыг яг адилхан гэж ойлгож болохгүй. Энэ хоёр бол нэг зүйлийн тал өөрөөр хэлбэл эрх зүйн ойлголт хүний итгэл үнэмшил үнэт зүйлсийн тогтолцоонд тодорхой байр эзэлсэн байдлыг ухамсар гэх бөгөөд эрх зүйн харилцаанд оролцохдоо хуулийг хэрэгжүүлж байгаа байдал нь хууль дээдлэх ёс буюу эрх зүйн соёл юм. Эрх зүй гэдгийн хүний дагаж мөрдвөл зохих хэм хэмжээ гэж ойлговол бидний анх дүрэм журам нь ёс суртхууны ойлголт бөгөөд дараа нь шашны номлол эцэс сүүлдээ заавал дагаж мөрдөх шаардалгыг төрийн албадлагаар хангадаг эрх зүйн хэмээх ойлголтууд тухайн цаг үедээ тус тус нийгэмд хүчтэй нөлөөлсөн байдаг.
Ёс суртхууны ухамсар
ёс суртхууны ухамсарын өмнө ёс зүйн тухай товьч өгүүлвэл. “Ёс зүйн судлах зүйл нь хүнээс ертөнц ба юмс үзэгдэлд хэрхэн хандах вэ гэсэн асуудал” /3, 9/. Өөрөөр хэлбэл хүн хүнтэйгээ, хүн байгальтайгаа, хүн ахуй орчин эд юмстай яаж харьцах тухай харьцангуй өргөн шинжтай судлагдхуун юм. Шинжлэх ухаан гэж үзхэд их төвөгтэй шинжлэх ухааны ойлгоход оюун ухааны чадамж хэрэгтэй байдаг бол ёс зүйг ойлгоход хүний дадал төлөвшил хэрэгтэй байдаг. Гэтэл ёс зүйн сургаалтнууд ёс зүйтэй байхад мэдлэг чухал гэсэн байдаг. Дэлгэрүүлбэл аль нь муу аль сайн зэргийг мэдэхгүйгээс ёс суртхууны алдаа хийхэд байна. Өөрөөр хэлбэл хүн төрөлхний танин мэдэхүй ухаан ба сэтгэлээс бүрдэх ёстой гэж үзвэл шинжлэх ухаан унааны буюу аргын талыг чухалчидаг бол ёс зүй нь сэтгэл буюу билгийн талыг чухалчилдаг зэрэг олон өвөрмөц шинжтэй өргөн ойлголт. Ёс зүй бол тодорхойлон бичих шинжлэх ухаан биш, баримтад тулгуурлах боломжгүй бөгөөд гол зорилго нь түүний үүсэл хөгжил тулгуур зарчмуудыг тодорхойлход оршино гэж И.Канты тэмдэглэснээс тодорхой харагдана.
Ёс зүй гэдэгийг тодорхойлчихсон болохоор түний ухамсарын тухай өгүүлэх нь зүй биз. Ёс зүй нь нийгэмд үнлэмжийн, танин мэдэхүйн, хүмүүжлийн, ертөнцийг үзэх үзлийн гэсэн үүргийн гүйцэтгэж өөрийн ухамсарыг төлөвшүүлдэг.
Үнлэмжийн үүрэг: Үнлэмжийн үүргийг нийгмийн ухааны улс төр, шашин, эрх зүй, эдийн засаг, урлаг зэрэг салбарууд өөрийн үүрийг гүйцэтгэж хүнд үнлэмжийн тогтолцоог бий болгодог. Өөрөөр хэлбэл эдгээрийн түгээмэл шинж буюу сайн муу, зөв буруу зэргийг тодорхойлж хүний амьдралын бүхийл хүрээг хамардаг ойлголт юм. Дэлгэрүүлбэл дээрх салбаруудыг уулзвар дээр хүний сэтгэлийн талыг өнгөлж байдаг үнлэмжийн тогтолцоо юм.
Танин мэдэхүйн үүрэг: Энэ үүрэг нь “нийгмийн бодит байдал мөн нийгмийн тодорхой орчинд оршин буй ёс суртахууны үнлэлт, зан байдлын хэм хэмжээнд хандсан хоёр чиглэлтэй”. /3, 105/ Эхний чиглэл нь нийгэмд гүйцэтгэх үүрэг юм. Уг үүргээ онолын обьектив мэдлэгийн төвшин буюу ёс суртахууны ерөнхий зүй тогтол хөгжилийн механизим зэргийг тодорхойлсноор гүйцэтгэнэ. Дараах нь хувь хүнд илүү хандаж ердийн субьектив мэдлэгийн төвшин буюу ёс суртахууны ойлголтыг хувь өөрийнхөөрөө ойлгож нийгэмд зохицон амьдрах ухаан юм.
Хүмүүжлийн үүрэг: Ёс суртахууны “хүмүүжлийн ситем нь агуулгаараа 1-рт хүмүүс өөрийн үйлдлийг нийгмийн эрх ашигтай зохицуулахнь заалшгүй болохыг ухамсарлуулах 2-рт хүмүүсийг ёс суртахууны хэм хэмжээтэй танилцуулах 3-рт ёс суртахууны мэдрэмжийг төлөвшүүлэх” /3, 108/ гэсэн 3 үүргийг гүйцэтгэдэж байж хүний хүн болгож буюу биологийн араатанлаг шинжээс хүний мөн чарант хамаарах сэтгэлийн талийн үнэс зүйлийг бүрдүүлдэг байна
Ертөнцийг үзэх үүрэг: Ёс суртахуун нь зүгээр ч нэгхэм хэмжээ биш бөгөөд тодорхой нэгхэм хэмжээг ертөнцийн зүй тогтол түгээмэл хуульд зохируулж үндэслэж байж нийгэмд бэхждэг онцлоготой. Ингэхийн тулд хүний энэ ертөнцөд эзлэх байр суурийн тодорхойлж ертөнцийн талаар тодорхой төсөөллийг бий болгох нь чухал. Энэ үүргийн шинжлэх ухаан хавсран гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан хатуу тооцоо буюу аргын талын мэдлэг бүтээж, ёс зүй сэтгэл талыг нь барьж мэдлэг бүтээснээр сая ертөнцийг үзэх үзэл төлөвшдөг байна.
Дээрх дөрвөн үүргийн гүйцэтгэсний дүнд хүн хүнтэйгээ, хүн нийгэмтэйгээ, хүн ертөнцтэй хандах дотоод итгэл үнэмшил, мэдрэмж, төсөөллийн нийлбэр буюу ёс суртхууны ухамсар төлөвшдөг байна. “Агуулгаар нь хувийн ба нийгмийн гэж ангилна. Хувь хүний ухамсар нь нийгмийн ёс суртахууны ухамсартай харилцан үйлчлэлцэх явцад төлөвших бөгөөд энэ хоёрын хооронд маш нарийн төвөгтэй харилцаа явагдана” /3, 100/ Өөрөөр хэлбэл хувийн ёс суртахуун нь хүн төрөлхтний ертөнцийн талаарх төсөөлөл үнэт зүйлийн толтолцооноос өөриймшүүлж ойлгож авсан байдал юм. Нийгмийн ухамсар нь онлын ба ердийн төвшинтэй байна. “Үүнээс ердийн ухамсар нь ихэвчлэн дадал заншил, уламжлалын хэлбэрээр илэрдэг өдөр тутмын амьдрал үйл ажиллагааны үнэлэлт зан суртхууны мэдрэмж юм” /3,100/ Онлын ухамсар нь шинжлэх ухааны нарийн судалгааны үндсэнд бүрэлдэх бөгөөд “хүний оршихуйн амин гол асуудалд чиглэсэн, тодорхой зорилго чиглэлтэй, дэс дараалалтай, рациональ шинжтэй, системчилэгдсэн мэдлэг байдгаараа онцлоготой”. /3, 101/ Энийнээр хэлбэл нийгмийн ухааны доктаруудад байдаг ёс суртхууны ухамсар гэж явцууруулан ойлгож болох ч доктор бүр ёс суртхууны төлөвшил сайтай гэж дүгнэвэл өрөөсгөл ойлголт болно. Мөн ёс суртхууны ухамсар төлөвшхөд нөлөөлөх хүчин зүйлд оюун ухаан, мэдрэмж, хүсэл зориг нөлөөлдөг. Дэлгэрүүлбэл зөв буруун ялгах мэдлэгтэй, сайн мууг мэдрэх мэдрэмжтэй, үнэн шудрагаар амьдрах хүсэл зоригтой байх нь ёс суртхууны ухамсар төлөвшихөд нөлөөлдөг байна.


Эрх зүйн тухай философи үзэл баримтлал
17-р зууны үед дэлийн зарим газар үйлдвэрийн шинэ эзэд төрж зарим газар хөргөтний хувьсгал ялж феодлист нийгмээс капиталист нийгэмд шилжсэн шилжилтийн үе байлаа. Шинжлэх ухаан хийгээд тэнник нехнологи хөгжиж үйлдэврийн эздэд шинэ хууль эрх зүйн орчин ертөнцийн тухай шинэ үзэл баримтлал үгүйлэгдэж түүний бий болгож байсантай холбоотойгоор орчин үеийн эрх зүйн тухай филосо фи үзэл баримтлал үүссэн байна. “Хөргөтний ертөнцийг үзэх үзэл, хууль цааз улс төрийн программын гол зорилго нь нийгэм дэх чөлөөт өрсөлдөөний дэмжиж, нийгэм өөрөө бүхэлдээ эрх злйн хувьд эрх тэгш иргэдийн нэгдэл байх, иргэд хоорондийн харилцааг нарийн нягт гэрээ хэлэлцээрт тулгууралсан байх, дээрх харилцааг эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажуулан зохицуулах явдал байлаа”/4, 110/. Уг үзэл баримтлал тухайн үеийн философичдийн бүтээлд хэрхэн тусгагдсаныг тарилцуулья.
Гуго Гроций : Эрх зүйг төрөлхийн ба хүсэл зоргийн эрх зүй гэж хуваасан байдаг. Төрөлхийн эрх зүйд нь хүнд угаас заяагдсан өөр хоорондоо ухаалгаар холбоотой байх хүсэл тэмүүлэл бөгөөд зөвшөөрөгдсөн ба зөвшөөрөгдөөгүй үйлдлийн шалгуур болно. Харин хүсэл зоргийн эрх зүйн хүний өөрийн ухаан санаа хүсэл зоригоос үүсэх бөгөөд улс орны тодоодын хийгээд хүн төрөлтний харилцааг зохицуулна гээд дотоодын эрх зүйгээ иргэний хууль хэмээн нэрэлжээ.
Томас Гоббс : “Эрх зүйн тухай сургаальдаа төрөлх эрх зүй ба жам ёсны хуулийг ягаж үзсэн. Жам ёсны эрх зүй нь бүх хүн өөрийнгээ хамгаалан оршин тогтнолоо олж авахын тулд хүч чадлаа хүссэн зорилгодоо ашиглах эрх чөлөө. Харин жам ёсны хууль нь хүний амь насанд халтай хэвийн амьдрахад саад болхуйц зүйлийг хориглосон дүрэм журам юм”. /4, 117/ өөрөөр хэлбэл хүнд угаас байдаг эрх чөлөө ба уг эрхэнд халдах боломжийг буруулах аргачиллыг боловсруулж доорх гурван томьёоллыг гарагжээ.
1. Үндсэн буюу анхдагч жам ёсны хууль нь хүмүүс өөрсдийн аюулгүй байдлаа хангахын тулд харилцан зөвшилцөн сайн дураар нэгдэх, энхийг эрхэмлэх, түүний шаадлагад захирагдах явдал мөн.
2. Чиний хүсээгүй зүйлийг хүмүүс чадм тулгахгүй байхын тулд чи хүсээгүй зүйлийг нь тэдэнд бүү хий
3. Хүмүүс зөвшилцөн тогтоосноо заавал биелүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь шудрага ёсны эх үндэс болдог байна
Жон локк Жам ёсны хуулийн хувь хүн бүрийн ухамсарлан дагах механизм нь бүх нийтийн аюулгүй байдал, халдашгүй дархан байдал, өмчийн бүрэн бүтэн байлыг хангахад хангалтгүй юм. Энэ сул талыг даван туулахын тулд төрийн бүрдүүлэх нийтийн гэрээ бөгөөд ийнхүү бүрэлдсэн төр иргэдийн шударгаар олж авсан өмчийг хамгаалах үндсэн үүрэг гүйцэтгэнэ. Хууль эрх чөлөөг хязгаарлах бус эрх чөлөөг эдлэх боломжийг олгох бөгөөд хууль үгүй газар эрх чөлөө үгүй гэж тэмдэглэж байсан байна.
И. Кант Эрх зүйг төрөлхийн буюу жам ёсны эрх зүй, үүсмэл эрх зүй хэмээн ангилсан байна. Жам ёс хууль нь хүний мөн чанартай холбогдож шудрага ёсонд, үүсмэл нь хуулинд үндэслэх боловч хоёлаа ёс суртхууны түгээмэл хуулинд зохирагдана гэснээрээ эрх зүйг ёс зүйн үндэслэх ёстойг батлав.
Г. Гегель Тэрээр хийсвэр эрх, ёс суртхуун, зан суртхуун гэсэн 3 ойлголтыг ялгаж тайлбарлахжээ
1. Хийсвэр эрх: Энэ чөлөөт хүсэл зогийн гадаад ахуй бөгөөд хүмүүсийн харилцааний обьектив талийг илэрхийлж байдаг. Тиймээс энэ эрхийн хүрээнд өмчийн эрх зүй, гэрээний эрх зүй хууль бус зүйлийг хамруулан авч үзсэн
2. Зан суртхуун: чөлөөт хүсэл зоргийн дотоод ахуй мөн бөгөөд энэ нь хүмүүсийн харилцааны субьектив талыг илэрхийлнэ.
3. Ёс суртахуун: чөлөөт хүсэл зоргийн дотоод ба гадаар ахуйг аль алийг нь хамаарч дотоод ба гадаад ахуйн нэгдэл бөгөөд хүмүүсийн хоорондийн харилцааний обьектив хийгээд субьектив талыг аль алийг нь хамруулсан ойлгол юм
Дэлгэрүүлбэл хийсвэр нь харилцааны харагдах ба хэлбэр, зан суртахуун нь агуулга буюу мөн чанар, ёс суртахуун нь уг эрх зүйн харилцаань яг юунаас үүсээд яаж илрээд байгааг нэгтгэн тайлбарлах ойлголт юм
Орчин үеийн эрх зүйн тухай философи үзлийг дүгнэвэл эрх зүй нь ёс суртхуунд зархирагдах бөгөөд хүн мөн чанартай холбогдох ойлголт юм. Өөрөөр хэлбэл ёс суртхууны хэм хэмжээ нь албадлагыг хангаж чадахгүй байгааг төрөөр дамжуулж хийсвэр буюу хүсэл зоргийн шинжтэй хууль батлуулах шаардлагатай. Энэ хуулийг л хууль тогтоогчид ёс зүйд үндэслэх гаргах учиртай гэдгийг л тайлбарлана.

Эрх зүйн ухамсарын тухай ойлголт
Эрх зүйн ухамсар зөвхөн эрх зүйн тухай субьектив сэтгэгдэл, төсөөлөл төдийгүй, обьектив мэдлэг онол үзэл суртлын шинrтэй бөгөөд зүй тогтлынхоо хувьд дараах онцлоготой.
1. Нийгмийн амьдрал дахь эрх зүй шинжтэй үзэл бодол мэдрэмж, төсөөллийн шинжүүдийг тусган илэрхийлнэ.
2. Ийнхүү тусгахдаа хууль зүйн ойлголт, карегоруудыг бий болгох замаар оршин хөгждөг
Эрх зүйн ухамсарыг бүрэлдэх шинж агуулгаар нь
• Эрх зүйн үзэл суртал: төрийн болон улс төрийн бусад субьектээс хүлээн зөвшөөрсөн үзэл баримтлал онол номлол, үзэл санаануудын нэгдсэн систем бөгөөд обьектив ухамсарюм
• Эрх зүйн сэтгэл судлал нийгэм эрх зүйн харилцаанд оролцогч хувь хүний эрх зүйн талаарх сэтгэгдэл, бодол, санаа, мэдрэмж төсөөллийн систем бөгөөд субьектив шинжтэй ухамсар болно
Нийгмийн төвшингөөр нь
• Шинжлэх ухааны онлын: эрх зүйн бодит байдлыг хууль зүйн танин мэдэхүйн арга зарчмаар судалсны үндсэн дээр бий болгосон ухамсар юм
• Энгийн буюу ердийн: хүмүүсийн өдөр тутмын прагтик амьдрал дээрээс ургуулан танин мэдэж, ойлгох замаар бий болсон ухамсар
Онцлого шинж чанараар нь
• Хууль зүйн мэргэжлийн: хууль зүйн мэргэжлийн субьектээс хуулийг хэрэглэх үйл ажиллагаанд баримтлах ухамсар дотоод итгэл үнэмшил
• Иргэний: нийгмийн гишүүдийн өдөр тутмын нийтлэг зан үйлийн хүрээнд баримтлах ухамсар
Нийгийн амьдралд эрх зүйн ухамсарын үр нөлөө
Эрх зүйн ухамсар гэдэг нь нийгэм дэхь эрх зүйн үзэгдэл, түүний бодит байдалд хандах үзэл бодол, мэдлэг оюун, онолын сэтгэлгээний бүрдэл цогц юм. Эрх зүйн нь зөвхөн хэм хэмжээний бүрдэл төдий байдлаар өөрийн зохицуулалтыг бүрэн илэрхийлэхгүй бөгөөд нийгмийн амьдралд үйлчилж чадсанаар хууль зүйн хүчин чадалтай болно. Эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилт хангагдах байдал нь эрх зүйн ухамсараас шалтгаалдаг. Нөгөө талаас эрх зүйн ухамсарын тусламжтайгаар аливаа субьект эрх зүйн харилцаанд хууль зүйн тодорхой байр суурьтай оролцох боломжтой болдог. Өөрөөр хэлбэл эрх зүйн хэм хэмжээний хэрэгжих үндэс нь болж өгдөг гэж ойлгож болно. Хууль нь эрх зүйн ухамсарын тусламжтайгаар нийгэмд амьдрах хүч чадлаа олж үйлчилдэг. Эрх зүйн ухамсар нь хуулийг бүтээх үйл явцад онцгой нөлөөтэй бөгөөд түүний агуулгыг зайлшгүй тусгана. Эрх зүйн ухамсарын нийгмийн амьдрал үзүүлэх нөлөө нь эрх зүйг төлөвшүүлэх чиглэгдсэн арга хэмжээ чухал байдаг. Жишээ нь хэрэглээний эрх зүй, хууль зүйн зөвөлгөө, мэдээллийн төв, суртчилгаа, сургалтал гэх мэт
Энэ бүлгийг дүгнэвэл эрх зүйн хэмээх ойлголт нь ёс суртхуунд үндэслэх шаардлагтай байдаг боловч хууль тогтоогчидийн хүсэл зоргиос хамаарч ёс зүйд үндэслэгдэх магадлал нь буурдаг байна. Учир хүний хөгжлийн явцад нийгмийн харилцаа улам нрийн төвөгтэй болсноор ёс зүй өөрийн үүргээ бизлүүлэх боломжгүй болсон учир төрийн албадлараар хамгаалагдсан заавал дагаж мөрдөх шинжтэй хуулийг ёс зүйд хүндэслэж хууль тогтоогчид баталхаас өөр аргагүй байдалд хүрсэн байна. Тэхлээр эрх зүйн ухамсар гэдэг нь эрх зүйн талаарх хувь хүний тодоод итгэл үнэмшил бөгөөд хууль тогтоогчидийн хуулийн ерөнхий агуулгаас хараарч өөрлөгдөх боломжтой болсон байна. Нэг үгээр хэлбэл эрх зүй гэж үүнийг хэлнэ гэсэн нэгдсэн итгэл үнэмшил тогтох боломжгүй байна. Яагаад гэвэл бид хуульнд захирагдаж амьдрах учраас ёс суртхуунаас гадуур байсан ч дагаж мөрдөх ухамсартай байхаас өөр аргагүй. Ирээдүйд жинхэнэ эрх зүйг төлөвшүүлхийн тулд ёс суртхуулны үндэстэй эрх зүйн итгэл үнэмшилтэй иргэд бэлдэх. Эс бөгөөс эрх зүйн сэтгэлгээнд суралцах нь чухал болно.

Хүүхдэд зориулсан философийн аргачиллаар
эрх зүйн ухамсар төлөвшүүлэх нь
Хүүхдийн философи хийгээд эрх зүйн ухамсарын талаар өмнөх хоёх бүлэгт дэлэгрэнгүй өгүүлсэн дахин нурших нь илүүц. Хүүхдийн философийн аргачиллаар эрх зүйн ухамсар төлөвшүүлхэд гурван хүчин зүйл нөлөөлж нэгдмэл нэг зорилгод хүрнэ. Үүнд диалоги, судлаачийн баг, хичээлд хэрэглэх тект зэрэг нь эрх зүйн ухамсар төлшүүлхэд өөр гэсэн үүргийг тус тус гүйцэтгэх юм. Энд эрх зүйн талаарх тодорхой төсөөлөл буюу эрх зүйн сэтгэлгээг төлөвшүүлхэд илүү анхаарна.
Диологи эрх зүйн ухамсар төлөвшүүлэх нь
Даилоги гэдэг нь хоёр ба түүнээс дээш сүбьектүүдийн бие биенийгээ эрэгцүүлэлд дуудсан хөтөлсөн өөрийн боломж бололцоог нь нээж илрүүлсэн харилцаа яриа юм. Эрх зүйн ухамсарыг товч тодорхойлвол өөрийн хэмжээ хязгаарт байсан тохиолдолд өөрийнхөө эрхийг эдлэх боложтой гэдэг томьёлол хүний итгэл үнэмшил үнэт зүйлболж төлөвшсөн байдал юм. Уг итгэл үнэмшилийг диалоги хэрхэн бий болгох вэ гэсэн асуудал хөндөгдөнө. Диалогийн үрд дүнд “Чи” ба “Би” тодорхой хэмжээнд /хүрээнд/ нэгдэж “Бид” ийг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл хоёр ба түүнээс дээш субьектүүд өөрийн субьективизмийг тодорхой баталгаа нотолгоо, хүн төрөлхтний түгээмэл үнэн, няцаалтыг даван туулж уг диалогийн эцсийн дүгнэлт дараагийн диалогийн эхэл болсон нэгдмэл ойлголтыг бий болгодог байна. Үүнийг бий болгоход маш их эв нэгдэл, тэвчээртэй эргэцүүлэл, үнэнд тэмүүлэх хүсэл эрмэлзлэл, хүндэтгэл, зэргийг шаардана. Гол амин судас нь оновчтой асуудалд дуудсан асуулт түүний хариултийг нэгтгэх эв дүй болно. Диалогийн ерөнхий хүрээ нь ийм боловч түний ёс суртхууны хүрээ нь эрх зүйн ухамсар төлөвшүүлхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Диалогийн ёс зүйн талаас тайлбарлавал:
1. “Субьектүүд нь бие биендээ үнэт чанар болж байх нь даилоги хийгдэх үндсэн нөхцөлийг хангадаг”/2, 57/. Дэлгэрүүлбэл үнэнийг олох гээд бие биендээ үндэслэл бүхий няцаалт хийхдээ харицагч этгээдээ дайсан мэт үзэж өөрийн зөв гэж сэтэлгүй харилцагч субьектийхээ үнтэй эргэцүүлэл үндэслэл бүхий санааг хүлээж авах сэтгэлзүйн бэлтгэлтэй байх нь чухал. Өөрөөр хэлбэл өөрийгөө хэт дөвүүлгэж харилцагчаа дорд үзэж түүний үл хүндэтгэх нь өөрийн санааны сул талыг харахгүйгээр барахгүй цааш хөгжих боломж бололцоо хийгээд өөрийгөө хэр хэмжээнд байгаа мэдх боломжгүй болно. Даилоги хийгдэх явцад ямар ч айдас шудраг бус зүйл байж болохгүй бөгөөд гагцхүү тэгш эрхэд суурилах нь чухал юм. Эс тэгвээл дэмийл нэг талыг барьсан туйлширал болж хувираад зосохгүй айлийн авгай нарийн ховоос үнлэмжээр доогуур мэдлэг бүтэх нягууртай. Үүнээс тэгш эрх шудраг ёс бие биенээ хүндэтгэхийн үнэ цэнийг ухамсарлана.
2. “Шинэ санаа утга холбогдлыг үргэлж тодруулж дэмжиж байдгаараа оролцогчидйин бүтээлч чадавхи, соёлын төвшинг дээшлүүлнэ”/2, 57/. Нэг үгээр хэлбэл харилцаанд оролцогчид хөгжиж дээшлэх бөгөөд илүүл ихийг ойлгож соёлын үнэт зүйлсийн өөриймшүүлж нийгэмшилтийн хувьд ахиц гардаг байна. Өөрөөр хэлбэл хүн араатанлаг шинжээсээ холдож илүү хүнлэг, хүний мөн чанарт хамаарах шинжийг өртөө төлөвшүүлэх боломж нээгдэнэ. Дэлгэрүүлбэл соёлт хүн буюу бусадтай зохицон амьрах утга учир, ач холбогдлыг ойлгоод зогсохгүй хэрхэн ингэж амьдрах арга ухааныг өөрийн бүтээлч сэтгэхүйн тусалжтайгаар бий болгодог байна
3. “Харилцаанд оролцогчид харилцан нэгдэх замаар асуудлыг шүүн тунгааж, үндэслэж байдаг, бас шүүн тунгаах замаар хамтран нэгдэж байдаг харилцаа” /2, 57/. Эцэст нь эв дэгдэлийн ач тусыг ойлгож хамтран ярилцаж бие биенээ хүндэтгэж харилцан хүлээн зөвшөөрөөгүй бол энэ мэдлэг хийгээд өөрийнхөө хэмжээ хязгаар, нөөц бололцоогоо мэдэх боломжгүй гэдгийг ухаардаг байна.
Диалоги хийснээр эв нэгдэл, шудрага ёс, хүндэтгэл, тэгш эрх, зэргийн ач тусыг ухаараад зогсохгүй өөрийн хэмжээ хийгээд нөөц бололцоог тодорхойлж чаддаг байна.

Эрх зүйн ухамсар төлөвшүүлхэд судлаачийн хамтлагын үзүүлэх нөлөө
“Чарльз Сандерс Пирсийн анх оруулж ирсан энэхүү хошоо үг нь эхлээд шинжлэх ухаан судалгаанд оролцогчдын прагтикт хандсан явцуу утгатай байв. Тэдгээр оролцогчид ижил зорилгод хүрхийн тулд адил арга хэргэлдэг гэсэн утгыг илэрхийлж байв”/1, 136/ Хүүхдэд зориулсан философийн хувьд өөр утгыг илэрхийлэх бөгөөд шинэ мэдлэг бүтээхийн тулд ангийн сурагчид тэгш эрхийн зарчимд суурьлаж өөрийн өөрийн санаа бодлыг үндэслэл нотолгоотойгоор илэрхийлснээр нэгдмэл нэг ойлголтыг бий болгож байгаа сурагчидын бүлгийг ойлгоно. Судлаачийн хамтлагын ач холбогдол нь “бие хүний толгойд төрсөн шинэ санаа нь хамтран зөвлөлдөх, мэтгэлцэх явцад илүү эмхэрч цэгцэрч хэлбэржих хамгаалалтын тогтолцоог олж авдаг байна”/1, 76/. Энэ утгаараа хүүхдийн философид судлаачийн хамтлагыг үнэнийг эрэлхийлэн мэдэхийг хүсэгчидийн хамтлаг эсвэл үнэнд тэмүүлэгчдийн бүлэг гэж нэрэлдэг. Судлаачийн хамтлаг нь нраийн зохион байгуулалтыг шааддаг нь энгийн шалдаг булдар яриагаар хичээл үргэлжлэх аюулаас сэргийлдэг. Ингэхгүй тулд багшаар удирдуулан дараах зарчимуудыг баримтлан ажиллаж байж сая судлаачын хамтлаг гэсэн агуулгыг илэрхийлдэг байна. Үүнд
1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх нь үндэслэлтэй байх шаардлагатай холбоотой. Дэлгэрүүлбэл үнэнд хүрхийн тулд маш үр дүнтэй ярилцалгыг хичээлийн цагт багтааж явуулах шаардлага тулгардаг. Иймд дэмий зүйл ярьж бусдынха болоод өөрийнхээ цагыг хэмнэх үүднээс үндэслэлтэй зүйл ярих шаардлагатай. Цаашлаад үндэслэлтэй ярих нь асуудлын гол мөн чанар ач холбогдлыг ойлгох түлхүүр болно.
2. Үзэл бодлын өрсөлдөөн нь хүчтэй үндэслэлтэй санааг хүлээн зөвшөөрөхтэй холбогдоно. Нэг үгээр хэлбэл өөрийн зөв гэж дэмий орилхийн оронд үндэслэл бүхий санааг нэмж баяжуулхад хамтран ажиллах хэрэгтэй. Хэдий өөрийн санааг зөв гэдгийг ойлгож байсанч үндэслэлээ олж чадахгүй байгаа сурагчид багш туслах шаардлагатай.
3. Уран сайхнаар хийсвэрлэх бололцоо нь оюун ухааны хариуцлагатай холбоотой. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтний түгээмэл үннээс гажууд үндэслэл дэвшүүлэх логикийн алдаа гаргах, ёс суртхуунгүй үндэслэл дэвшүүлж болохгүй.
4. Бусдыг шүүмжлэх эрх нь өөрийн шүүлжлэлийг сонсох чадвартай холбоотой. Нэг үгээр хэлбэл бусдыгаа сонс чиний зөв байх албагүй чи бусдыг шүүмжилсэн шиг ээ бусад чинь чамайг шүүлжлэх эрхтэй.
5. Зарчимуудыг хамгаалах эрх нь тохиролцоонд хүрэх урлагтай холбоотой. Дээрх зарчимуудыг баримталж байж хүн бүрийн санаа бодлыг нэгтгэх нэгдсэн аргачилал боддог.
6. Өөрийн байрь суурийг хамгаалах эрх нь хамтын эрэлд хувь нэмэрээ оруулахтай холбоотой. Нэмж хэлхэд чи өөрийн байр суурийг хэр зөв үндэслэлээрхамгаална төдий чиний хамтын дүгнэлт үнэнд ойртох болно. Гэхдээн зөрүүдэлд ёс суртхуунгүй логик алдаатай үндэслэл дэвшүүлж болохгүй.
Дээрх зарчимууд бүгд хоорондоо уялдах бөгөөд эрх нь үүрэгтэйгээ нэгдэж байгаа нь хамтын хүч хийгээд эв нэдлийн ухамсарыг хүүхдүүдэд төлөвшүүлдэгээрэй эрх зүйн үндсэн ойлголтуудыг хүүхдүүд өөрсдийн үйл ажиллагааны явцад ухаарах бололцоо олгож байгаа юм. “Судлаачийн хамтлагт өөрийгөө илэрхийлэх, ярих бололцооны тэгш эрхийн зарчим бүрэн үйлчилж”/1, 100/ байдаг нь эрх зүйн ухамсар төлөвшихөд нөлөөлөх гол тулгуур болно.
Хичээлд ашигладаг текст эрх зүйн ухамсар төлөвшүүлэх нь
Хүүхдэд зориулсан философи нь тодорхой нэг асуудал дэвшүүлсэн эх дээр ажилладагаараа онцлоготой. Тухайн эх нь нарийн боловсруулж хийсэн байх шаардлагатай бөгөөд олон янзийн субьектвизмийн байр суурийг оруулсан байхаас гадна эрх зүйн ухамсар төлөвшүүлэх хичээл дээр эрх зүйн агуулгыг тусгасан байх шаадлагатай. Өөрөөр хэлбэл философийн утга агуулгатай өгүүллэг байх хэрэгтэй өгүүллэгийн агуулга нь “хууран мэхлэлт, хүч түрэмгийлэл, хулгай, үндэсний болон шашны мөгөлдөөн, хартамхи гэх мэт олон сэдьийг нэрлэж болно” /1, 101/. Жишээлбэл сургууль дээр гардаг зодооны тухай ярилцаж болохын зодоон ягаад үүсэх болов, асуудлыг заавал зодооноор шийдхийн ач холбогдол байдаг уу яагаад заавал зодолддог юм бэ, зодолдох нь шийдлийг олох цорын ганц гарц мөн үү, өөр хувилбарбайдаг юм бол яагаад зодолдоход хүрдэг вэ, зодолдох нь зөв үү буруу юу гэх мэт асуултаар ярилцлага өрнүүлж болох юм. Гэхтээн эрх зүйн хичээл дээр уг асуудлыг эрх зүйн талаас нь ярилцах нь чухал. Энэ мэт энгийн бөгөөд өөрт дохиолдсон явлыг шүүн тунгаах нь ахиж ийм үйлдэл хийхгүй байх итгэл үнэмшил төрүүлэнэ. Мөн иймэрхүү сэдвээр олон дахин ярилцасний дүнд асуудлын шийдлийг олох тодорхой аргачилалд суралцах бөгөөд энэ ньт хүний дотоод ухамсар, итгэл үнэмшил, үнэт зүйлийн тогтолцоонд өөрийн байр суурийг эзлэх юм. Хамгийн гол нь асуудалд хандахдаа шүүмжлэлт шинжтэй биш асуудлыг өөрөөр шийдвэрлэх арга зам байсан талаар ярилцах нь зүйтэй. Ахиад тийм авир гаргахгүй байх талаас ярилцана гэхээр чи энэ удаа зодолдсон явдлыг чинь ангийхан чинь нэг удаа анхааруулаад өнгөөрөөх саналтай байна гэж биш ахиж тиймэрхүү үйлдэл хийх нь өөрт нь болоод бжсад нөхдөд нь ямаөр эрэсдэл авчирч болзошгүйг ангиараа ярилцаж шийдэл хийгээд хувилбаруудыг боловсруулж, боловсруулхад золоонд оролцогчийн санаа бодлыг тусгах боломжийг олгох хэрэгтэй. Энэ мэт энгийн зодооноос эхлээд багш сургуулийн харилцаа, дарга ажилтны харилца, бүс нутаг хийгээд олон улсын асуудал, улс төрийн үйл ажиллагааг тайван замаар хийх боломж бололцооны талаар ангийн сурагчид ярилцаж болох юм. Хамгийн гол асуудал дэвшүүлсэн эх нь олон талын байрь суурийг илэрхийлж шийдлийн олон хувилбарыг боловсруулж болхуйцаар төлвөлнө. Гэхтээн тэдгээр олон хувилбараас хамгийн оновчтой гэсэн нэг хувилбарыг сонгохын төлөө эрх зүйн талаас шинжилгээ хийх бөгөөд ингэхдээ хууль дүрмийг ашиглах нь ЕБС д боломжгүй гэдэг тодорхой. Тэхлээр хүн төрөлхтний түгээмэл үнэнд захирагдаж ажиллах хэрэгтэй. Ернэ хууль ашиглах шаардлага ч байхгүй учир тэд бол мэргэжлийн эрх зүйчид биш бөгөөд хууль ашилах нь эрх зүйн мөн чанар биш хэлбэрийг илүүд үзхэд хүргэнэ. Энэ хичээлийн үед тухайн асуудлын шийдлийг олохдоо нийгмийн хэлбэршсэн харилцаа талаас нь хандах биш тухайд асуудлын дотоод мөн чанарт нэвтэрч яг түүнд тохирох шийдлийг олсноор хууль гэдэг бол түгээмэл шинжтэй хэлбэршсэн харилцааг зохицуулдаг ерөнхий шийдэл байдаг нь асуудлыг яг үнэн бодьтой шийдэх боломж буурдаг гэдгийг ухаарна. Өөрөөр хэлбэл эрх зүйн зөрчил гаргах нь хуулиар шийдүүлхэд хүрэгдэг бөгөөд хууль оновчтой шийдвэр гаргах магадлалтай байдаг учир эрх зүйн зөрчил гаргахгүй байх нь чухал гэдгийн сурагчид олон дахин ярилцасны эцэст өөрөө олж ойлгох болно. Мөн энэ мэт шудрага бус шийдвэрийг гаргахгүй байхын тулд хуулийг ёс зүйд үндэслэх учиртай ойлгох болно. Ингэснээр ирээдүйд эрх зүйн шинчлэл хийгдэх алхам тавигдах юм.

Дүгнэлт
Хүүхдийн философи гэдэг бол хүний рефлексив шинжид тудгуулан даилогийн тусалжтайгаар шүүлжлэлт болон бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж дээд эрэмбийн сэтгэлгээ төлөвших боломжийг нээдэг философидож сурах аргачилал юм. Уг аргачиллын гол зарчим нь чи мэдэхгүй байж болно би мэдхгүй байж болно. Харин бид хамтдаа үнэнд аажимаар хүрч болно гэсэн байдаг. Үүний тулд бүжиглэж сурахын тулд бүжгийн тухай лекц сонсхоос илүүтэй багштайгаа хамтран бүглэдэгийн нэгэн адил үннийг хайх эрэлд багш сурагчид хамран ажиллах үйлдлийн олон удаа давтаж хийснээр дээр зорилгод хүрдэг байна
Эрх зүйн ухамсарын хувьд эхлээд эрх зүйн талаар ярих шаардлага гардаг эрх зүйн үүргийг эхлээд ёс суртхуун гүйцэтгэж байсан бөгөөд нийгмийн хөгжхийн хэрээр хүмүүсийн харилцаа нарийн төвөгтэй болж хэлбэршиж ирснээр ёс зүйгээс эрх зүй хэмээх ойлгол салж төрийн албадлагаар хэрэгжих хуулиар илрэх болсон байна. Эрх зүй ухамсар гэдэг нь хувь хүний тухайн нийгэмд зохилж байгаа эрх зүйн үзэлээс хамарах эрх зүйн талаарх тодоод итгэл үнэмшил юм. Тэхлээр эрх зүйн ухамсар нь агуулгын хувьд нэгдсэн ойлголт байдаггүй ч хүний мөн чанартай холбогдох шудрага ёс, тэгш эрх, хайрлах зэрэг түгээмэл ойлголт хэлбэршилийн төдий байдаг байна. Иймд эрх зүйн ухамсар төлөвшүүлхэд ёс суртхууны ойлголтод тулгуурласан хэм хэмжээг бэхжүүлэх болом байгаа юм. Энэ болжийг ашиглахын тулд хүүхдийн философийн аргачиллыг ашиглавал илүү үр дүнд хүрч болно.
Хүүхдийн философийн аргачилалд гурван тулгуур ойлголт байдаг. Үүнд даилоги, судлаачийн хамтлаг, хичээлд хэрэглэх эх гэсэн ойлголтууд багтана. Даилоги нь бие биенээ хүндэтгэх эв нэгдлийн ойлголтыг, судлаачийн хамтлаг нь тэгш эхийн ач холбогдлыг арай илүүтэйгүүр хүүхдэд ойлгуулах боловч нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэх шинжтэй учир нэгдмэл байдлаар эрх зүйн ухамсар төлөвшүүлхэд өөр өөрийн үүргийг гүйцэтгэдэг байна. Хичээлд хэрэглэх текстийн хувьд асуудлын эхлэл болох бөгөөд агуулгаараа эрх зүйн тодорхой ойлголтыг хүүхдэд хүргэх боломжтой. Дэлгэрүүлбэл хичээл эхлэхэд хүүхдүүдэд текст өгөгдөх бөгөөд тухайн асуудлын шийдлийн олохын тулд судлаачын хамтлаг тэгш эрхийн үндсэн дээр диалогт оролцох бөгөөд диалог нь бие биенээ хүндэтгэлгүйгээр хийгдэх боломжгүй зүйл юм.

Хүн төрөлхтөнийг дагаж бус дагуулах боломж

Хүүхдэд зориулсан философийг Монголд хэрэгжүүлэх нь
Сайн байцгаа уу? Сайхан хаваржицгааж байна уу ? Хэрэв Америк хүн байгаа бол hi гэж мэндчилье. Америк хүнтэй онцгойлон мэндлээд байгаагын шалтгаан нь миний ярих сэдэв буюу “Хүүхдэд зориулсан философи” хөтөлбөрийг АНУ ийн профессор М.Липман, Э. Шарп нар боловсруулсантай холбоотой юм.
Миний илтэглийн зорилго нь:
• Хүүхдэд зориулсан философи хөтөлбөр гэж юу вэ ?
• Хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх шаардлагатай юу ?
• Монголд ямар аргаар яаж хэрэгжүүлэх вэ? гэсэн асуутуудад хариулахад оршиж байгаа юм.
Хүүхдэд зориулсан философи гэдэг энэ холбоо үг анх сонсож байгаа хүнд үнхээр содон сонсогддог. Энэ бол зарим нэгэн хүний төсөөлж байгаа шиг бэлэн онол, сургаал, хоосон цэцэрхэл биш. Өөрөөр хэлбэл хүүхэлдэйгээ яаж хувцаслах, хүүхэлдэй нь өөрөөс нь юугаар ялгаатай цаашилбал хүүхдүүд яагаад хүүхэлдэйгээр тоголдог гэх мэт асуудлын учрыг олход нь туслаж, зөв сэтгэлгээрүү залах аргыг хүүхдэд зориулсан философи гээд байгаа юм. Нэг үгээр хэлбэл хүүхдийг сэтгэн бодхуй ба философидож сургах арга зүй юм. Энэ арга зүйн зүй гол онцлого нь диоллог буюу ярилцлагад тулгуурлах явдал. Дээрх аргачиллыг хэрэгжүүлсэн ангийн хүүхдүүд математикийн хичээлдээ гаргаж буй амжилт нь арга зүй хэрэглээгүй ангийн сурагчдын үзүүлэлтээс 36% аар харин хэлний хичээллүүд дээр бүр өндөр 66% д хүрсэн амжилтыг шалгалтууд болон сургалтын дүн харуулж байсан байна. Энэ мэт судалгааны дүгнэлтийг “Хүүхдэд зориулсан философи” нэртэй уг хөтөлбөрийн тухай тодорхой мэдлэг өгөх номны 165-173 дугаар хуудаснаас авч болно.
Өөрт тохиолдсон нэг бодит явдлаар яриагаа үргэлжлүүлхийг хүссэж байна. Автобусанд явж байсан нэг охин өвөөгөөсөө асууж байна. Би хэзээ хоёр дугаар ангид орох юм бэ? Хоёр дугаар ангидаа өөр ангид орох уу? Хоёр дугаар анги хоёр давхарт байдаг уу? Намайг хоёр дугаар ангид орохоор хэн нэг дүгээр ангид орох юм бэ? Эдгээр асуулт бол нэг талаас хүүхдийн гэнэн асуулт гээд хайрахгүй өнгөрөх нь олон байдаг. Үүнийг нөгөө талаас нь авч үзвэл хүүхдийн асуумтгай, сониуч, юм бүхний учрыг олох гэсэн хүсэл эрмэлзэлэл. Уг тэмүүллийг бөхөөхгүй байх нь томчууд болон сургуулийн үүрэг байдаг гэсэн чухал санааг ойлгох хэрэгтэй байгаа юм. Гэтэл практикт эсэргээрээ байдаг. Тухайлбал эхлээд энэ дүрсийг цээжлээд “А” гээд дуудаж сурчихаад наад асуултаа асуу гэдэг. Харин үүний оронд дунд сургуулийн хичээлийг хувиарт хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйд суралцсан багшаар удирдуулан сонирохсон асуудлынхаа шийдлийг олж байх цаг гаргаж өгөх ёстой юм. Уг хичээл нь 1рт асуултыг оновчтой тавьж сурагчдыг өдөөх 2 рт ярилцаж эрэгцүүлснээр ерөнхий нэг шийдэлд хүрдэг Сократын диологын зарчимаар явагдах болно. Ингэж гэмээн сая сэтгэлгээний рефлексив шинжид суурилж шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээний тусламжтайгаар дээд эрэмбийн сэтгэхүйг өөртөө бий болгох боломж сурагчдад нээгдэнэ. Илтгэлийн санааг ойлгомжтой байлгах үүднээс дээрх ойлголтуудыг тайлбаралья. Араатан амьтан ангаа хараад товтлох зан чанарыг рефлекс гэдэг. Үүнтэй нэг адил шинэ ойлголтруу хүний сэтгэхүй довтолж араатан амьтан хоолоо дуртайяа тасчиж иддэг шиг ойлголтыг задлан шинжилж өөриймшүүлэх дадал зуршилийг рефлексив шинж гэнэ. Өөрөөр хэлбэл шинийг мэдэх тусмаа мэдэхгүйгээ мэдэрч, өөрийн мэдлэгээ өрөгжүүлэн тэлж, тэр хэмжээгээрээ өөрийгөө таниж, боловсруулах хэв шинж юм. Ийм шинж хүнд л байдаг. Шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг нь аливаа мэдээлэл мэдэлгийг шууд үнэн, бодитой гэдгийн гайхан бишрэлгүй, өөрийн өмнөх мэдлэг, туршлага болон тухайн ойлголтын дотоод зөрчилийг шүүн тунгааж хүлээж авах чадвар юм. Уг ойлголтоо боловсронгуй болгож өөриймшүүлж авахын тулд үргэлжлүүлэн бодож өөрийн болон бусдын санаа бодлын сул талыг илрүүлэх дадлыг бүтээлч сэтгэлгээ гэнэ Харин дээд эрэмбийн сэтэгхүй гэдэг нь нь дотооддоо зөрчилгүй бодомж, дүнэлт гаргах чадварыг эзэмшинсэн байдал нь юм. Өөрөөр хэлбэл учрын учир шалтгааны шалтгааныг хайж зөв мэдлэг бүтээх арга зүйд суралцсан хүний сэтгэн бодох чадвар юм.
Дээд эрэбийн сэтэгхүйг Сократын диолгоор яаж бий болгох вэ? Сократын диолог нь товчхондоо асуудал дэвшүүлэх арга гэдгийг өмнө нь би цухас дурдсан. Асуудал дэвшүүлнэ гэхээр тахиа анхдагч уу өндөг анхдагч уу, амьдархын тулд иддэг үү идэхийн тулд амьдардаг уу гэх мэт асуулт тавиад хүүхдүүдийг талцуулан маргалдуулахийг хэлэхгүй. Харин асуудлын учрийг олж хамгийн гол нь үнэнд ойрхон, дотооддоо зөрчилгүй бодомж буюу дүгнэлт гаргахын төлөө бүгд нэг зорилготой ажиллах ёстой юм. Яг л Сүхбаатар жанжиний хэлсэнчлэн нэгэн зүгт зориглон хөдөлж мэдэхгүй чадахгүй бүхэнээ давах туулахыг диолог гэх бөгөөд даван туулах арга зам нь хувьсгалт тэмцэл биш бүтээлч ярилцлага байх болно . Хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийн хувьд Сократын диологийг илүү боловсронгуй болгож шинжлэх ухааны арга зүйн төвшинд хэрэглэдэг. Уг аргачиллыг товч танилцуулвал:
1. Бичвэр буюу текстийг уншиж асуудлыг илэрхийлэх арга хэрэгсэл болгож ашиглана. Текст нь энгийн нэг тохиолдол байж болохгүй бөгөөд асуумтгай, дотроо задаргаатай, асуудал дэвшүүлсэн шинжтэй байх шаардлагатай.
2. Текстэй холбогдолтой асуултууд болон санаануудыг дэвшүүлнэ.
3. Асуудлуудыг томьёолж таамаглал дэвшүүлнэ.
4. Таамаглал бодомжоо шалгууруудтай харьцуулна. Шалгуур гэдэгт “хууль зүй тогтол, дүрэм журам, ёс жаяг, тушаал захирамжууд, сургааль номлол, хэмжээ, нөхцөл байдал, хил хязгаар, гэрээ, нийгмийн хэм хэмжээ, нийтээр дагаж мөрдөх чиг шугам, зарчим, санамж, анхаарах зүйлс, тодорхойлолтууд, эрхэмнэлүүд, зорилго, зорилтууд, зөн совин, гэнтийн ухаарал, үнэний нотолгоонууд, баримт баталгаанууд, аргууд, хэмжилтүүд” /1, 68/ гэх мэт зүйлс орно.
5. Оновчгүй таамаглалыг орхих болон хооронд нь нэгтгэх замаар хамгийн оновчтойг нь үлдээнэ.
6. Бодомж 2 буюу сайн бодомж гаргана. Сайн бодомж нь угтаа дэвшүүлэн ярилцаж буй асуудлын шийдэл болж чадна гэж үзсэн, хамгийн найдвартай, тухайн үедээ эцсийн гэж тооцогдох хариулт байна.
Ийм маягаар мэдлэг бүтээх нь ардчилалд суралцах сайн талтай юм. Ардчиллал гэдэг бол багаар болон бие даах чадварын нэгдэл дээр оршдог нийгэм. Өөрөөр хэлбэл ганцаараа хийж дийлэхгүй ажиллыг хамтын хүчээр, олонхыг саналаар шийдэх бөгөөд тухайн ажлыг хурдан шуурхай чанартай хийхийн тулд хамтран зүтгэгчид тус тусдаа үүрэг хүлээдэг. Хүн бүр өөрийн үүргээ зохих хэмжээнд гүйцэтгэж байж ажил дуусдаг. Үүний нэг адил дээрх аргаар хичээл заахад хүүхэд бүр оролцох бололцоог хангах бөгөөд хүн бүр сайн бодомж гаргахын тулд өөрийнг гэсэн үүрэгтэй оролцож эцэсийн дүгнэлтийг бүтээдэг байна. Мөн нэг нэгнийгээ сонсох, буруугаас зайлсхийх ,үнэнд түмүүлэх, эрч хүчтэй, хамтач зан чанарт суралцах боломжтой байдаг. Түүнчлэн ажил хэрэгч уур амьсгал бүрдэх нөхцөл болгодог.
Монголд энэ аргыг хэрэгжүүлэх шаардлагатай юу? Магадгүй зарим нэг хүн гадны бэлэн загвар хууллаа гэж болох юм. Хэрэв бид энэ аргыг сургалтандаа ашиглахаар болвол АНУ д хэрэгждэг 1-11 ангийн хичээлийн хөтөлбөрийг орчуулаад хэрэглэх боломж байхгүй. Учир нь хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийг хэрэгжүүлэх зааварчилгаа бүхий ном 2005 оны байдлаар 17 оронд орчуулагдсан бөгөөд улс орон бүр өөрийн өвөрмөц онцлогт нийцүүлэх шаардлага зайлшгүй гардаг нь прагтикт нотлогдсон байна. Өөрөөр хэлбэл хичээл жижиг хэмжээний философийн өгүүллэгээр эхлэх бөгөөд уг текст нь хүүхдүүдийн сайн мэдэх сэдвээр асуудал дэвшүүлсэн маягаар бичигдсэн байдаг. Иймээс Америкт байдаг ойлголтыг Монгол хүүхдүүд ойлгож хичээлд идэвхтэй оролцох боломжгүй. Америкт хэрэглэдэг өгүүллэгийг Монголд хэрэглэсэнч текст үндсэн зорилгоо хэрэгжүүлж хүссэн үр дүндээ хүрч чадахгүй юм аа.
Энэ аргачиллаар хичээл заахад хүүхдүүд хүлээж авах уу? гэж эргэлзэж байгаа хүмүүст багшлах дадлагын үеэр хийсэн бяцхан судалгаагаа танилцуулья. Судалгаанд 205 хүүхэд оролцсон бөгөөд нийслэлийн 21, 75-р дунд сургуулийн 10,11-р ангийхан оролцсон болно. Судалгааны дүнг график 1, 2-оос харна уу
График 1: Манай улсын сургалт таны хэрэгцээ сонирхолыг хангаж, сэтгэлгээг хөгжүүлж чадаж байна уу ?

График 2: Хичээлийг ямар маягаар орвол сонирхолтой бөгөөд ойлгомжтой байдаг вэ?
Асуудал дэвшүүлэх аргаар хичээл заахад ойлгомжтой байдаг гээд байхад бас нэгэн асуудал дэвшүүлэх аргын талаар ярих шаардлагагүй юм биш үү? Ярих шаардлагатай судалгаан дээр яриад байгаа асуудал дэвшүүлэх арга бол дээр хэлсэнчлэн талцуулан маргалдуулахийг хэлээд байгаа юм. Ингэж мэтгэлцүүлхэд яагаад болдохгүй гэж ? Болохгүй мэтгэлцүүлэх нь сэтгэн бодхуйг хөгжүүлдэг ч гаж сэтгэлгээ төлөвшүүлэх магадлалтай, нөгөө талаа дийлэхийн тулд хэт нэг тийш туйлширсан хүнлэг бус санаа дэвшүүлэх нь их байдаг. Ийм санааг бодож олно гэдэг бол хэрэгжүүлэхийн өмнөх үе буюу гэмт хэрэг үйлдэх сэдэл болдог. Хидийгээр сайн муудаа тулж хэрэлдэж байгаа уг мэтгэлцээн нь сэтгэлгээ хөгжүүлдэг гэдэг утгаараа яриад байгаа аргаар хичээл заахад суурь нь болно. Үүнээс үзхэд Монголд философи сэтгэлгээг хөгжүүлэх боломж байна.
Дээрх аргыг Монголд яаж хэрэгжүүлэх вэ? 1рт иргэний боловсрол хичээлийн цаг дээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2рт хүүхдэд зориулсан философи хөтөлбөрийн аргачиллаар хичээл заах гэсэн хоёр боломж байна?
1. Иргэний боловсрол хичээлийн цаг дээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Яагаад заавал иргэний боловсрол хичээлийн цагийг сонгосон юм бэ ? 1рт тухайн хичээл нь нэгдсэн хөтөлбөр байхгүйгээс ангийн багш нарын хүүхдүүдээ загнихад зарцуулдаг цаг болж хувирсан нь практикт ажиглагдаг. 2рт нийслэлийн 93-р сургуулийн Ц. Няндаг С. Батсүх тэргүүтэй багш нар хүүхдэд зориулсан философи хөтөлбөртэй арга зүйн хувьд төстөй 1-11-р ангид үзэх “Хүн байхын учир” хөтөлбөр боловсруулж хичээл орсон нь чамгүй амжилт үзүүлсэн байна.
Философи сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд 1-11 ангид орох хичээлийн хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн боловсруулах асуудал зүй ёсоор тавигдана. Мөн хүүхдэд зориулсан философи хөтөлбөр нь ардчилсан ухамсартай, бие дааж, асуудалд олон талаас нь хандаж шийдвэр гаргах чадавтай болгох бөгөөд хүмүүнлэг болон эх оронч үзлийг төлөвшүүлэлдэг нь иргэний боловрол хичээлийн зорилгод нийцэж байгаа болно. Философи сэтгэлгээнд суралцаж буй хүн эх орон ч үзлийг хаанаас олж авах вэ? 1рт дээд эрэмбийн сэтэгхүйтэй хүн эх орны үнэ цэнийг бодоод олчихно 2рт хичээлд хэрэглэх текстүүд нь улс орны өвөрмөц байдлыг тусгана гэдэг утгаараа Монголын талаар мэдээлэл өгч ярих сэдэв нь Монгол улсын ирээдүйн сайн сайхан, хөгжил цэцэглэлтийн төлөө санаа зовинон хэлэлцэнэ. Ингэснээр эх орон ч үзлийг гүн бат төлөвшүүлнэ. Бусад чадварыг яаж олж авахыг дээр өгүүлсэн учир улиглах шаардлагагүй биз.
2. Хүүхдэд зориулсан философи хөтөдбөрийн аргачилллаар хичээл заах. Энэ хувилбарыг би багшлах дадлагын үеээр хэрэгжүүлхийг хичээсэн. Ингэж хичээл заахад саад болдог зүйл бол боловсролын стандарт, хүүхдүүдийн анхны мэдэгдэхүүн дутмаг хэт гүнзгий онолын мэдлэгийг дээрх аргаар заах боломгүй байдаг нь харагдсан. Үүнээс шалтгаалаад бүх хичээлийг диолог маягаар орох боломжгүй болдог. Мөн багшийн ур чадвараас шалтгаалах зүйл их байдаг. Асуулт тавьмагц хүүхдүүд сурсан зангаараа хоорондоо маргаад эхэлдэг энэ тохиолд багш хэнийнх нь зөв гэдгийг мэдэхгүй, үнэнийг яаж хайх аргачиллал байхгүйгээс мэтгэлцээнийг таслаж цааш үргэлжлэхэд төвөгтөй байдаг. Тухайлбал ажилгүйдэлд хувь хүн болон төрийн бодолгын аль нь илүү нөлөөлөх вэ? гэсэн асуултын дагуу маргаан үүсэн. Энэ асуудлыг шийдэхийн тулд нийгмийг бүрдүүлэгч гол элемент юу вэ? \хувь хүн\ Төрийн бодолгыг хэн тодорхойлдог вэ?\хувь хүн\ Хэн хэрэгжүүлдэг вэ? \хувь хүн\ Ажлын байрыг хэн бий болгодог вэ? \хувь хүн\ Ажлыг хэн хийдэг вэ? \хувь хүн\ Эдгээр асуултын дараа анхны асуултыг жаахан өөрчлөөд Ажилгүйдэл хэнээс шалтгаалдаг вэ? гэж асуувал нөхцөл байдал арай өөрөөр эргэж болох юм. Заавал хувь хүнээс шалтгаална гэж үзээд байгаагийн цаад шалтгаан нь бурууг өөрөөсөө хайх ухамсар төлөвшүүлэхтэй холбоотой. Энэ мэт аргаар хичээл зааж үзлээ.
Энэ бүхнийг дүгнэж хэлхэд “би алдаж байж болно, чи алдаж байж болно, харин бид хамтын хүчээр үнэнд аажим алгуур дөхөж болно” /1, 117/ гэсэн үндсэн зарчимыг судлаачийн хамтлаг буюу ангийн сурагч, багш нар ойлгож хамран зүтгэвээс Монголчууд сэтгэхүйн хүчээр даяршилыг дагах биш дагуулах болно гэдэгт итгэж болох юм. Анхаарал тавьсанд баяраллаа

Түлхүүр үг
1. Хүүхдэд зориулсан философи хөтөлбөр : АНУ-ийн професор М.Липман, Э. Шарп нар хүний рефлексив шинжид тулгуурлаж, Сократын диологийг ашиглаж, дээд эрэмбийн сэтгэхүйг бий болгох зорилготой философийн хичээлийг судлах аргачилал. Уг хөтөлбөрийн талаар дэлэгрэнгүй өгүүлсэн хүүхдэд зориулсан философи гэдэг ном 2005 оны байдлаар 17 хэл дээр орчуулагдсан.
2. Рефлексив шинж: Мэдээллийг таатай хүлээж авдаг ч шууд хэрэгжүүлхийг урьтал болголгүй задлан шинжлжэх өөриймшүүлдэг ганцхүү хүнд л байдаг байгалиас өгөгдсөн зан чанар юм.
3. Бүтээлч сэтгэлгээ : “1. Хамрагдаж буй орчиноо нэгдэлд нь авч үзэхийг уртал болгох 2. Өөрийгөө эрэгцүүлэх 3. Тухайн эгшинд зөрчигдөж буй шалгууруудыг бүрэн хамарсан байх 4. Дагалдах шинж хандлагыг анхааралдаа авсан байх” /1, 65/ гэсэн үндсэн зарчмуудыг орхигдуулалгүй асуудалд хандах чадвар.
4. Шүүмжлэлт сэтгэлгээ “1. Формал болон формал бус логикийн орчинд сенситив байдлаар хандах 2. Өөртөө хяналттай өөрийгөө засварладаг байх 3. Сонгон авсан шалгуурын дагуу хийгдсэнбайх 4. Дагалдах шинж хандлагыг анхааралдаа авсан байх” /1,65/ гэсэн чарчмуудыг орхигдуулалгүй асуудалд хандах чадвар юм
5. Дээд эрэмбийн сэтгэхүй Аливаа юмны учрын учир шалгааны шалтгааныг хайж махруун уйггүй зүтгэж зөв мэдлэг бүтээх арга зүйд суралцсан байдал юм. Өөрөө хэлбэл дотооддоо зөрчилгүй мэдлэг бүтээх чадварыг эзэмшсэнийг ойлгож болно.
6. Сократын диолог 1. Зөв оновчтой асуулт тавьж сурагчдыг өдөөснөөр ярилцлагад татан оруулах 2. Ярилцаж эргэцүүлснээр ерөнхий нэг шийдэлд хүрэх гэсэн үндсэн зарчимд тулгууралдаг асуудал дэвшүүлэн ярилцах мэдлэг бүтээх арга юм.

Ном зүй

1. Орос хэлнээс орчуулсан Т. Нэмэхжаргал Ж. Отгонбаяр “Хүүхдэд зориулсан философи” Улаанбаатар хот 2005 он
2. Орос хэлнээс орчуулсан Т. Нэмэхжаргал Ж. Отгонбаяр “Боловсролын фолософийн үзэл баримтлал арга зүйн асуудал” Улаанбаатар хот 2009 он
3. МУБИС ийн ТНУС философи дидагтикийн тэнхим “Философи, эрх зүйн боловсролын асуудал” Улаанбаатар хот 2009 он
4. Ц. Баасандорж “Сургалтын арга эрэл олз” Улаанбаатар хот 2008 он
5. Ричард Фобис “Асуулыг бүтээлчээр шийдвэрлэх арга” Улаанбаатар хот 2003 он
6. Ф. Х. Кессиди “Сократ” Улаанбаатар хот 2004 он
7. Редактор Ц. Няндаг /С. Батсүх Б. Наранцэцэг Л. Отгонсүрэн Лхагвадулам С. Отгонтуяа Г. Цэвэлмаа Б. Болор “Миний тухай” сурах бичиг Улаанбаатар хот 2005 он